Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч шиг ажиллаагүйнхээ хариуцлагаас улстөрчийн аргаар мултрах гэж байна

2018-12-11
0
ЖИРГЭХ

Монголын улс төрд ёс суртахууны хэм хэмжээ нэгэнт алдагдсан. Мартагдсан. Одоо бол хуулийн өмнөх хариуцлагын тухай л ярих боломжтой.

Ийм цаг үе ойртох тусам Монголын улс төр, нийгэм, эдийн засгийг ийм болтол дордуулсан улстөрчид, албан тушаалтнууд хариуцлагаас мултрахаар зүтгэж эхэллээ.

Тэдний нэг, сонгодог жишээ нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан юм.

Тэр хүн насаараа улстөрч явсан. Харин Монголбанк шиг Монголын “зүрх”-ийг авч явж үзээгүй байсан юм.

2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны гайгаар Монголбанк мэтийн улсын чухал албыг улстөрчдөөр удирдуулах болсон. Шуудхан хэлэхэд, Н.Баяртсайхан ямар нэг цензур, шалгалтгүйгээр  Монголбанкны ерөнхийлөгч болсон байдаг.

Энэ УИХ-ын анхдугаар чуулган 2016 оны долдугаар сарын 20-нд болж байв. Тэр өдөр УИХ-ын гишүүдийн 95.1 хувийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилж байлаа.

Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгч болдог өдөр ам.доллар 2 037.51 төгрөг, евро 2 238.61 төгрөг, юань 304.66 төгрөг, рубль 32.13 төгрөг байв.

Харин өчигдөр /2018.12.9./-ийн хаалтын ханшаар ам.доллар 2 634.50 төгрөг, евро 2 995.82 төгрөг, юань 382.72 төгрөг, рубль 39.41 төгрөг болтлоо өсчээ.

Мөн Н.Баяртсайхан ажлаа аваад хэдхэн хоногийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Төв банкинд гадаад валютын цэвэр нөөц байхгүй болсон. Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэг сарын хоцрогдолтой гаргадаг статистик мэдээллээр 1.2 тэрбум ам.долларын цэвэр нөөц бүртгэгдсэн байна. Гэхдээ Монголбанк Хятадын ардын банктай нийт 1.6 тэрбум ам.долларын юань, төгрөгийн своп хэлцэл хийсэн дүнг тооцвол өнөөдөр манай улсын гадаад валютын цэвэр нөөц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байна” гэдгийг мэдэгдсэн. Энэ бол цэвэр улстөрчийн амнаас гарах хий хэмээн учир мэдэх улстөрчид тэр үед шүүмжилж байсан. Шууд утгаараа “Н.Баяртсайханыг Монгобанкны ерөнхийлөгчөөр томилсон эрх баригчдын сонголт эргэлзээтэй байна шүү” гэдгийг тэр үед сануулж байсан хэрэг.

Гэвч тэр бүтэн хоёр жил гаруй Монголбанкийг тэргүүлж гадаад валютын ханшийг барьж чадахгүй алдав. Тэр хэрээр Монголын эдийн засагт уналт ирсэн нь тов тодорхой юм.

Харин өнөөдөр тэр үүндээ харамсах битгий хэл “Би хамаагүй шүү” гэсэн мэдэгдлийг хийжээ.

Тэрээр хэвлэлүүдэд гаргасан мэдэгдэлдээ “Сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нэгд, нүүрсний экспорт саатсан; хоёрт, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой. Тухайлбал, БНХАУ-ын талаас манай улсаас худалдаж авах нүүрсээ 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн хязгаарласан нь валютын урсгалд сөргөөр нөлөөллөө” гэв.

Бас “Зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Монголбанк 11 дүгээр сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад интервенц хэлбэрээр нийлүүлсэн боловч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан нь зах зээлд оролцогчдын хүлээлт, зан төлөв өөрчлөгдөж спекцуляци эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа” гэлээ.

Энэ бол улстөрч хүнээс л гарах үйлдэл юм. Тиймээс Н.Баяртсайханыг цаг алдалгүй Монголбакны ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгаж, оронд нь энэ ажлыг хийж чадах боловсрол мэдлэг бүхий өчнөөн зуун залуусаасаа сонголт хийж, томилох шаардлагатай юм. Эс тэгвээс Н.Баяртсайхан  Монголбанкны ерөнхийлөгч шиг ажиллаагүйнхээ хариуцлагаас улстөрчийн аргаар мултрахаар арга саам эрээд эхэллээ.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.179.51)
    Хөгийн муу хужаагийн эрлийз
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.115.149)
    Монголбанк үүргээ биелүүлж чадаагүйгээс төгрөгийн ханш навс унасан. Хариуцлагаа хүлээх шаардлагатай
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Иргэн (202.72.245.206)
    ИЙМ ХҮН АРАЙ ЦААШИД АЖИЛЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ,
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Ану (49.0.219.108)
    Энэ хүн буугаад шоронд орох ёстой тэр доллартайгаа цуг
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.249)
    Төв банкны гадаад валютын нөөц нь төрийн нууцад хамаарах ёстой мэдээлэл шүү дээ!!! Энэ нөхрийг тэр үед нь хариуцлагад татах ёстой байж! Даанч МАН хамгаалаад өнгөрөх байсан байх л даа! Төрийн өндөр албан тушаалыг ингэж ч хашдаггүй л юм даа!!!!!!
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.9.42.59)
    Ер шинэ залуу чадварлаг залуучуудын банкны хуучин туршлагатай ажилтантай хослуулан ажиллуулах хэрэгтэй. Ахмад нь залуу үеэсээ, залуучууд нь ахмадуудаасаа сурах суралцах маш их нөөц боломж байгааг анзаарахгүй байж болохгүй.Сүүлийн 20 гаруй жил тэтгэвэрт гаргаад л орхидог буруу жишиг тогтсон. Монголд тухайн салбартаа хийж бүтээснээрээ хамт олныхоо дунд үнэлэгдэж, хүндлэгдсэн олон сайчууд байгаа. Харин албан тушаал горилсон залуучууд тэднийг орлох болж,өөрсдийнхөө эрх ашигт ашиглах цаад зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд төрийн боловсон хүчний чадавхийг сульдуулсан улс төрчдийн муу зуршилаа эргэн харах хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Аа (142.93.173.36)
    Үнэнээ л хэлсэн байна ш дээ... нүүрс саатсан, улс төр тогтворгүй болсон нь тэгээд Монголбанкны буруу юм уу ... энэ сэтгүүлч нар нэг тийшээ хэт их туйлшрах юм ... ямар тэнэг хүн хуурч байгаа биш дээ
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.179.51)
    Энэ хүн чинь улстөрч шүү дээ. Улстөрчийн араншин гаргасааар л байх болно. Үтэр түргэн сольсугай
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    8 цаг 13 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    9 цаг 5 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    9 цаг 8 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    9 цаг 11 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    9 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    9 цаг 50 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    9 цаг 53 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 48 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    11 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    12 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    14 цаг 56 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    15 цаг 7 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    15 цаг 23 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    15 цаг 32 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    15 цаг 35 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 39 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    16 цаг 29 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    17 цаг 25 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    17 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК