Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатарыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэгээр шагналаа.
Тодруулбал, Г.Төмөрбаатарыг хилийн чанад дахь Монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд хууль зүйн болоод консулын туслалцаа үзүүлэх, учирсан хохирлыг барагдуулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буйг ийн өндрөөр үнэлсэн юм.
Сэтгэгдэл (1)