Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй Шашин урлагийн цэнгүүн энэ сарын 23-ны өдөр 11 цагаас Бөхийн өргөөнд болно. Цэнгүүн хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт Өлзий хутгийн сан, Алтан овооны сан, Дөрвөн уулсын сан болон Цагийг төвхнүүлэх залбирал уншиж, номын авшиг хүртээх бол төгсгөлийн хэсэгт МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУСТА О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал, Л.Сөрөлт, Д.Бурмаа, Н.Мөнгөншагай, Н.Ган-Эрдэнэ, Б.Баярсайхан болон “Увертюра” хамтлаг, ЦДБЭЧ-ийн эстрад, симфони найрал хөгжимчид, бүжигчид оролцон, уран бүтээлээ толилуулах аж.
Тасалбарыг 8800-7208, 9904-4300 дугаарт холбогдон захиалах боломжтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)