НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын нэгдүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдлаа.
Нийт 23.905.820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор 30 мянган төгрөгийн азтан 21.356, 100 мянган төгрөгийн азтан 2202 , нэг сая төгрөгийн азтан 185, таван сая төгрөгийн азтан 27, 10 сая төгрөгийн нэг азтан тус тус тодорлоо.
Харин супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)