Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цогзолмаа: Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой

2018-12-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 

-Та нэг жилийн хугацаанд өөрийгөө хэр ажилласан гэж бодож байна вэ?

-Ямар асуудал шийдэгдсэн бэ гэдэг нь цаг хугацааны шалгуурт харагдах байх. Би өөрийгөө сайн ажилласан гэж дүгнэх нь утгагүй. Ямар байсан юу хийсэн, хүлээлттэй байсан ямар асуудлуудад хариу өгсөн бэ гэдэг нь миний нэг жилийн хугацаанд хийсэн ажлын минь үр дүн болно. Мөн хамгийн гол нь багш нар болоод энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс энэ хүн юу хийсэн бэ гэдгийг чанар хүртээмжтэй үйлчилгээний хүртээгч нар нь дүгнэх нь зөв. Тиймээс нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг гаргаж багаа. Иймээс олон нийтэд, энэ салбарт ажиллаж байгаа бүх хүнд тайлангаа хүргүүлнэ. Нөгөөтэйгүүр зөв хийгдэж эхэлсэн ажил гэдэг бол ялангуяа нийгмийн салбарт тэр дороо үр дүн нь гардаггүй. Яагаад гэхээр сурлага сайжрах, сургалтын чанар сайжрах гэдгээр гарч ирдэг болохоор өнөөдөр сайн мууг шууд хэлэх боломжгүй.

-Энэ салбарын сайд хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа солигдох гэж байна. Яагаад ийм тогтворгүй байна вэ?

-Миний зүгээс ажлын шалтгаанаас бус улс төрийн хувьд шийдвэр гаргасан гишүүний хувьд ажлаа өгч байна. Удирдлагын тогтворгүй байдал нь салбарын ажилд сөрөг нөлөөтэй байдаг юм байна. Яагаад гэхээр байнгын үйл ажиллагааны эх суурь болох удирдлага нь солигдоход тэнд сууж байгаа мэргэжилтнүүд, ажилчдыг буруутгах үндэслэл бага харагдсан. Тиймээс энэ үнэхээр харамсалтай байгаа. Би байр сууриа илэрхийлсэн учраас байнгын хорооныхноос “Намайг авч үлдэнэ гэсэн кноп битгий дараарай намайг чөлөөлөөд өгөөч ээ” гэсэн. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Дараагийн хүн нь хурдан ирээд ажлаа цэгцлэх нь зүйтэй. Нөгөө талаар эхлүүлсэн суурь ажил гэх юм бол Боловсролын системийг бүхэлд нь оношлох ажлыг эхлүүлсэндээ таатай байгаа. Иргэдийг ихээхэн бухимдуулдаг сурах бичиг, сургалт, багш нарын асуудлыг харж оношлохгүй бол систем бүхэлдээ зөв голдрил руу орох боломж байхгүй байна. Тиймээс Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар сүүлийн 10 жил дотор боловсролын салбар дотор юу нь болохгүй байна гэдэг дүн шинжилгээ, ажил хийгдэж эхэлсэн. 2019 оны нэгдүгээр сар гэхэд судалгааны ажлын үр дүн гарч цаашид боловсролын систем ямар асуудлыг засах вэ гэдэг шинжилгээ, оношилогооны үр дүн гарна. Энэ бол миний маш том ажил гэж харж байгаа.

-Танд энэ салбарыг авч явахаас залхсан зүйл бий юу?

-Ямар ч тийм зүйл байхгүй. Хүн өөрийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийг бодно. Тиймээс УИХ-ын гишүүнээр үлдэж байгаа учраас нөгөө талаар БСШУС-ын байнгын хорооны гишүүний хувиар энэ салбарын үйл ажиллагаанд би өдөр тутам хөндлөнгөөс оролцох учраас гишүүний хувиар шийдвэрт нь нөлөөлөх, салбарын үйл ажиллагааг зөв байлгах, хүмүүст нь хүргэх зэрэгт үг ээ хэлээд явна.

-УИХ-д хоёрхон эмэгтэй сайд байдаг. Үүний нэг нь өнөөдөр огцрох гэж байгаа нь эмэгтэй улс төрчдийн хувьд

-Огцрох гэдэгт тайлбар хэлье гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийн хугацаанд Я.Содбаатар сайд бид хоёрын асуудлыг зэрэг өргөн барьсан. Гэхдээ Я.Содбаатарыг ЖДҮДС-тай холбогдсон мөртлөө чөлөөлөх гэж байгаа юм. Харин намайг кноп дарсны төлөө огцруулах гэж байгаа юм. Энэ өөрөө шударга уу гэдгийг юм мэддэг хүмүүс үнэлгээгээ өгөх байх. Гэхдээ би шийдвэрээ гаргасан учраас байнгын хорооноос намайг битгий авч үлдээрэй би чөлөөлөгдөх байр сууриндаа хэвээрээ байгаа. орж ирсэн саналыг дэмжээд өгөөч гэсэн саналыг тавьсан.

-УИХ-ын даргыг огцруулах ажилд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хүрээнд тодорхой гцрван заалттай. Тухайлбал тухайн хүн нас барсан, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан, өөрөө өргөдөл өгсөн гэсэн хуулийн заалттай учир хуулийн хүрээнд асуудал нь шийгдэх байх.

-Та Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн. Улаанбаатар хотын утаа гамшигын хэмжээнд байгаа энэ үед сандал суудлын хэрүүлээ хойш тавиад ажлаа хийвэл яасан юм бэ?

-Төрийн ажил бүх шатанд ийм байгаад хувь хүний хувьд, эмэгтэй гишүүний, ард түмний дуу хоолой болсон эмэгтэй гишүүний хувиар ихээхэн бухимдалтай байна. Сандал ширээний асуудлыг хурдан шийдээд нэг өдөр нэг цагын өмнө ч болтугай иргэдэд чиглэсэн ара хэмжээг авахгүй бол утаагаар хордож байгаа агаарын бохирдлоос болооод эцэг, эх, хүүхдүүд,насанд

Бага насны хүүхдүүд ямар орчинд байгааг билээ. Эд маань ирээдүйд ямар өвчтэй болох нь бодитой байгаа учраас энэ чиглэлээр үг ээ хэлж дуу хоолой болсоор байх болно.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (43.242.243.30)
    Цогзолмаа сайд боловсролд эмэгтэй хүн гэхэд маш их зүйл хийсэн,мэргэжлийн,туршлагатай, чадварлаг хүн шүү. Боловсролын салбараа тогтвортой байлгаач. Олон мянган багш нарын төлөөлөл хүсэж байна.
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • Хулгайчыг шалга. (203.91.115.53)
    системээр нь оношилсон гэчихжээ кк бүгдийг нь баллаж хаячихаал. энэ хулгайч авгайг шалгах хэрэгтэйшдээ. Чойгоос 22 тэрбумаар сургууль авсан түүнээс хувь хүртсэн л байгаа.Баахан зөвлөгөөн нэртэй хий дэмий хуралдсан түүнээс нэг ч асуудлыг шийдээгүй нэг хөгшиэ хүртэл тэр хурал дээр нь нас барсан. Энэ хорчин авгайн балаг дуусахгүй ээ хамаг хамаатан саднаа дээд албанд татсан.бүгдийг нь аваад буугайрай шуналын тип минь.
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.187.20)
    Энэ авгай чинь ми энх60лдын хүн юм чинь мигийнхээл заавраар явна ш дээ
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.127.165)
    Цогзолмаа сайд аа зөөлөн сэнтий баяртай. Дэмий л кноп дарж дээ. Одоо яая гэх вэ
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.127.165)
    Огцорсон нь зөв болжээ. Үнэндээ юу ч зоригтой шийдэж хийж чаддаггүй хүн юм билээ.
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    13 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    19 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    23 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    42 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    51 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    1 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    17 цаг 25 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    17 цаг 28 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    17 цаг 30 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    19 цаг 1 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    21 цаг 26 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    21 цаг 34 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    21 цаг 53 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    22 цаг 4 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    23 цаг 5 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    23 цаг 39 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    23 цаг 52 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Уржигдар 17 цаг 29 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК