Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 4-11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тодруулбал, III шатлалын эмнэлэг болон Түргэн тусламжийн төв, дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж үзүүлэх юм байна. ЭМЯ-наас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэсэн байна.