Энэ сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 960 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь ихэсчээ. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Их нарангийн замд H.Aerocity маркийн автобусны жолооч тав болон долоон настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)