Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны захирлууд ЖДҮ-дсэн мөнгөөрөө ББСБ-аа санхүүжүүлдэг биш биз 

2019-1-21
0
ЖИРГЭХ

 

Тухайн аж ахуйн цаад нууц эздийг томруулдаг шилээр харвал салбартаа олон жил ажилласан нөлөө бүхий хурган дарга эсвэл акулд тооцох боссууд нуугдаж байдаг нь эхнээсээ ил болоод буй. Хамгийн наад захын жишээ гэвэл сангуудыг сааж, Асемаас санхүүжиж, ЖДҮ-г ЖДҮ-дсэн эзэд нь Их хурлын гишүүд, сайд, дарга нар байв. Энэ бол том хүрээллээр харвал шүү дээ. Үүнээс арай наахнуур нь харвал, Богд банк Хөгжлийн банкыг "хөөргөж" байгаад 21 орчим тэрбум төгрөгийг харилцах данс руугаа шилжүүлсэн гэх асуудал гарсан. Эдгээр нь он дамжин олны дунд үүссэн хэрүүлийн гол бай.

Тэгвэл өрөмийг нь томчууд дээгүүрээ хувааж идээд хусам нь борчуудад үлддэг гэдгийг харуулсан нэгэн мэдээлэл цахим орчинд тараад байна. Энэ бол УИХ-ын зарим гишүүд болон Монголбанкны удирдлагууд ББСБ-ын магнайд заларсан гэдэг мэдээлэл. Өөрөөр хэлбэл, Монголд бүртгэлтэй бүх хамгаалалтын алба цагдаагийн хурандаа нарын мэдэлд байдаг. Хурандаа нар үүгээрээ далайлгаж, бусдыг эрхшээдэгтэй адил зүйл юм. Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээллээс харахад манай улсад нийт 595 банк бус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байдаг бол үүнээс хөрөнгө орлогоо нээлттэй мэдүүлдэг цөөнгүй төрийн өндөр албан тушаалтны компаниудтай 82 байгууллагын нэр таарсан байна.

 

Бүр тодруулбал, үүнд УИХ-ын дөрвөн гишүүний нэр багтсан бол мөн Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байна хэмээжээ.

 

Нэрлэвэл,

1.Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн “Гэрэлфинанс” ББСБ

2.Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн “Бүрэнтөгрөг” ББСБ

3.Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс” ББСБ

4.Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч” ББСБ

5.Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил” ББСБ

6.Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест” ББСБ

7.Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл" ББСБ

8.Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ББСБ (П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)

9.УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ

10.УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББСБ

11.УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ

12.Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэнгийн “ТА финанс" ББСБ

13.Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнгийн “Трасткапитал” ББСБ тус тус байна.

Банк бус санхүүгийн байгууллагын жилийн хүү нь 30 орчим хувь байдаг гэх. Өөрөөр хэлбэл, жилийн ийм өндөр хүүгээр дамжуулж мөнгө хүүлдэг гэж ойлгогдохоор. Тэдэнд ийм орон зай эзэлж, иргэдийн эрэлтээр тоглох боломжийг төр олгосон гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Учир нь дээр хэлснээр томчууд нь бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй зээлийг хамчихаар энэ зэрэгт хүрч чадахгүй ч дундаас арай дөнгүүр нь арилжааны банкнаас зээл авна. За, бүр чадал муутай нь өндөр хүүтэй ч хамаагүй ББСБ-аас зээл авч бизнесээ урагшлуулахыг хүсэмжлэх нь ойлгомжтой. Эцсийн дүндээ бизнес нь урагшлах бус харин ч хамаг байдгаа тавьж туух нь ойлгомжтой. Ингэж л төрийн бодлогыг тодорхойлох гэж төрд заларсан томчууд нь, Монголын эдийн засаг, банк санхүүгийн бодлогыг тодорхойлох ёстой Монголбанкны захирлууд нь ББСБ ажиллуулах замаар өөрсдийн хөрөнгийн зузаатгах замналыг тодорхойлж суух нь хэр шударга зүйл бэ.

Хэрвээ дээрх мэдээлэл үнэн байвал Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэрийн мөнгөөр ББСБ-ыг санхүүжүүлж, иргэдээс мөнгө “хүүлж" байгааг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Баасансүрэн (202.126.89.214)
    Хувьсгалаас өмнө хятадын мөнгө хүүлэгчид ард олныг мөлжиж үгүйрүүлэн ядууруулж улс орны эдийн засгийг элэглүүлж байсан,одоо тэднээс юугаараа өөр юмбэ.Улсынхаа эрх ашгаас уравсан байна шүүдээ.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИД (202.21.97.90)
    МОНГОЛ БАНК ХЭЗЭЭ Ч АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БОДЛОГЫН ХҮҮ БАРИХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ӨӨРСДИЙН БОЛОН ГАДААДЫН ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИД ӨНДӨР ХҮҮ ТОГТООЖ БАЯЖИЖ БАЙГАА УЧРААС ХУВИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХЯТАДААС ДУТАХГҮЙ МОНГОЛОО СӨНӨӨЖ БАЙНА МОНГОЛ БАНКНЫ ЭД НАРЫГ АЖЛААС НЬ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • хууль цааз (139.5.216.119)
    13 хүнд цааз өгөх хэрэгтэй л юм байна даа....
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • Их мэдэгч (202.126.89.44)
    Эд нар тэгээд одоогийн энэ ажилдаа байсаар байх юм уу. Дахин хэзээ ч төрийн албанд ажиллуулахгүй гэсэн хар тамга дараад жирийн ломбардны хүүгээр бодож тооцоод өрийг нь төлүүлэх хэрэгтэй.ЖДҮ-ийн зээлээс авах гээд материалаа өгөөд авч чадаагүй хүмүүийн материалыг бас шалга. Тэд танилгүйгээс болсон уу, хахуулийн мөнгөгүйгээс болсон уу, барьцаагүйгээс болсон уу, материал нь дутагдалтай байсан уу гэдгийг бас шалгаад яагаад авч чадаагүйг нь тогтоогоод олон нийтэд зарлавал шударга болно доо
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (202.9.43.168)
    өөр юү хийх юм бэ ашиг харж мөнгө төлж монгол банкинд орсон байж таарна жаран тэр бумийг эндээс хай
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
    • Баасансүрэн
      Байж л байгаа
      2019 оны 01 сарын 22
  • kkkk (202.9.44.214)
    Unen ted bbsb d mongo bbsb daa mongoo brshuuldag heden jiliin omno bol hadgalamj zeeliin horshoodod hiigeed osgodog bsan
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шудрага бай (103.26.193.254)
    Ийм төв банктай байхад урагшаа явахгүй. ЭНЭ ЖДҮЧДЭЭ халах хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.31.76)
    ББСБ гэх мэт мөнгө хүүлдэг газартай хүмүүсийг төрийн албанд л авахаа байчихаач. Өмнө нь эзэмшиж байсан л бол битгий ав!
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (139.5.217.45)
    хоорондоо гэрээ хийгээд мөнгөө өгч авалцаж байвал хэнд хэргэтэй юм вэ дандаа тамын тогооны үлгэр шиг өлөнтөж байх юмаа
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • харамсаж байна (103.26.193.254)
    ИЙМ хүмүүс төв банкинд байхад ажил өөдлөхгүй
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • лхам........... (66.181.180.114)
    энэ улс чинь эх толгойгоо алдсан байна.энэ ялзралаа цэгцэлчихээд нүглээ наминчлаад тарцгаа л даа.хоорондоо хэмхэлтхээ түр азнаад эрх мэдлээ ашиглаад шавь хулгайч нараасаа монгол улсыг цэвэрлээд өг л дөө.буян болно шүү гэхээс хэлэх үг алга даа???
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • Хувьтөгөлдөр (202.179.24.150)
    Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр байсан, яагаад энд хасагдчихав?
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
    • Баасансүрэн
      Арай үгүй байлгүйдээ
      2019 оны 01 сарын 20
  • Zochin (203.91.115.46)
    Hurelsuhiig hundej yavsan chini JDU chidiig hamgaalaad bhaar ni sonin bna
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
    • Баасансүрэн
      Энхболдыг зайлуулах конопоо цөөрүүлэхгүйн тулд хамгаалсан юм.Одоо ЖДҮ-чдээ шударгаар хусах байх.Харж л бай...
      2019 оны 01 сарын 19
  • zochin (103.212.118.71)
    Mongoliin tur bugd mafi bolchixson shuu dee odoo jinxene xorin negen onii ardiin xuvisgal xiij baij ene bugdiig zasna
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
    • Баасансүрэн
      Намаас нэр заагдсан хэдэн хүнийг сонгох биш,хүн бүр өөрийнхөө итгэж үнэлсэн хүнээ нэрэлдэг журамтай болж сонгуулийнхаа хууль технологид өөрчлөлт оруулбал жинхэнэ ард түмний шалгарсан төлөөлөл гарч ирнэ шүүдээ.Цөөхөн хүн амтай манайх шиг орон монгол ухаанаараа учраа олоод зохицуулчихаж чадаж л таарна.
      2019 оны 01 сарын 19
  • ИРГЭН (64.119.20.53)
    УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ ХОСБАЯР ГЭГЧ ХҮРТЭЛ ББСБ-ТАЙ ЮМ БИЛЭЭ ШДЭЭ
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • бодор (103.229.123.131)
    Ингээд бодохоор бид ч хөөрхийс юм байна доо
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шалгаачээ (202.9.43.116)
    Эдний ББСБ бүгдийг шалгаж, банкны тухай хуульд шинэчлэл хийж, иргэдэд ээлтэй хууль гаргая. Шунал нь нүдээрээ гарвал таарна
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шалгаачээ (202.9.43.116)
    Эдний ББСБ бүгдийг шалгаж, банкны тухай хуульд шинэчлэл хийж, иргэдэд ээлтэй хууль гаргая. Шунал нь нүдээрээ гарвал таарна
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (14.207.74.108)
    B.javkhlan gishuund bas bank bus baigaa shd.
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Бид эвтэй байх (202.179.8.210)
    Шалгах хууль хяналтын байгуулага нь ялзарсан болохоор одоо хэн шалгах билээ дээ эсвэл бие биенээ агнах
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
    • Зочин
      тийм.
      2019 оны 01 сарын 19
    • үнэн
      2019 оны 01 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    6 цаг 58 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    7 цаг 51 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    7 цаг 54 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    7 цаг 57 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    8 цаг 1 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    8 цаг 36 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    8 цаг 38 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    9 цаг 34 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    10 цаг 37 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    10 цаг 47 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    13 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    13 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    14 цаг 8 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    14 цаг 17 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    14 цаг 20 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 24 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    15 цаг 14 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    16 цаг 10 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    16 цаг 15 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК