зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны 2018 оны онцлох үйл явдлын товчоон

2018-12-27
0
ЖИРГЭХ

1. “Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 оныг банк санхүүгийн салбарын шинэчлэлийн жил болгон зарлаж, бодлогын тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүллээ.  

УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Банкны салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг баталлаа. Нийт 10 гаруй хуулийн төсөл боловсруулсны дотор 2018 онд “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль”, “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль” , “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулан “Активын удирдлагын компанийн тухай хууль”, “Валютын зохицуулалтын тухай хууль”-ийн төслийг боловсруулан хууль санаачлагчид уламжилж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Банк санхүүгийн салбарын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон нийтийн эдийн засаг, санхүүгийн мэдлэгийг дэмжих зорилгоор “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах аян”, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа”, “Санхүүгийн боловсролын аян”, “Цахим эринд-Цахим төлбөр тооцоо”  аяныг  зохион байгуулсны үндсэнд “Санхүүгийн  хэрэглэгчийн эрхийг хамгаалах” хуулийн төслийг бэлэн болгов.

2. Инфляцийн зорилтод нийцтэй, зах зээлийн зарчимд суурилсан мөнгөний бодлогын үр дүнд санхүүжилтийн өртөг буурч, эдийн засгийн салбаруудын өсөлт жигдэрлээ.

Инфляцийг 8 хувийн орчимд тогтворжуулах мөнгөний бодлогын шийдвэрүүд нь банкны салбарын зээлийн нийлүүлэлт, хүүний өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр шинээр олгосон зээлийн хүү 2018 оны III улирлын байдлаар 17.7 хувь болж, жилийн өмнөх түвшнээс 2.2 нэгж хувиар буурлаа. Ийнхүү зээлийн хүү буурахын зэрэгцээ 2014 оноос зогсонги байдалд орсон бизнесийн зээл сэргэж, III улирлын эцсийн байдлаар жилийн өмнөх түвшнээс 13 хувиар өсөөд байна. Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэр, түүнийг дагасан зээлийн өсөлт, хүүний бууралт нь хувийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтэд түлхэц өгч байна.

3. Монголбанк олон улсын жишгийг баримтлан мөнгөний бодлого, банкны хяналт шалгалттай холбоотой аливаа шийдвэрийг хамтын удирдлагын зарчимд тулгуурлан гаргадаг болов.

Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн давуу эрхтэй саналаар гаргадаг байсныг өөрчлөн, Мөнгөний бодлогын хороон дээр хэлэлцэн шийдэх хамтын удирдлагын зарчимд шилжүүлэв. Шийдвэр гаргалтад олон талын мэдээлэлд тулгуурлаж, хараат бус гишүүдийн оролцоог тэгш хангах бололцоог бий болгосноор хяналтын зохистой тогтолцоо бүрдэж, мөнгөний бодлогын шийдвэрт олон нийтийн итгэх итгэлийг дээшлүүлэхэд чухал алхам болов. Мөн банкны хяналт шалгалттай холбоотой аливаа шийдвэрийг хамтын зарчмаар шийдвэрлэдэг байхаар Монголбанкны бүтцэд “Хяналт шалгалтын хороо”-г байгуулав. 

4. Монголбанк макро зохистой бодлого хэрэгжүүлдэг Төв банк болов.

Монголбанк макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх хуулийн мандат, түүнийг хэрэгжүүлэх стратегитай болов. Ингэснээр мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, макро тогтвортой байдлыг хангах боломжийг дээшлүүлэхэд том ахиц дэвшил гарлаа. Макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх явцад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоон мөрдүүлэх, хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байх, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлэх  макро зохистой бодлого боловсруулж, зохих хэрэгслүүдийг ашиглаж эхлэв.  

5. Банкны салбарт олон улсын стандартын дагуу Азид анх удаа активын чанарын иж бүрэн үнэлгээг Олон Улсын хөндлөнгийн аудитын компаниар хийлгэв.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд   Монгол Улс Ази тивд активын чанарын иж бүрэн үнэлгээ хийсэн анхны улс болов.  Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан нь Монголбанкнаас урьдчилан таамаглаж байсан хэмжээтэй дүйцэв. Цаашид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг банкуудад өгч, тухайн шаардлагыг 2018 оны 12-р сард багтаан ханган биелүүлэхээр ажиллаж байна.

6. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын IX стандартыг 2018 онд нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэллээ.

Монголбанк 2018 оноос дэлхий даяар хүчин төгөлдөр мөрдөж буй олон улсын нягтлан бодох бүртгэлийн шинэ стандартын дагуу санхүүгийнхээ тайланг гаргаж, Төв банкны бодлогын найдвартай, хариуцлагатай байдлыг бататгалаа. Мөн Санхүүгийн тайлагналын олон улсын IX стандартын дагуу санхүүгийн хөрөнгийн хүлээж болзошгүй алдагдлын хэмжээг урьдчилан тооцоолох аргачлалыг шинээр боловсруулж, “Санхүүгийн хөрөнгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-ыг баталснаар тухайн санхүүгийн хөрөнгөөс хүлээж болзошгүй алдагдлыг урьдчилан харж тооцоолон, түүнд тохирсон эрсдэлийн нөөц санг байгуулж, бодит эрсдэл учирсан тохиолдолд эрсдэлийг зохистой удирдах боломжтой болов.

7. Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл нэмэгдэж,  хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Засгийн газартай хамтран ажиллав.

Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлээр зэрэглэл тогтоогч компаниудыг мэдээллээр бүрэн хангаж, хамтран ажилласнаар Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоодог Фитч болон Стандарт энд Пүүрс агентлагаас  манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ.  Фитч агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгосон бол Стандарт энд Пүүрс агентлаг мөн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Ингэснээр төрийн болон хувийн хэвшилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэж, төсөв, мөнгөний арга хэмжээнүүд дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

8. Эдийн засгийн бодлогын Дээд хэмжээний чуулганыг санаачлан “Эдийн засгийн бодлогын сорилт, чиг хандлага” сэдвийн дор амжилттай зохион байгууллаа.

Монголбанкнаас санаачлан Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулга уулзалтыг  “Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд” үндсэн сэдвийн дор Орхон аймагт зохион байгуулав. Өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн бодлогын хэрэгжилт, түүнээс авах сургамж, 2018 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв, сорилтууд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, цахим мөнгө болон криптовалютын асуудал зэрэг сэдвийг хэлэлцүүллээ.  Энэ хүрээнд экспортыг дэмжих, импортыг орлуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийг олон тулгуурт, өрсөлдөх чадвартай болгох бодлогын болон бүтцийн реформуудыг хийх нь эдийн засгийн хүндрэлийг гэтлэн давж, цаашдын тогтвортой хөгжилд хүргэх чухал болохыг  оролцогчид санал нэгтэй дүгнэв. 2019 оны “Эдийн засгийн бодлогын чуулган”-ыг Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хуралтай нэгтгэн Улаанбаатар хотод ирэх 4-р сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

9. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн (ЭЗССХ)-г шинээр байгууллаа.

Дэлхийн төв банкуудын шилдэг туршлага, жишгийн дагуу Монголбанк ЭЗССХ-г шинээр үүсгэн байгуулав. ЭЗССХ -г төв банкны үндсэн чиг үүргээс гадна төсвийн бодлого, санхүүгийн зах зээл, эдийн засгийн  өсөлт, нийгмийн хөгжил, улс орны эдийн засгийн түүх, хүн ам зүй, хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрлэл, хууль ба эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, баялаг, бүс нутгийн эдийн засаг, ХАА, байгалийн баялаг зэрэг чиглэлээр бодлогын судалгааны ажил, стратегийн баримт бичиг, тодорхой асуудлаар зөвлөмж гаргах, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжлийн сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, хурал зохион байгуулах чиг үүрэгтэйгээр байгуулсан юм. ЭЗССХ-ийн ажиллах хэлбэр, дунд хугацаанд гүйцэтгэх бодлогын судалгааны ажлын төлөвлөгөөг олон улсын туршлагад тулгуурлан боловсруулж, үйл ажиллагааг нь зүгшрүүлэв. Ингэснээр макро эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг хамарсан, судалгаанд суурилсан бодлогын зөвлөмжүүдийг гарган УИХ, Засгийн газар болон төрийн бусад байгууллагад хүргүүлэх,  төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд болон ахисан түвшний сургалт явуулах боломж, чадамж бүрдэв.                                                                                                                                                                                                                10. Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг бүрдүүлж,  орчин үеийн төлбөрийн хэрэгслийн шинэ технологийг дэмжин хэрэгжүүллээ.

Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр дамжуулан хийх банк  хоорондын бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар 1 сая төгрөг байсныг нэмэгдүүлж  3 сая төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Мөн Үндэсний төлбөрийн ₮ картын соронзон туузыг олон улсын стандартын дагуу чип болон зайнаас унших технологид шилжүүлэх ажлыг эхлүүлснээр төлбөрийн картын нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах, шинэ дэвшилт төлбөрийн үйлчилгээг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Гүйлгээ дамжуулах хурдыг гурав дахин нэмэгдүүлж, системийн тасралтгүй, найдвартай байдлыг улам бүр хангах,  төгрөгтэй адилтгах бэлэн бус төлбөрийн хэрэгсэлд анхны тусгай зөвшөөрлийг олгож, санхүүгийн  байгууллагад  зориулж,  цахим орчинд  дамжуулах баримт бичгийн бүрэн бүтэн байдал, үнэн зөвийг баталгаажуулах дижитал технологийг нэвтрүүлэх зэргээр олон улсын төлбөрийн системийн хөгжил дэвшилтэй эн зэрэгцэн алхахыг эрмэлзэж байна.

11. Монгол Улсыг тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх суурь бодлогын тунхаг бүхий “Улаанбаатарын зөвшилцөл” найман зарчмыг санаачилж олон нийтээр хэлэлцүүлэн тодорхойлов.

Монголбанкнаас хийж гүйцэтгэсэн цаг үеийн тулгамдсан асуудлаарх бодлогын шинж чанартай судалгааны ажлуудын үр дүнг тухай бүр олон нийтэд танилцуулах, эрдэмтэн судлаачдын санал шүүмжийг авч тусгах хурал хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж хэвшүүллээ. Түүнчлэн, хурал, хэлэлцүүлгээр хөндөн ярьсан сэдвийн агуулга, оролцогчдын санал, шүүмжийг нэгтгэн хурлын материалын хураангуйг боловсруулан, бодлогын шийдвэр гаргагчид, олон нийтэд танилцуулах шинэ арга, хэлбэрт шилжлээ. Эдгээрийн нэг нь Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачилсан эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чиглэсэн “Улаанбаатарын зөвшилцөл” юм. Дэлхийн улс орнууд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, бодлогын зорилт, тунхаглалыг “Бодлогын зөвшилцөл” болгон гаргадаг.  Энэ жишгийн дагуу “Улаанбаатарын зөвшилцөл”-өөр Монгол Улсыг тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх найман зарчмыг тунхаглахыг зорив. Олон талын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр төрийн аливаа шийдвэрт баримтлах суурь зарчим, тунхаглалыг буй болгох нь зүйтэй гэдэгт эрдэмтэн, судлаачид санал нэгдэж, энэхүү бодлогын суурь тунхаг зарчмыг сайшаан дэмжив.

12. “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг цогц баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулж, хэрэгжүүлж эхэллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон талын төлөөллийг оруулсан “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулж, 6 сарын хугацаанд ажиллуулж төслийг бэлтгэв. Энэ хүрээнд судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурласан, олон талт байгууллагуудын хамтын ажиллагааг шаардсан цогц стратеги бүхий  “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” төслийг боловсруулсан нь үндэсний хэмжээний зөвшилцөлд тулгуурласан цогц баримт бичиг болов. Энэхүү стратегийг батлуулснаар бодлого боловсруулагчид болон олон нийтэд зээлийн хүүтэй холбоотой асуудлаарх Монголбанк, Засгийн газрын байр суурийг маш тодорхой илэрхийллээ. Монголбанкнаас уг стратегид тусгасан ажлыг тухайлбал, инфляцийн зорилтыг хангахад сөрөг нөлөөгүйгээр бодлогын хүүг бууруулах, төв банкаас 90 хоног хүртэлх хугацаатай санхүүжилт олгох байнгын хэрэгсэл нэвтрүүлэх, макро зохистой бодлогын арга хэмжээ зэргийг  оны турш цаг алдалгүй хэрэгжүүлснээр банкуудын төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.7 хувь, төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17.6 хувь болж буураад байна.

13. Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “саарал жагсаалт”-д орох эрсдэлээс гарч,  эрчимтэй хяналтад шилжлээ.

FATF-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт 2018 оны 7-р сарын 21-27 -ны өдөр болж, энэ үеэр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үрд дүнг хэлэлцэв. Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлж, хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг эрсдэлд суурилан гүйцэтгэх, хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг олон улсын стандартад нийцүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгах талаар хийж буй ажлыг үнэлэв.

14. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авах ажиллагааг орон нутагт ойртуулж, алт тушаагчдад тулгардаг хүндрэл бэрхшээлийг хөнгөвчиллөө.

Гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлдэг гол эх үүсвэр болох Монголбанкны алт худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг зохион байгуулж, аяны хүрээнд Швейцарийн Хөгжлийн агентлаг, Стандарт хэмжил зүйн газартай хамтран Дархан-Уул, Баянхонгор аймагт олон улсын стандарт, шаардлагыг хангасан орчин үеийн үнэт металлын сорьц тогтоох лаборатори байгууллаа. Ийнхүү  Монголбанкны алт худалдан авалтын талаар олон нийтэд чиглэсэн ажлыг эрчимжүүлж, орон нутагт албан ёсоор алт худалдах боломжийг анх удаа бүрдүүлж өгснөөр Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2018 онд 21 тонныг давж, өмнөх оныхоос нэмэгдлээ.  

15. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн эд зүйлст анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, сан хөмрөгөө түүхийн хосгүй үнэт олдворуудаар баяжууллаа. 

Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Богд хаан болоод Дондогдулам хатны эдэлж, хэрэглэж байсан түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсний үр дүнд Эрдэнэсийн сангийн үнэлгээ нэг их наяд төгрөг хүрч, сан хөмрөгийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилт баталгаажив. Эрдэнэсийн сан нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон Монгол Улсын хосгүй үнэт зүйлд бүртгэгдсэн Хүннүгийн үеийн 78 ширхэг эд зүйл, түүнчлэн ур хийцийн хувьд дахин давтагдашгүй үзмэрүүдээр сан хөмрөгөө баяжууллаа.  

16. Гадаад валютын улсын нөөц сүүлийн 6 жилийн хамгийн өндөр түвшинд хүрэв.

Гадаад валютын улсын нөөц 2018 оны 12-р сарын байдлаар 3.5 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэв. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь  Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ нэмэгдсэн явдал байв. Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц боллоо.

17. Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын томоохон алхмуудыг хийлээ.

Олон улсын төв банкны жишигт хүрэх, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй бодлогын шинэ сорилт, түүнийг судлах, төлбөрийн системийн шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч гадаад хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шинэ алхам хийв. Энэ хүрээнд ОХУ, БНХАУ, Испани, Ирланд, Тайланд, Казакстаны Төв банктай олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, Олон улсын төлбөр тооцооны банкинд  гишүүнээр элсэх нөхцөлийг бүрдүүлэв. Мөн БНСУ-ын Төв банктай хамтран хэрэгжүүлж буй “Мэдлэг”  түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн тогтвортой байдал, Макро зохистой бодлого ба институци” сэдэвт судалгааг амжилттай хийж гүйцэтгэв. 

18. Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын хэрэгжилтийн нэгдсэн уялдааг хангаж, тулгамдсан асуудлуудаа хамтран хэлэлцэх банк санхүүгийн салбарын ажилтны бүсийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Бүсийн зөвлөгөөнөөс иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тэгш хүртээх боломжийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргав.

Банк санхүүгийн салбарын бүсийн ажилтны зөвлөгөөнийг 2017 онд санаачлан зохион байгуулж, орон нутаг дахь Монголбанкны салбар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн дотоод үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд хэлэлцүүлэг уулзалт, сургалт зохион байгуулж байв. Харин 2018 оноос хамрах хүрээг нь өргөжүүлж, орон нутгийн засаг захиргаа, арилжааны банкны удирдлагууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтай аймагт хийлээ. Энэ удаа мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийж, "Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр Зээлийн мэдээллийн сантай холбоотой хүсэлтүүдийг нягтлан шалгаж, зарим мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлэх 2 удаагийн шийдвэрийг гаргаснаар тавигдсан нөхцөлүүдийг хангасан нийт 55255 иргэний мэдээлэл Зээлийн мэдээллийн сангийн хэвийн ангилалд шилжлээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    11 цаг 13 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    11 цаг 33 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    12 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    12 цаг 30 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК