Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбоо хамтран ҮЭ-холбооны гишүүн байгууллагуудын, оролцоог идэвхжүүлж чадавхжуулах үүднээс “Залуучууд ба Зохистой хөдөлмөр” чуулганыг зохион байгууллаа. Чуулганыг тус аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, АҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал нар нээж, Дорноговь аймагт хийж хэрэгжүүлж буй байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч залууст амжилт хүсэв. Дорноговь аймгийн 14 сумд болон аймгийн төвийн ААНБ-ын 130 гаруй залууст залуучуудын зохистой хөдөлмөрийн талаар, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал, Залуусын манлайлал оролцоо, Залуучуудын эрх зүйн орчны асуудлаар мэдээлэл сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.