Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр суурь: Хүлээлт үүсгэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль

2018-12-11
0
ЖИРГЭХ

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр манай улсад 155065 аж ахуйн нэгж байгаагийн 78585 үйл ажиллагаа явуулдаг ажээ. Харин эдгээрээс 77 хувь нь буюу 60330 аж ахуйн нэгж нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамаардаг. Энэхүү жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл 48 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 72 хувь нь тус салбарт ажиллаж байгаа юм. Ер нь эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой улс орнуудын жишээг харахад эдгээр орнууд жижиг дунд үйлдвэрлэлийг маш их дэмжиж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж чадсан байдаг. Манай улс  ч мөн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хууль, эрх зүйн орчныг  сайжруулах, кластераар хөгжүүлэх, ажиллах хүчнийг чадавхижуулах, шинээр бизнес эрхлэхэд дэмжлэг болгох санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмжийг хангах зэрэг олон арга хэмжээ авч байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юу анхаарах талаар эдийн засагчид ямар байр суурьтай байдгийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэл гэдгийг ирээдүйд та биднийг тэжээх багаж суурь гэж ойлгох ёстой. Үүнийг дамжаад ирсэн хүн би өөрөө мэдэж байна шүү дээ. Жишээлбэл, 2000 оны эхээр 1990-ээд оны сүүлээр иргэд арилжааны банкнуудаас зээл авах боломж маш ховор байсан. Бие биеэсээ мөнгө төгрөг зээлдэг, жилийн хүү нь гэхэд л 20, 30 хувийн хүүтэй ийм л байсан. Гэхдээ одоо бол бас ч гэж давуу талууд байгаа.

 

Эдийн засагч, МИУС-ийн доктор, профессор Л.Оюун: Жижиг дунд үйлдвэр бол улс орны гол ирээдүй. Хоёр талаас харж болно. Нэгдүгээрт ямар ч том үйлдвэрүүд жижиг дундаас, бичлээс өрхийн бизнесээ эхэлдэг. Аажимдаа хүч нь сайжраад ирэхээрээ тэр орноо хөтлөх, чиглүүлэх гол компани нь болоод явчихдаг. Хоёрдугаарт жижиг дунд үйлдвэрүүд ажлын байрыг нэмэгдүүлдэг. Ерөнхийдөө дундаж давхаргын үйл ажиллагааны салбар байдаг. Тэгээд жижиг дунд үйлдвэрийг сайн дэмжээд өгөх юм бол дундаж давхарга хөгжин, чадавхижна. Аль ч улсын чадавхи дундаж давхаргынхнаар нь хэмжигддэг. Дундаж давхарга өөрөө ядуу давхаргаа чирээд өөд нь татаад, ажлын байр нэмэгдүүлээд явчихдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд жижиг дунд үйлдвэрийн оруулдаг хувь нэмэр бас их бий. Мөн төсвийн орлогыг бүрдүүлэх бас их үүрэг гүйцэтгэдэг байгаа. Ингэхээр жижиг дунд үйлдвэрлэл бол эдийн засгийн маш том салбар юм. Онцлог нь гэвэл их мэдрэмжтэй байдаг. Нийгэмд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй байна гэдгийг мэдрээд, хувираад явах боломжтой байдгаараа том үйлдвэрүүдээс онцлогтой.

 

“Маяара” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал: Монголчуудын зах зээл үнэндээ бол жижиг. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ Хятадаас оруулж ирдэг. Ганзагын наймаачид татваргүй гахайгаа чирээд ороод ирдэг. Бид тэдэнтэй өрсөлдөхөд тун хэцүү л дээ. Тийм учраас бид экспортыг дэмждэг, зөвлөдөг том бүтцийн байгууллагатай болбол зүгээр. Гадаад харилцааны яам зэрэг байгууллагууд бидний бараа бүтээгдэхүүнийг хаана илүү борлуулагдах вэ гэдгийг судалсан байх нэн тэргүүний шаардлага үүсээд байна. Энэтхэг улс л гэхэд банкнууд нь эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ хүүгүй зээл өгсөн шүү дээ. Тэгээд зээл нь эргэн амжилттай төлөгдсөн байдаг. Тэгэхээр бид гаднын орнуудыг маш сайн судлах хэрэгтэй. Манай улсад үйлдвэрлэдэг нь биш борлуулдаг нь илүү их ашиг олдог. Ингэхээр жинхэнэ үйлдвэрлэл хийдэг хүмүүс, ганзагын наймаачдаа ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй байгаа учраас манай улсын үйлдвэрлэл байх ёстой хэмжээндээ байж чадахгүй байна. 

 

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа: Жижиг, дундын салбар маань аж ахуй нэгжийнхаа хувьд бараг 80-аад хувийг нь эзэлж байгаа. Энэ хувь байнгын тогтвортой яваад байгаа. Харин энэ дотроо задлаад үзэхээр жижиг дунд нь маш бага байгаа. Бараг 70-аад хувь бичил үйлдвэрлэл байна. Үлдсэн нь жижиг, дунд. Бид зарчмын асуудлуудыг их ярьж байгаа. Нэгдүгээрт жижиг, дундын үйл ажиллагаа нь хөтөлбөртэй уялдаатай байх ёстой. Засгийн газрын таван жилийн ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөртэй уялдаатай байх ёстой. Тэгж байж эдийн засгаа төрөлжүүлэх, бүсчлэх бодлоготой уялдаатай байна.

 

Монголбанкны судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир: Жижиг, дунд бизнес эрхлэгч нар бол өөрөө эрсдэл өндөртэй орчинд ажиллаж байгаа. Яагаад гэвэл шинэ санаа, шинэ сэдэл дээр тулгуурлан шинээр эхэлж байгаа бизнес. Шинээр эхэлж байгаа бүхэн эрсдэлтэй. Хоёрдугаарт хөл дээрээ тогтоогүй болохоор гадаад эдийн засгийн болон дотоод эдийн засгийн өөрчлөлтөд маш эмзэг байдаг. Энэ агуулгаараа эрсдэл байнга явдаг. Ийм эрсдэл байдаг болохоор төрийн дэмжлэг, төрийн татаасны бодлого нь зайлшгүй. Татаасыг нь өөрсдөө шууд хийх үү, эсвэл арилжааны банкнуудад олгох замаар хийх үү гэдэг бол сонголт. Засгийн газар арилжааны банкнуудад хямдхан өгөх ёстой болж байгаа юм. Эцсийн зээлдэгчдээ магадгүй 6 хувиар очих ёстой бол наана нь 3 эсвэл 2 хувийн хүүтэй байх ёстой. Тэр зээлдэгч эрсдэл өндөртэй харагдаж байгаа бол энэ эрсдэлд би батлан даалт гаргаж байна. Энэ бол чухал бизнес, явах бололцоотой гэж харж байна. Дэмжих ёсирй салбар байна. Гэхдээ энэ зээлдэгчид та нар эх үүсвэр өг. Барьцаа хөрөнгийн асуудалд дутагдал гарч байгаа бол бид бүхэн батлан даалтыг нь гаргаж байна гээд үйлчилгээгээ зөөлрүүлэх зүйл нь нээлттэй. Гол нь тэр механизмуудыг л банкандаа олгож өгвөл энэ асуудал банкныхаа хувьд банкны хийдэг менежментээр, эцсийн зээлдэгчид олгож байгаа нөхцөл нь одоо энэ сангаар гарч байгаа шиг нөхцөлтэйгөө байх нь нээлттэй.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    8 цаг 13 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    9 цаг 5 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    9 цаг 8 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    9 цаг 11 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    9 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    9 цаг 50 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    9 цаг 53 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 48 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    11 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    12 цаг 2 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    14 цаг 56 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    15 цаг 7 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    15 цаг 23 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    15 цаг 32 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    15 цаг 35 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 39 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    16 цаг 29 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    17 цаг 25 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    17 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК