Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна

2018-12-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы 2018.12.07-ны өдрийн үдээс өмнөх хуралдаан хуралдаж чадсангүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв.

УИХ-ын гишүүд ээ,

Арванхоёрдугаар дугаар сарын 06-ны үдээс хойших хуралдаан, 12 дугаар сарын 07-ны үдээс өмнөх хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирээгүйгээс болоод хуралдаж чадсангүй.

Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг яаралтай хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу УИХ-ын даргын захирамж гарч, хэлэлцэж эхэлсэн. Харамсалтай нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд чуулганы хуралдаанд ирээгүйгээс гишүүд асуулт асууж чадахгүй болж, ирц бүрдээгүйгээс санал хураалт явуулж чадсангүй. Ингээд энэ асуудал хоёр өдрийн турш хэлэлцэгдсэнгүй.

Улсын Их Хурлыг ард түмэн сонгодог. Ард түмэн Та биднийг улс эх орныг удирдан чиглүүлэх бодлого, чиглэлийг тогтоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж сонгосон. Парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар шийдвэр гаргах ёстой байна, түүнийг цаг алдалгүй гаргаж бай гэж сонгосон.

Засгийн газрыг Улсын Их Хурал томилдог. Ингэхдээ УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд бодлого шийдвэрээ гарган хэрэгжүүлж, Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, тайлагнаж ажилла гэж томилсон.

Засгийн газар, түүний Тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцаж, Улсын Их Хуралд ажлаа тайлагнах хуультай. Гэтэл Улсын Их Хурлын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар явуулахгүй, хоёр өдрийн турш бойкотлож байна.

Бид бензин шатахууны үнийн нэмэгдэл, валютын ханшны өсөлтийн асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Нэр дэвшүүлж, өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орлоо. Засгийн газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүдийн олонх итгэл үзүүлж, ажлаа үргэлжлүүлж хий гэсэн шийдвэрийг гаргасан. Одоо улстөржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх ёстой. Засгийн газар нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байдаг цаг одоо биш ээ.

Цаг агаарын байдал хүндэрч, өвөлжилтийн байдал ч амаргүй байх шинжтэй боллоо. Улс орны хэмжээнд уламжлалт мал тооллогын ажил эхэллээ. Энэ мэт олон ажил, арга хэмжээг Засгийн газар зохион байгуулах үүрэгтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдолттой холбоотой асуудлаар ямар ямар арга хэмжээ авах гэж байгаагаа УИХ-д танилцуулж ажиллах ёстой.

Тийм учраас Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг би шаардаж байна. Төр тогтвортой байх ёстой. Үүний төлөө би ажиллана. Төр тогтвортой байж гэмээнэ түмэн олон тайван амгалан ажиллаж, амьдрах үндэс бүрдэнэ.

Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлогуудыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй бид хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах, тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ хэмээн олон түмнийг цочирдуулах уриалга лоозонг УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.

Түүнчлэн “60 тэрбумын” гэх хэргээр ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар тараасан асуудлыг дарах оролдлого, сурталчилгааг ихээр хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой гэж үзэж байна.

“60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. УИХ-ын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна.

Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, саналаа бичгээр, албан ёсоор тавь. Хэвлэл мэдээллийн PR болгож битгий ашигла. Төрийн ажил хуулийн дагуу явагдах учиртай. Бид хуульд нийцсэн үйл ажиллагаа л явуулах ёстой.

Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байгаагаас болоод УИХ-ын хоёр өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүйд би ард иргэдээсээ уучлалт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • Иргэн (202.9.43.148)
    УИХ ТАРАХ ХЭРЭГТЭЙ. УИХ ТАРАХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.177.215)
    Мэдрэмжгуй юм уу ард тумнээ доромжлоод байгаа юм Ахмад МАН н гишууд хуртэл ИХ даргын ажлаа егчих хэрэгтэй гээд л ярилцлага егеед байгаад мэдэхгуй байв гэж
    2018 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.80)
    Mi gyai zailaachee dald ormor
    2018 оны 12 сарын 09 | Хариулах
  • хотын иргэн (66.181.177.190)
    Бид энэ шударга бүс үйлдэлтэй хүнээр удирдуулахгүй огцор газрын наймаачин, 60 тэрбумчин
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.177.41)
    Хууль хүчний байгуулна гэм буруутай гэж хэлээгүй байхад албан тушаалаа өгөх нь буруу .Залуус арай хүчирхийлэх албан тушаал булаах гэсэн санаа сонгогчид бидэнд таалагдахгүй байна.
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
    • Mi ovogtiig uzen ydagch irgen
      Za zugeer bgaarai eronxiilogchiin sonruuliin xalz metgeltseend beldej bgaa gantsxan jishee chin xurtel ard tumniig doromjilj bna
      2018 оны 12 сарын 08
  • Зочин (64.119.21.195)
    Нямдорж гэгч шудрага дүр исгэгч худалч амьтан ЖДҮ гийн хулгайч нарын талаар ганц ч үг дуугараагүй байж олон жил долдоодож явснаа мэдэхгүй их хурлын даргын өөдөөс гөлөг аятай цор цор хуцаж байхыг нь харвуу. Энхбаярыг барьж байхад энэ мэнгэт яалаа эргээд нэг хараарай ард түмэн минь. Үнэн дүр төрх нэг иймэрхүү
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • taashgui (103.10.23.207)
    uursdduu huuli zurchsun baij l huulia dagah yostoi geed baih yumdaa.
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • сэлэнгээ (206.189.152.50)
    өөрт чинь ард түмэн хандаад зайлаа огцор гээд байна. өөрөө эхлээд шаардлагаа ханга. наад ждү гээд бгаа асуудлыг дараа н чи биш ард түмэн шийднэ мэдэв үү мэлзсэн хулгайч минь
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
    • Mi ovogtiig uzen ydagch irgen
      Unen shuu muu urvagch
      2018 оны 12 сарын 08
  • болд (206.189.152.50)
    4н долоо хонолоо ч гэх шиг. өөрийг чинь шүүх ёс зүйн дэд хороочинь хуралдалгүй хэдэн сар болов. чаддаг юм бол ард түмэнтэй нээлттэй хэлэлцүүлэг хийгээрэй санал аваад үз. бүгд зайл гэнэ. гэмгүй хүн шиг хуцаж бнаа. ард түмэн мэдэж бгаа шүү
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
    • Mi ovogtiig uzen ydagch irgen
      Tiim shuu ard tumnee bodoj baival zail chamd yvax gazar chin beejin neg shoron
      2018 оны 12 сарын 08
  • ЗОЧИН (202.179.31.242)
    АЖИЛАА ӨГӨӨД ХУРДАН ЗАЙЛААЧ
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (122.201.31.157)
    Оюукийн хөлснийхөн баахан дайрна. Битгий то Миеэ дарга тэр тусам нь ажлаа өгч болохгүй. Ядаж ЖДҮ-чдийн хэргийг нэгмөсөн шийдтэл тэснэ шүү. Удахгүй наад оюукийн сандарч тэвдэн дайрч байга учир начир олонд ил болно
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
    • Mongol
      Heni umuuruud bn chi
      2018 оны 12 сарын 08
  • Зочин (139.5.216.183)
    ЭНЭ ХУЛГАЙЧ ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ЗААЧААД ГӨЛИЙГӨӨД БАЙГАА НЬ УЧИРТАЙ. ТЭНД УГААСАА ХУЛГАЙЧ ХҮН УИХ-ЫН ДАРГААР СОНГОГДОНО ГЭЖ ТООЦООГҮЙ, ӨӨР ЗӨРЧЛҮҮДИЙН ТАЛААР ЗААСАН БАЙГАА. ИЧИХ ГЭЖ ЮМ ХУЖААД БАЙХГҮЙ ЮМАА...
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.216.183)
    НЭГ ХҮНИЙ АЛБАН ТУШААЛТАЙ ТЭНЦЭХ УИХ БАЙХГҮЙ...
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.216.183)
    ЖДҮ-ЧИД АВСАН ЗЭЭЛЭЭ БУЦААЖ ТӨЛӨӨД БАРАГДУУЛЧИХАД ХОХИРОГЧ БАЙХГҮЙ БОЛЖ ТЭДЭНД ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ҮЛДЭНЭ, ХАРИН 60 ТЭРБУМЫН АСУУДАЛ БОЛ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ХЭЗЭЭ Ч ЦАГААТДАГГҮЙ ЮМ. ХУЖАА УЛАЙХ Ч ҮГҮЙ ГӨЛИЙЧИХӨЖ ЭЭ!!!
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.43.216)
    энэ хүн өөрөө бол аль эрт суудлаа өх болсон яршиг гэж бодож байгаа харин энэ тушаалд байхаас өөр аргагүй учир байна нэг бүлэгт тангараг тавьсан юм боловуу үгүй бол асар их мөнгө авсан байх хадны завсар хавчуулсан халиуны зулзага болсон байх даа хөөрхий
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.193.157)
    Миеэ чи дандаа дарга хийж албан тушаал наймаалцах уу,чи зүгээр яаж хөрөнгөтөй болсоноо шууд хэлчих тэгээд монголоос зайл
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • zochin (66.181.160.73)
    yu l gegch bolood baina daa burhan mini
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • П (202.126.89.23)
    Худлаа ярьж тархи угаахаа больчих чамайг буулгаж аалзны торыг чинь хөвнө гээд намын чинь олонхи бойкот хийж байхад худлаа мэлмээр мэлзээд гүрийгээд нэмэргүй ээ одоо наад их хурлын чинь ажил явахгүй тун ойлгомжтой байна ш дээ чи буу тэгээд гацааг гарга
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • БАТ
      МЭЛЗЭЭД СУУГААД БАЙВАЛ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ УДААШИРЧ ОЛОН ЧУХАЛ АСУУДАЛ ХОЙШЛОГДОЖ БАЙНА , ГЭХДЭЭ ЧАМАЙГ ОГЦОРУУЛАХГҮЙ СУУЛГААД БАЙВАЛ ТҮҮНЭЭС Ч ИЛҮҮ ХОР ХОХИРОЛ ИРЭЭДҮЙД УЧРАХ ТУЛ ѲѲР ХҮНД АЖЛАА ѲГЧИХВѲЛ УЛС СѲНѲЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ !!!
      2018 оны 12 сарын 07
  • Энх60лд (59.153.112.139)
    Мэрийсэн хүүр минь зайлаач
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • Melzeed suugaad bhnmaa novsh chin uhsenii eninii luivrchdin erh ashig hamgaalah vee ineed hurgeed baigra.hurdan zailj uz mi ovgtoo
      2018 оны 12 сарын 07
    • БАТ
      ЭНХБОДД ГЭДЭГ ХҮН ТѲР БИШ ШҮҮ !!!
      2018 оны 12 сарын 07
  • Зочин (103.9.90.50)
    Хүүк оюук нар намын олон гишүүдийн хөлс хүчээр бий болсон ялалтыг ЖДҮ-чин болтлоо ашиглаж эрх мэдэл албан тушаалаа зузаатгахаас өөр юу ч хийсэнгүй жил гаран боллоо. Ерөнхий сайдын конпоо төсвийн мөнгөөр худалдаж авсан хүн төр самархаа болиод хуулийн өмнө очих ёстой.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.89)
    нэг талыг барьж бухимдалгүй үнэн мөнийг харж шийдвэр гарган сэтгэгдлээ бичиж байвал сайн бна. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж нэг сайхан үг бна
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • зочин
      цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг үг чинь тохирох үе тохирохгүй үе гэж бна хѳ. Одоо болж байгаа үйл явдалд чинь энэ үг тохирохгүй хѳ. Ийм цагаа олоогүй үгнээс болж бид хохирч яваа шүү
      2018 оны 12 сарын 07
  • Зочин (202.21.106.131)
    ЭНХБОЛД ОО ОГЦОРООД ЗАЙЛААД ӨГӨӨЧЭЭ ..МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ ГАЙ БОЛОХОО БОЛИОЧЭЭ..
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • Сонгогч
      МАФИИ? ТОЛГОЙЛОГЧ М ЭНХБОЛД ОГЦРОХ ЁСТОЙ
      2018 оны 12 сарын 07
    • Тиим шүү
      2018 оны 12 сарын 07
    • БАТ
      ОЛГИАРАХУУДЫН МАНАНТАЖ МАФЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТѲЛѲѲЛЛҮҮД УНАХ ГЭЭД САНДАРЧ БАЙНА ДАА ХѲѲ !!!
      2018 оны 12 сарын 07
    • зочин
      тэнэгт муу мал минь. Энхболд харин луйварчдын төрийн эрхийг булаах гэсэн шуналтнуудын эрх ашгийг хааж сууна муу тархины тураалт минь
      2018 оны 12 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    17 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    50 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    57 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    1 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    1 цаг 20 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    1 цаг 28 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    1 цаг 47 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    18 цаг 3 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    18 цаг 5 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    18 цаг 8 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    19 цаг 38 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    22 цаг 3 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    22 цаг 11 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    22 цаг 30 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    22 цаг 41 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    23 цаг 42 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК