Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг.
“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт 2019 оны есдүгээр сард зохион байгуулахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, хурандаа Кимберли Дироун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болон Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцсон байна.
Б.Лхам