2019 он гарснаас хойш Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгджээ.
Түүнчлэн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм байна.
Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)