Энэ сарын 3-ны өдрийн 08:58 цагт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах барилга шатаж байна гэх дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай дөрвөн км замыг туулан 09:03 цагт очиход гал түймэр газар авч дэлгэрэлт болсон байна.
Тиймээс нэмэлтээр Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагч, автомашиныг дайчлан иргэн Б болон У нарын эзэмшлийн барилгыг бүрэн шатахаас өмнө унтраажээ.
Энэ сарын 3-нд Баянзүрх дүүргийн хэмжээнд гурван удаагийн гал түймэр гарсан бол Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд мөн иргэний эзэмшлийн сууц шатсан байна. Тэгвэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт 5х8 метрийн хэмжээтэй байшин шатсны улмаас тус сумын харьяат иргэн Э /56 настай, эрэгтэй/ угаартан нас барсан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)