KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авсан иргэдийн тоо 37-д хүрчээ.
Иргэд чухам юунаас хордсныг тодруулахаар мэргэжлийн хяналтаас шалгалт хийсэн бөгөөд шалгалтын хариуг өнөөдөр танилцуулж байна. "Зайсангийн KFC-гийн уснаас өвчин үүсгэгч бактери илэрсэн. Хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичиг хуурамчаар бичүүлсэн байсан. Өнөөдрийн байдлаар тус хоолны газраас 39 төрлийн хоол хүнснээс дээж авч шинжилгээ хийсэн. Мөн тус газрын ажилчдид, болон гал тогоонд эрүүл аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн халдваргүй байдал, угаалга цэвэрлэгээнд хяналт шалгалт хийж байна.
Энэ салбар 28 ажилчинтай. Ажилчид халваргүйжүүлэх шинжилгээ хийгээгүй, хоол хүнс хийх бүтээгдэхүүнд чанарын шаардлага хангахгүй, эрүүл аюулгүй орчинд хадгалсан гэх зэрэг зөрчил илэрсэн" гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)