Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уулсаар засуулагч дархан аварга Д.Цэрэнтогтох

2019-7-11
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Дашдоржийн Цэрэнтогтох нь 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай даяар дурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин бөх билээ.

Баримт 2.

Тэрбээр Үндэсний Их Баяр Наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн манлай бөх юм.

Баримт 3.

Чөлөөт бөхөөр зуны олимпод хоёр удаа оролцсон бөгөөд 1980 оны Москвагийн олимпод V байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа эх орноо төлөөлөн оролцож байлаа. Мөн 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадмаас анхны алтан медалийг хүртсэн Монгол болсон юм.

Баримт 4.

Бөхийн спортод 1969 оноос хөл тавьсан тэрбээр хугацаат цэргийн албанд 20 насандаа татагдаж бө­хийн эрдэм мэдлэгийг Монгол Улсын ардын багш Чимэдбазарын Дам­дин­шараваар заал­гаж явсан. Улмаар 1971 онд Батлан хамгаалах нийгэм­лэгийн бөхийн дугуйланд хичээллэж эхэлсэн байна.

Баримт 5.

Тэрбээр 1972 оны баяр наад­маар цэргийн хүү байхдаа зургаа давж улсын начин цол хүртсэн бөгөөд Монгол Улсын аварга Ч.Бээжин, улсын арслан П.Дагва­сүрэн нараар давж өсөх идэр чимэг хүртэж байжээ.

Баримт 6.

Тус наадамд тэрбээр гурав давах зорилготой гарсан гэдэг. Тухайн үед тэр Зүүнбаянгаас “Алдар“ нийгэмлэгт ирчих­сэн байжээ. Тус наадамд зургаа давж 15 хоногийн ар гэрийн чөлөөгөөр шаг­нуулсан байна.

Баримт 7.

Тэрбээр улсын начин цол хүртсэнээсээ хойших дөрвөн жилд улсын наадамд зодоглож амжаагүй юм. Учир нь тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд давхацдаг байжээ.

Баримт 8.

Тэрбээр Монгол Улсын аварга Д.Хадбаатартай он жавууд билээ.

Баримт 9.

Улсын гарьд Д.Рагчаа түүний хүргэн хүү юм.

Баримт 10.

Тэрбээр хамгийн анх 1961 онд сургуулийнхаа аварга шал­гаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Түүний дараа 1967 онд сон­гуу­лийн барилдаанд оролцож 16 настайдаа өөрөөсөө том бөхчүүдтэй таарч түрүүлж байжээ.

Баримт 11.

Тэрбээр чөлөөт бөхийн 90 кг-ын жинд хүч үздэг байсан бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд алга­сал­гүй оролцож  80 гаруй медаль хүртснээс олонх нь алт, мөнгөн медаль гэнэ шүү.

Баримт 12.

Тэрбээр заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн монгол бөхийн таван өндөр дараалсан цолыг та­ван жилийн хугацаанд ав­сан. Д.Цэрэнтогтох аваргаас гадна аварга Д.Дамдин, дархан аварга Ж.Мөнхбат ийм амжилт гаргажээ.

Баримт 13.

Х.Баянмөнх аварга 1987 оны баяр наадмаар түүнтэй таарчээ. Баянаа аварга өрж байхдаа “Чи ид гарч ирж байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаяж байгаа юм чинь над шиг хөгшнийг гарын үзүүрээр л хаяна. Яарч хаях гээд яахав. Тү­рүүлэх чинь тодорхой юм чинь жаахан тогтож барил­даарай” гэжээ. Харин энэ үед Д.Цэрэнтонтох аварга “Нээрээ ч тийм дээ“ гэсэн шүү юм бодоод  Баянаа аваргыг тулаад зогсож байтал гэнэт хүчтэй зайлжээ. Тэрхүү барилдаанд тэрбээр хамгийн их харамсдаг байлаа.Улмаар уг наадамд Х.Баянмөнх аварга арав дахь удаагаа түрүүлсэн юм.

Баримт 14.

Тэрбээр улсын заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт болсон Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Баянаа аварга, Галдандагва начин хоёртой тунасан. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга хоёр өмнөх даваануудад гоц мөргөсөн учир гурван бөх үлдэхэд хуваарь ёсоор Галдандагва начин гоц мөргөж, Баянаа Цэрэнтогтох хоёр тунажээ. Тус барилдаанд Баянаа аваргад өвөрмөц мэх хийж давсан бөгөөд өнөөх нь “Самбо” бөхийн мэх байсан байна.

Баримт 15.

