10.00
- АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө. Холбоо барих утас: 99105845, 95119220, 98110300
- XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ний Өндөр Гэгээний их дүйчэн өдөр "Буянт ухаа" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, /хэргийн тухайд алдрыг өгүүлье/ Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан багш маань хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы насны авшиг уламжлал ёсоор хайрлана. Холбоо барих утас: 88081261, 88048481
11.00
- "Гэр бүлийн хууль” хамтдаа хэлэлцэе сэдэвт хэвлэлийн хурал MN мэдээллийн төвд болно.
11.30
- MN мэдээллийн төвд “Маргаан эцэслэж нэгдмэл боллоо” хэмээн мэдэгдэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00
- СУИС-иас эрхлэн гаргасан арван шинэ ном нээх ёслол СУИС-ийн “Оюутан” театрт болно. Холбоо барих утас: 99237173