Ховд аймагт зургаан настай хүү өчигдөр 16.55 цагийн үед Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.00 цагт ирсэн бөгөөд аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очиж, 100 метрийн гүнд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс 19.45 цагт эрлийг түр зогсоож, улмаар өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Онцгой байдлын газрын алба хаагчдаас гадна орон нутгийн 50 иргэн Ховд голын эрэг дагуу эрлийн ажлыг үргэлжлүүлж байна. Хүүгийн гэр бүл Ховд аймгийн Баянхошуу багт оршин суудаг гэлээ.
Г.АЛИМАА
Сэтгэгдэл (1)