Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхболд: Газ дэлбэрсний улмаас гал гарсан гэдэг ташаа мэдээлэл

2019-2-17
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Эрчим хүч /Газрын тос, хийн/ хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдтой ярилцаа. 

-Саяхан цайны газар газ дэлбэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн юм уу?

-Газ дэлбэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. “Монгол зоог” цайны газарт гал гарснаас биш газ дэлбэрээгүй. Тухайн үед гомдол мэдүүлсэн иргэдийн ирүүлсэн зурганд баллонд ямар ч сэв суусан, харласан зүйл байгаагүй. Галын шалтгааныг тогтоохоор Онцгой байдлын Гамшиг судлалын хүрээлэнгээс ажиллаж байгаа. Одоогоор цайны газрын үйл ажиллагааг түр зогсоосон. Тухайн цайны газрын ажилтчдын хэлснээр хуушуур хайрч байхад тос нь плитка руу нь асгарснаас болж гал гарсан гэж тайлбарласан. Энэ талаар Онцгой байдлаас ирэх дүгнэлтийг хүлээж байна.  

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Тухайн байгууллагад газ хэрэглүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Журмаараа барилгын суурин давхарт газ хэрэглэхийг хориглодог. Үүнтэй холбоотой асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Прокурорын газартай хамтран шалгалт явуулсан.

-Тэгвэл ийм зөрчилтэй хэчнээн хоол үйлдвэрлэдэг газар байдаг юм бэ?

-Манай байцаагчид дүүргүүдэд хуваагдаж шалгалт хийсэн. Миний хувьд Чингэлтэй дүүргийн ажлын нэгдүгээр хэсэгт ажилласан. Цаг давчуу байсан учраас 30 орчим цайны газарт урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн. Шалгалтаар 50 орчим хувь нь шаардлага хангаагүй гарсан тул холбогдох арга хэмжээг авч ажилласан. Мөн шаардлага хангаагүй хэсэгт баллон байрлуулсныг тохирох газар руу нь шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Түүнчлэн 10 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан.

-Зөрчлийг арилгуулсны дараа хяналт, шалгалт дахин хийдэг үү?

-Төлөвлөгөөт ажлын хуваарийн дагуу ажилладаг учраас байнга шалгах боломжгүй. Гэхдээ хөндлөнгийн гомдлын дагуу цайны газарт шалгалт хийх эрх бий. Шаардлага хангасан байгууллагуудад улирал тутам зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлдэг юм. Мөн хийн баллон борлуулдаг байгууллагуудад “Хангамж хийдэг аж ахуйн нэгжийнхээ баллоны тоног төхөөрөмжийг сайтар шалгаж. Аюулгүй ажиллагааг нь хангуул. Хэрэв чадахгүй бол хариуцлага тооцно” гэдэг зарчмаар ажилладаг болсноос хойш осол аваарын хэмжээ буурсан. Түүнчлэн цайны газрын ажилчдыг сургалтад хамруулдаг болсон.

-Оны өмнө Баянзүрх захад гал гарсан. Гал юунаас болж гарсан юм бол?  

-Урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэлтэй гал гарсан болов уу гэж таамаглаж байна. Хэрэв газ дэлбэрснээс болж гал гарсан бол хамгийн надад мэдээлэл ирэх ёстой.

-Өнгөрсөн онд газ дэлбэрсэн тохиолдол гарсан уу?

-Долоо орчим жилийн өмнө Дархан хотод газ дэлбэрснээс хойш дахиж ийм асуудал гараагүй. Сүүлийн үед гарсан галын шалтгаан ихэвчлэн цахилгаанаас хамааралтай гарч байна.

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтаас энэ талаар хяналт, шалгалт хийдэг үү?

-Хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулдаг. Баяр, ёслолын үеэр албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг хүргүүлдэг. Тухайлбал, шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ажилтанд анхан шатны мэдлэг олгох, аюулгүй ажиллах талаар санамж, зааварчилгаа байршуулах, хамгаалалттай тоног төхөөрөмж суурилуулж, байнгын техникийн хяналт, үйлчилгээг хангах, хий алдагдал мэдрэгч дохиолол суурилуулахад анхаарч ажиллах зөвлөмжийг хүргэдэг.

-Хоол үйлдвэрлэлийн газруудад хэчнээн газ ашиглаж байна вэ. Ийм судалгаа бий юү?

-Улсын хэмжээнд ашигладаг газын 70 орчим хувийг хоол үйлдвэрлэлд хэрэглэдэг. Харин 15 хувь нь автомашин, үлдсэн хувь нь авто засвар, уул уурхай, барилгын салбар, лаборатори болон бусад салбарууд ашиглаж байна. Мөн улсын хэмжээнд 12 орчим мянган цайны газар байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр цайны газрын 70 орчим хувь нь өдөр тутамдаа газ хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэлийн салбарт ойролцоогоор 10 орчим мянган газ хэрэглэгдэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    4 цаг 38 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    4 цаг 41 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    5 цаг 5 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    6 цаг 19 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    6 цаг 19 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    6 цаг 28 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    6 цаг 40 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    6 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    6 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    7 цаг 40 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    7 цаг 57 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    8 цаг 36 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    9 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    9 цаг 27 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    9 цаг 28 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    9 цаг 58 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    9 цаг 59 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 4 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    10 цаг 6 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК