Замын болон ногоон байгууламж мөргөсөн ослын улмаас учирсан хохирлын 90 орчим хувийг нөхөн төлүүлсэн боловч зарим газарт нь сэргээн засварлалт хийгдэхгүй байна
Нийслэлд 2018, 2019 оны нэгдүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71 бусад хэлбэрээр 17 нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118 сая 484 мянга 207 төгрөгний хохиролтой зам тээврийн осол бүртгэгдсэн.
Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7 хувь буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106 сая 366 мянга 806 төгрөгний хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн найман аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж хохиролыг бүрэн барагдуулсан боловч байх ёстой хайс хашилтыг шинэчлэн байрлуулахгүй гүйцэт биш чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.
Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн байх бөгөөд тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсанч одоо хүртэл засварлаагүй байна.
Замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсан байх боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй байна.
Сэтгэгдэл (1)