Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жишиг хууль хэрэгтэй байна

2018-12-11
0
ЖИРГЭХ

Манай улсын гэлтгүй дэлхийн нийтэд нэгэн судалгаа байдаг юм. Эдийн засаг нь тогтвортой өсөж хөгжиж байгаа улс торнуудын дунд явуулсан энэхүү судалгааны хариулт нь их энгийн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж чадсан улс орнуудын эдийн засаг тогтвортой бөгөөд жигд өссөн нь энэ судалгаагаар харагддаг. Нэг ёсондоо улс орны баялаг бүтээгч, ажил олгогч, ядуурлыг бууруулагчид нь жижиг, дунд бизнес эрхлэгчид л байдаг. Манай улсад ч ялгаагүй идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 78585 аж ахуйн нэгжийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч, 800 мянга гаруй хүн ажилладаг гэсэн баримтаас мэдэгдэнэ. Харин сүүлийн жилүүдэд энэ салбарыг хөгжүүлэх асуудал төрийн бодлогын анхааралд орсон ч төдийлөн бодитоор хэрэгжихгүй байна.

Үүнийг мэргэжлийнхэн эдийн засаг болоод зах зээлийн хөгжилтэйгөө уялдсан хууль, эрх зүйн зохицуулалт дутмаг байгаатай холбон тайлбарладаг. Тэгвэл тус салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын гишүүд санаачлан боловсруулсан юм.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг гэж байгаа. Учир нь, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг бодитоор дэмжих олон чухал зохицуулалт оруулсан нь салбарынханд хүлээлт бий болгоод байгаа. Уг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлсэн ч төдийлөн эзэддээ хүрдэггүй нь одоогийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад нөлөөлжээ. Тиймээс улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагчид онцолсон. Ингэхдээ одоо хэрэгжиж буй хуулийн тунхаглалын шинжтэй заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчилж, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засагт тулгуурлах зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байх зохицуулалт оруулсан нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох юм. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэг бүлэгт хамруулан ажилтан нь нэг, 200 байсан ч ижил шалгуур тавьдгийг энэ хуулийн төслөөр өөрчилж байгаа аж. Тодруулбал, бичил, жижиг, дунд эрхлэгч гэж дотор нь гурав ангилан зээл авах зэрэгт өөр өөр шалгуур тавих гэнэ. Бичил бизнес эрхлэгчид ес хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 50 сая төгрөг хүртэлх бол, жижиг үйлдвэрлэл эрхлэгчид ажилтны тоо нь 9-50 ажилтантай, 250 сая төгрөгийн орлоготой нь хамаарах юм байна. Харин дунд бизнес эрхлэгчид 200 хүртэлх ажилтантай, жилдээ 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгж хамаарах аж.

Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих чухал зохицуулалт нь салбар хариуцсан төрийн байгууллагын бүтэц буюу агентлаг бий болгох юм. Өмнө нь Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 2012 онд татан буулгаснаар хөдөлмөр эрхлэгчдийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг тус салбарынхныг хөгжүүлэх асуудал хязгаарлагдмал болоод буй. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаагаар хамтран бүсчлэн хөгжих, зөвлөгөө, мэдээллээр хангах, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлэх зэрэг олон чухал бодлого, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангаж, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг ихээр хязгаарлаж байгааг бизнес эрхлэгчид болоод мэргэжлийнхэн онцолдог. Улмаар салбарын тусгай сангууд нь өөр өөр чиг үүргийн яамдад харьяалагдаж буй одоогийн бүтэц нь нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэйгээс гадна сангийн хөрөнгө зорилтот бүлэгт хүрч буй эсэхийг хянах боломж хязгаарлагдмал байдаг аж. Тиймээс бүтцийг нэгтгэн тэнд ажиллаж байгаа албан хаагчдын цалингийн сан дээр үндэслэн улсын төсөвт бага ачаалал үүсгэх байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулахыг хуулийн төсөлд тусгаад байгаа юм.

Угтаа бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл ийм жишиг хууль л яаралтай хэрэгтэй байна.

Ц.Аюуш

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    8 цаг 13 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    9 цаг 6 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    9 цаг 9 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    9 цаг 12 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    9 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    9 цаг 51 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    9 цаг 53 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 49 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    11 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    12 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    14 цаг 56 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    15 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    15 цаг 23 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    15 цаг 32 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    15 цаг 35 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 39 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    16 цаг 29 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    17 цаг 25 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    17 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК