Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Энхболд: Давосын чуулганд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоогүй нь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай холбоотой биз ээ

2019-1-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын гадаад харилцаа, гадаад худалдааны сүүлийн үеийн байдлын талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболдоос тодруулга авлаа.

 

-2018 он манай улсын гадаад харилцааны салбар ялангуяа гадаад худалдаа, эдийн засгийн салбарт нилээд идэвхтэй, ахиц гарсан жил боллоо гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Д.Цогтбаатар сайд ч гэсэн мөн энэ талаар тодорхой баримтуудыг тулгуурлан ярьж байсан. Энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ, өнгөрсөн онд Монгол Улсын гадаад харилцаанд, ялангуяа гадаад эдийн засгийн харилцаа, гадаад худалдаанд ихээхэн үр өгөөжтэй жил байлаа гэж хэлж болно. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд эдийн засгийг сэргээх, гадаад өр төлбөрийг төлж барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах, түншүүдийн итгэлийг олох, улмаар бэхжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, гадаад худалдааны эргэлтийг түүний дотор экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас тодорхой ажлуудыг тууштай хэрэгжүүлж ирсэний үр дүнд нааштай өөрчлөлтүүд гарлаа.

Эдийн засаг сэргэж байгаагийн нэгэн илрэл нь гадаад худалдааны хэмжээ юм. 2018 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7 хувь хүрч өнгөрсөн онтой харьцуулбал даруй 30 орчим хувиар өслөө. Гадаад худалдааны эргэлт түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрч 12,9 тэрбум ам.долларт хүрлээ. Экспорт мөн түүхэндээ хамгийн өндөр түвшинд очиж, 7 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь, юуны өмнө төр, засгаас эдийн засгийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого авч хэрэгжүүлсэний илрэл юм.

-Жил бүрийн нэгдүгээр сард Дэлхийн эдийн засгийн форум Швейцарын Давос хотноо болдог уламжлалтай. Энэ уулзалтад энэ жил Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар оролцож байна. Гадаад харилцааны сайд оролцохгүй байсан юм уу?

-Дэлхийн эдийн засгийн форумд манай улсаас төр, засгийн дээд болон өндөр түвшинд оролцож ирсэн улалмжлалтай. Энэ оны хувьд манай улсын оролцооны талаар Засгийн газар дээр ярьж байгаад, Уул, уурхайн сайдыг оролцуулах талаар шийдвэрлэсэн. Засгийн газрын гишүүний оролцоо гэдэг бол өндөр түвшний оролцоо юм. Гадаад харилцааны сайдын хувьд 2017 оноос хойш яригдаж буй Казахстан болон Кыргызстан Улсад хийх айлчлалын хугацаа давхацсан. Эдгээр улсад нэгдүгээр сарын 22-25-ны хооронд айлчлахаар хоёр талдаа тохиролцож, хэвлэлээр албан ёсоор мэдээгээ гаргасан байсан. Төв Азийн нутаг дэвсгэр нь манай улсын ойрын хөрш нутаг тул бид энэ бүс нутагтай ойр дотно байх, бүх талын нягт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын ашиг сонирхолд бүрнээ нийцэх юм.  Казахстан болон Кыргызстан нь энэ бүс нутагтаа нөлөө бүхий улс орнууд юм. Мөн эдгээр улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд. Бид энэ холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа. Гэхдээ энэхүү айлчлал түр хугацаагаар хойшлогдоод байгаа болно.

-Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумд бусад улс орнуудаас ямар түвшинд оролцож байгаа вэ?

-Энэ жилийн хувьд ер нь өвөрмөц жил болж байна гэж хэлж болохоор байна. Олон улсын нөхцөл байдлыг анзааран ажигладаг хүн бол гадарлах байх. Энэ жилийн форумд гол төлөв дэлхийд нэр хүндтэй бизнес эрхлэгчид, олон улсын эдийн засаг болон банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд, судлаачид түлхүү оролцлоо. Улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хувьд ХБНГУ-ын канцлер А.Мэркель, Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Италийн Ерөнхий сайд Ж.Конте, Испаний Ерөнхий сайд П.Санчес нар оролцсон. Харин дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцоо нь бага байлаа. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар оролцоогүй нь тухайн улс орнуудын дотоод улс төрийн нөхцөл байдлаас хамаарлаа хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Манай улсын хувьд ч гэсэн энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганд илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцоогүй нь сүүлийн үед дотоодод өрнөж байгаа асуудлууд, эдийн засаг болон олон түмний санаа бодлын төвд байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай холбоотой биз ээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тавдугаар сар дуустал 20% cashback
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • гомбо (192.82.65.195)
    Тэнд бие биенээ гүтгэгчид цугладаггүй тул манай малуудад орох зай байхгүй шүү дээ
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.199)
    ДАВОСООР ЮУГАА ХИЙХ ЮМ БЭ? ЭРДЭНЭТИЙН49,ОЮУ ТОЛГОЙ,ТАВАН ТОЛГОЙДОО ЭЗЭН БАЙЖ ЧАДААГҮЙ.БАС БОЛООГҮЙ ОДОО ДАВОС ГЭЖ ЯВААД БӨЛДӨГДҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА УУ?
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Москва (31.173.80.255)
    Явсан бех нь юм ойлгож л явдаг байгаа даа...
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Сооп (182.160.2.155)
    Манай хэл усгүй 3 бүдүүн дарга оролцоод хэрэггүй биз дээ.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.56.16.78)
    Экс Еренхийлегч Элбэгдорж Монгодын нэр хvндийг Давост ергеж Монголоо сурталчилж, монголчууддап live хийж Давост ямар асуудлууд хэлэлцэж бвйгпа мэдээлэл егсен дее. Энэ ярилцлага егч байгаа хvн экс Терийн тэргvvнийг буусан гээд танихаа байсан юм байхдаа. Байхад нь яаж доль хамж байсан болдоо хеерхий.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
    • Энх
      Тэр хувалз Монголыг төлөөлөх эрхгүй
      2019 оны 01 сарын 28
  • Зочин (202.9.43.185)
    Эби экс орсон гээ биз дээ. өмнө х уулзалтад шоу сн хийж бснаа гайхаад л
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
    • Баасансүрэн
      шоугаач гаргуун хийж чадналдаа.Даанч өгөөж байхгүй
      2019 оны 01 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    13 цаг 46 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    14 цаг 25 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    14 цаг 28 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    14 цаг 33 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    14 цаг 34 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    15 цаг 11 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    15 цаг 47 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    16 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    16 цаг 19 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    16 цаг 33 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    16 цаг 39 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    17 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    17 цаг 26 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    17 цаг 44 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    17 цаг 50 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    18 цаг 34 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    18 цаг 36 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    19 цаг 31 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    20 цаг 7 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    20 цаг 8 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК