Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох шүүх хурал өнөөдөр есөн цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тодруулбал, Н.Батбаярын нь АН эрх барих үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгуулсан юм.
Сэтгэгдэл (4)