Тэрбээр гурван дархан аваргыг хаяж анх удаа түрүүлж байсан. 

Баримт 16.

Баянаа аварга хувцсаа өмсөөд зогсож байх зууртаа “Би сая хөдөөгүүр хэд хоног ан ав гэж яваад шууд ирлээ. Ямар ч бэлтгэлгүй ирээд чамд уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очиж чамтай барилдана. Чи миний гараас хаа холдох вэ дээ” гэсэн байна. Уг барилдаанаас долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан болж Баянаа Цэрэнтогтох аваргууд түрүү үзүүрт шалгарсан байна. Цэрэнтогтох аварга энэ тухайгаа ингэж дурссан байдаг. “Аварга элэг бүсний барьцаа улам лавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр өмнөөс нь цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ ээж бодож байсан ч тэвчээр алдаад хийчихсэн. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Аваргын царай нь хүрлийгээд сонин болчихсон тахимаа өгч байсан. Одоо ч нүдэнд харагддаг” гэжээ.

Баримт 17.

Түүний аав “хөл” Дашдорж хэмээх барилддаггүй хэрнээ бие томтой, хүдэр чийрэг хүн байжээ. Харин ээжийнх нь талд Довчиндагва гэж цэргийн заан цолтой, Матад, Тамсагийн дивизэд алба хаасан сүрхий эр байсан бөгөөд аваргыг багад хараад “Хөлийн энэ хар сайн бөх болно шүү” гэж хэлсэн гэдэг.

Баримт 18. 

Түүний хүү Ц.Базаррагчаа нь аймгийн начин цолтой.

Баримт 19.

Тэрбээр 1972 оны улсын баяр наадамд нөхөөстэй зодогтой цэрэг ирээд заан цолны даваанд очиж шуугиулсан удаатай.

Баримт 20.

1990 онд 41 настай байхдаа тухайн үеийн улсын баяр наадмын босоо бөх дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан тахимаа өгч байжээ.

Баримт 21.

Түүний хүрэл хөшөөг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо босгосон. Хөшөө барих санаачилгыг Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргаж, нутгийн зон олон, түүний гэр бүл үр хүүхэд, ахан дүүсийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул сийлбэрч, уран дархан Намхайдагвын Оргил урлан бүтээж, Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойгоор буюу долдугаар сарын 28-ны өдөр нээсэн билээ.

Баримт 22.

Тэрбээр ээрмэлийн үйлдвэртэй байсан бөгөөд саяхныг хүртэл тус үйлдвэртээ борлуулагч, менежер, аж ахуйн дарга зэрэг олон төрлийн ажлыг хийж байсан юм. 

Баримт 23.

Түүнд бөхийн 32 шинж бий гэж  бөхчүүд, бөх сонирхогчид, судлаачид ярьдаг байсан. Харин С.Цэрэн аваргад 31 байсан гэдэг.

Баримт 24.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох агсан нь улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ 18 жил зодоглож уран хурц, түргэн шаламгай барилдаанаараа олон жил наадамчин түмнээ цэнгүүлсэн бөгөөд 2015 онд насан эцэслэсэн билээ.

image

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ XX зууны сүүлийн хагаст тодрон гарч ирсэн, угсраа олон мэхний хувилбар, уран хурц барилдаанаараа гайхагдаж, бөхийн төгс бие галбираар сод төрсөн хүмүүсийн нэг бол халхын их хүчтэн, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох билээ. Түүний эр ханагар цээжний цаана хүүхдийнх шиг “гэнэн цайлган” зүрх цохилж байсныг Монголын ард түмэн одоо ч мартаагүй. Ингээд түүний талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Баагий (139.5.216.223)
    Олон улсын тэмцээнд Баянаа.Мөеө гээд аваргууд бэлтгэлд гардаг байсан гэсэн.Тэгээд л наадмын өмнө Цэрэнтогтохийг явуулаад л нөгөө аваргууд нь наадамд барилдаад л байсан гэдэг шүү.Өөрөө бол наадамдаа барилдчих санаатай байдаг.Ингээд л 4 жил завсарласан гэдэг.Бас Налайхын зам дээр аваарт орж хэдэн жил барилдаагүй.Мөн Хад аварга 7 жил эрхээ хасуулж гарч ирээд түрүүлсэн гэдэг .Энэ 2 аварга бол бас хоржинтой хүмүүсийн гүйлгэсэн хорлолд өртсөн байх магадлалтай.Үнэн ч байх гэж бодогддог шүү.Одоо ч шээс сольдог.мөнгө нэхэж авдаг .дургүйн хүрвэл допингтой гаргадаг.Монгол бөх цэвэр ариун байх ёстой сон доо.
    2024 оны 01 сарын 17 | Хариулах
  • lam (66.181.189.134)
    H.Baynmunhk yasan ih zanal dotroos amjilt gargasiim gej bodohoor . Busad abraguud hetsuu tuhaigaa yriad bna. H.Baynmunhkud ternees hetsuu bhdaa. huniig muu heldeg humuus terneesee sn bgui gej erdemted heldeg . Negeneeree baharhaj surah chuhal umaa. bugd Mongoliin baharhal shuu.
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • DR. PRADHAN.LT.COL (105.112.50.137)

  • D.GANBAATAR (103.9.90.98)
    ANH TURUULDEG JIL NI AAWTAIGAA NAADAM UZEJ BILEE
    2019 оны 07 сарын 25 | Хариулах
  • Өвөрийн сайхан хангайхан (66.181.161.50)
    Алтан нутгийн хүү халхын сайхан аврага хүний хайлан таны гэр бүл үр удамд сайхан бүхнийг хүсье
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.87)
    Тэр дөрвөн жил алгассан явдал, бас хад аваргад тохиолдсон гай хөө нь бүгд энэ бузар увс амьд.үхдэл баямөнхийн хийсэн ажил гэж яригддаг
    2019 оны 07 сарын 14 | Хариулах
  • DR. UROLOGIST (105.112.56.126)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.56.126)

  • Зочин (103.212.118.217)
    халхын аваргуудын зээ хүүд байна уу сайн бөхийн удам залгуулах нуу чимээ байна уу таминь
    2019 оны 07 сарын 12 | Хариулах
  • kilo dark night (185.26.153.23)
    Начин болсон наадмаас хойшхи 4 наадамд алгасаагүй бол эрт Арслан, Аварга болох байжээ
    2019 оны 07 сарын 11 | Хариулах
  • Дэжээ (202.179.24.196)
    Ноосны үйлдвэрийн нэгдэл гэж байхад нэгдлийн биеийн тамирын арга зүйч гэдэг албан тушаалтай байсан. Нэгдэл тарж харъяа үйлдвэрүүд тус тусдаа болсноос хойш Ээрмэлийн үйлдвэрийн бөх гэж тэнд алба хашиж байсан юм шүү
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.182.192)
    наадамд яаруулдаг л бөхчүүдийн нэг байсан даа
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • ДДД (202.126.89.44)
    Нэг удаа Баянмөнх аваргад хандан -Бид хоёрыгхүмүүс хар хар гээдбайх юм гэсэнд Баянмөнх аварга -Би арайл гилгэр хар гэсэн шог яриа санаанд орлоо хахаха
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
    • Хар хэлт увс бузар
      2019 оны 01 сарын 22
  • Зочин (66.181.179.78)
    Халхын сайхан аваргын ураг удмынханд аз жаргал сайн сайхныг хүсье.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • ХҮРЭЛЭЭ (103.229.123.131)
    Их аварга маань үнэхээр Монгол бөхийн бүхий л сайн сайхан шинж бүрдсэн тий
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Baatar (66.181.177.189)
    Aral, byar ihtei, hurdan shalamgai barildaantai mun ch saihan avarga baij bilee. Zugeer l neg saihan Mongol er hun baisan shuu. Tserentogtoh avarga er ni l Mongol hun buriin setgeld gegeen saihnaar honogshin uldsen saihan avarga shuu...
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.236.11)
    Mundag awarga shuu! Hamgiin hundelj baharhaj yawdag boh mn. Saihan nudend hargdtal bichjee bayarlalaa.
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • ЗӨВ бич (66.181.178.181)
    ээрмэлийн үйлдвэрт ажиллаж байсан болохоос биш өөртөө үйлдвэртэй байсан юм болуу даа ,,,,зайлуул,,
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Ээрмэлийн үйлдвэрийн бөх л гэдэг байсан (202.179.31.118)
    Хаха хихи
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Ха ха хи хи (202.9.43.63)
    Ээрмэлийн үйлдвэртэй байсан
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    10 цаг 49 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    11 цаг 13 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    14 цаг 49 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Уржигдар 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2026-10-16
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2026-10-16
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2026-10-16
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2026-10-16
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2026-10-16
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-10-16
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    2026-10-16
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    2026-10-16
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2026-10-16
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2026-10-16
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2026-10-16
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2026-10-16
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК