Сэлэнгэ ургацын баяр-2018 үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймагт болж энэ цаг мөчид өндөрлөж байна. 48 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий зургаа даван түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Батзоригийн Батмөнх үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат улсын харцага Бат-Очирын Одгэрэл их шөвгийн гуравт шалгарлаа.
Л.Сайнаа