Архангай аймгийн Өлзийт суманд энэ сарын 16-ны өдрийн 13.23 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 13.48 цагт ирсэн байна. Ямаат баг нь аймгийн тѳвѳѳс 120 км-ын зайтай бѳгѳѳд аймгийн тѳвийн зүүн дэнж буюу Цогт-Уул, Бор толгой мѳн аймгийн Прокурорын байр зэрэг орчимд байшин доргих, тавилга савлах чичирхийлэл мэдэгджээ.
Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км байрлах хүн, малгүй эзгүй хээр газар юм байна
Г.Алимаа