зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг: УИХ-ын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогын асуудлыг шийдсэн

2018-12-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 

-Агаарын бохирдол нэлээн хүнд байна. Үүнд иргэд энд нэлээд бухимдаж байна. Энд УИХ-аас ямар арга хэмжээ авч байна?

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-аас тогтоол гаргасан. Мөн УИХ-аас гарсан ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тогтоолын хэрэгжилтийг хангаж биелүүлэх талаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг нэмэгдүүлэх чиглэлээр манай ажлын хэсгээс хоёр удаа Засгийн газар, Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлсэн. Мөн Нийгмийн бодлогын байнгын хороо, Байгаль орчны байнгын хороо хамтарсан хуралдаан гурван удаа боллоо. Байнгын хороодын хурлуудаас зөвлөмж хүргүүллээ. Үндсэндээ нэг жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас, Орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос дорвитой ажил хийсэнгүй. Бидний шаардсанаар БОАЖЯ-д найман сард нэг мэдээлэл сонссон. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт энэ асуудлыг хариуцаж байгаа хүн тайлан мэдээллээ ирүүлж байх ёстой, бүр үүрэг болгосон. Гэтэл энэ тайлан мэдээгээ ч ирүүлэхгүй байна. Сүүлд сураг сонссоноор Ерөнхий сайд ахалж байсан Орчны бохирдлыг бууруулах ажлын хэсгийг БОАЖ сайд ахалдаг болсон байна. БОАЖ сайд ямар ажил, үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй. 11 дүгээр сарын 5-ны өдөр хоёр байнгын хорооны гишүүд агаарын бохирдлыг бууруулах ажлыг шалгах ажлыг хойшлууллаа. Ингээд маш тодорхойгүй байдалтай ямар ажил хийгдэж байгаа нь мөн тодорхойгүй байна. УИХ хууль тогтоомжийг батлах, батлагдсан хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгах хоёр үндсэн үүрэгтэй. Иймээс хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг шалгая, ажил хариуцсан хүмүүс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа эсэхтэй танилцъя, шалгая гэхээр бүх зүйлийг гацааж байна. Бидний зүгээс байнга шаардаж байгаа.

-Сая бүтцээ өөрчилсөн. Баахан сан байгуулаад сүүлийн 10-аад жил 200 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж байна. Энэ жил энэ хэмжээний  санхүүжилттэй бүтэц байгуулсан гэж байна. Энэ бүтэц үнэхээр оновчтой зөв ажиллах боломж байгаа юм болов уу. Эсвэл өмнөх 200 тэрбум шиг ямар ч үр дүнгүй утаатай байж байх юм болов уу. Үүнд ямар хяналт тавих вэ?

-200 тэрбум байхгүй байх. Улсын төсвийн тухай хууль батлагдсан. 80 гаруй тэрбум төгрөгийн төсөв орж ирсэн. Харамсалтай нь ажил хариуцсан сайд нь үүнийгээ хамгаалж батлуулж авч гарч чадаагүй тал нь хасагдсан. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөг байгаа байх. Бүх зуухнуудын янданд шүүлтүүр тавина гэж сенсацилсан шүүлтүүр тавиад утаа хэвээрээ байх юм бол өөрөө толгойгоороо хариуцна гэж зунжин ярьсан. Гэвч харамсалтай нь төсвөө батлуулж чадалгүй талыг нь тануулсан. Өнөөдөр ямар төсвөөр ямар бүтэц яаж ажиллах гэж байгаа мэдээлэл бидэнд ирүүлээгүй байна. Уг нь Агаарын бохирдол бууруулах үндэсний хорооноос УИХ дахь ажлын хэсэгт, ажлын хэсгийг үл тоодог юм бол холбогдох Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо манай байнгын хороонд тайлан мэдээллээ ирүүлэх ёстой. Ийм бүтэцтэй боллоо гэдгээ УИХ-д ирүүлж тайлагнах ёстой. Өнөөдрийн байдлаар ямар ч тайлан мэдээ ирээгүй байна. Тиймээс одоо хаанаа хэн нь юу хийж байгаа, ямар бүтэцтэй болж байгаа, яаж ажиллах гэж байгаа ажлын төлөвлөгөөгөө танилцуулалгүй жил боллоо. Нэгдүгээр сарын 5 баталсан тогтоолыг харахад тогтоолын зүйл заалт бүрт хугацаатай, хариуцах эзэнтэй, хариуцлагыг нь тооцох агуулгатай тогтоол баталсан шүү дээ.

-Одоо хариуцлага тооцох уу. Эд утааны үе эхэлсэн байхад ямар ч арга хэмжээ авахгүй утаатайгаа л байна шүү дээ?

-Үүнийг УИХ-ын зүгээс агаарын бохирдлыг асуудал, хүн амын эрүүл мэндийн асуудал, нийгэмд агаарын бохирдолтой холбуулж сургууль цэцэрлэгийн амралт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаднаас оруулж ирэх импортын бараа бүтээгдэхүүн дэмжих, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд уялдуулах гээд маш олон хийгдэх ёстой ажлуудыг хийхгүй байгаад л гол учир нь байна. Хаанаа яаж гацаад байгаа, мөн бид түлшнийхэн үйлдвэрийг нь ч очиж үзэж чадахгүй байна.

-Агаарын орчныг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын мэдэлд байдаг уу?

-Ерөнхий сайд ахалж байсан ч сүүлд бидэнд ирсэн албан бус мэдээллээр Ерөнхий сайд ахлахаа болсон БОАЖ-ын сайд ахлах болсон гэсэн. Өмнө нь БОАЖ-ын сайд байгаль орчныхоо асуудлыг, Нийслэл дээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, харин Ерөнхий сайдын дэргэд орчны бохирдлыг бууруулах гээд гурван хэсэг болчхоод агаарын бохирдлын асуудлыг эзгүйдүүлж бие биерүүгээ чихээд байсан юм. Харин үүнийг БОАЖ-ын сайдад даалгаж нэг толгойтой болгосон байна гэж олзуурхаж байсан ч харамсалтай нь бүр таг зогслоо.

-17 тэрбум төгрөгийн хагас коксжих түлшний үйлдвэр буюу “Амур интэернешнэл” байгууллага байгаа. Та үүнийг өнгөрсөн жил судалж байсан. Хэн хэнд хариуцлага тооцох тухай асуудал яригдах юм бэ?

-Үндэсний АУДИТ-ын газраас өнгөрсөн зун хоёр гурван сар үргэлжилсэн гүйцэтгэлийн АУДИТ хийсэн байна лээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн 200-аад тэрбум төгрөг гэсэн үү нэлээд олон тэрбум төгрөгийн зарцуулалт дээр 2007, 2008 оноос 2016, 2017 он хүртэл зарцуулсан мөнгөн дүн дээр маш олон компаниуд маш олон төслүүдэд зарцуулсан төсвийн болон олон улсын төслийн хүрээнд зарцуулсан хөрөнгө оруулалтын өмнө гүйцэтгэлийн АУДИТ хийсэн  байна лээ. Гэвч маш олон төслүүд, ажлууд нь үр дүн багатай, хариуцах эзэнгүй, Шүүх, Прокурор руу шилжээд хэрэгсэхгүй болсон байна гэсэн баахан жагсаалт байна лээ. Уг нь үүнийг Үндэсний хороон дээр авч үзээд шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад манай ажлын хэсэгтэй хамтарч хуралдаад энэ асуудалд цаашид яаж явах вэ, юу ярих ямар ажлыг нэн даруй хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газар УИХ-тай хамтраад агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллах ёстой. УИХ-аас “Хэрвээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой хууль эрхзүйн орчны шинэчлэл, өөрчлөлт нэмж хууль тогтоомж батлах ёстой бол оруулж ир” гэж байгаа юм. Нэг жил болж байна энэ хугацаанд нэг ч хуулийн төсөл оруулж ирээгүй байна. Бидний санаачилсан агаарын бохирдлыг бууруулах ажилд агаар цэвэршүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тоног төхөөрөмж гааль НӨТЭ-ийн татвараас чөлөөлөх хууль хаврын чуулганаар орсон. Үүнээс өөр ямар ч хууль, хуулийн төсөл тогтоолын төсөл санаачилж оруулж ирээгүй. Тэгэхээр үүнийг юу гэж харж байна гэхээр УИХ-ын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогын асуудлыг шийдсэн. Одоо гүйцэтгэх засаглал, ажил хариуцаж байгаа хүмүүс ажлаа хий. Иргэд олон түмэн, төрийн бус байгууллагынхан маань ажил хариуцаж, төсөв санхүүгээ барьж буй ажлыг гүйцэтгэх ёстой гүйцэтгэх засаглал руугаа энэ асуудлыг шаардах хэрэгтэй байна. Надад Засгийн газар, ажил хариуцсан хүмүүс рүү явуулсан зөвлөмж, шаардлага маш олон бичиг цаас байна. Бичиг явуулаад нэмэргүй байна. Дараагийн асуудал нь яах ёстой юм бэ. Ажил хийж чадахгүй, ажлаа хариуцаж чадахгүй байгаа хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг хууль дүрмийн дагуу явах байх.

-УИХ-тай ямар ч холбоогүй гэсэн үг үү?

-УИХ-д ямар ч мэдээлэл ирүүлэхгүй байна.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.9.42.11)
    Хотууд болон аймгууд зарим сумуудын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд тэр тусмаа нялхас, өндөр настангуудын амьд явах эрхийг хязнаарлаад байна. Гэтэл УИХ ч ЗГч олигтойхон бодлого гаргаж чадахгүй хоорондоо цаас шидэж өөрсдийнхөө хаяаг манасан ургашгүй байдалтай байх юм. Богино, дунд, урт хугацаанд тодорхой юу хийх талаар төсөл хөтөлбөр байхгүй ер нь ажлынхаа арга барилыг олохгүй, уймарч суусаар өнөөдрийг хүрлээ. Эцэст нь цахилгаан, шахмал түлш, орон сууц гэсэн л асуудал дунд эргэлдэж байх шив.
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • оюун (103.10.23.143)
    жилийн жилд худлаа битгий хуцаж бай
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 43 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    15 цаг 23 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    15 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    15 цаг 33 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 37 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК