Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Адъяа: Ээж бүхэн миний зовлонг битгий туулж амьдраасай гэж хүсч сууна

2019-2-19
0
ЖИРГЭХ

Нарт ертөнцөд хүн болж мэндлээд хоёр сар гаруй хугацаанд эхийнхээ энгэрт нялхарч, ангир уургаа амталж байсан бяцхан ихэр зүрхний нэг нь хорвоог орхижээ. Ийм явдал болохыг зулай, зулайгаа гишгэж төрсөн хоёр хүүгийнхээ нэгийг ингээд явчихана гэж ээж нь даанч санасангүй, ой тоонд ч өнөөг хэр нь багтсангүй. 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны тэр нэгэн хар өдөр. Хэн ч ийм явдал болно хэмээн төсөөлөөгүй явжээ. Үрээ алдсан эх хүний сэтгэлийг үгээр илэрхийлэшгүй... Насан туршдаа тэрхүү өдөр, тухайн цаг хугацаа, хором бүр харууслыг төрүүлж, бодох тутамд зүрхийг нь зүсэх гачлантайгаар нарт орчлонгийн бор өдрүүдийг туулна гэдэг даанч харамсалтай. Тангараг өргөсөн эмчийн хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс болж төрүүлсэн ихэрийнхээ нэгийг алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арванхоёдугаар сард гарчээ. Энэ талаар талийгаач хүүгийн ээж М.Адъяатай ярилцлаа.

-Уучлаарай. Хүүгийн биеийн байдал муудаж, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон ЭХЭМҮТ-д ирж үзүүлсэн тухай та дурдсан байдаг. Биеийн байдал нь хүнд байсан хүүхдийг яагаад тухайн үед яагаад хэвтүүлж эмчлээгүй юм бол?

-Өнгөрсөн оны аравугаар сарын 18-нд хоёр сайхан хүү төрүүлсэн. Сар 10 хоногтойдоо  нэг хүү маань уйлагнаад уцаартай байсан юм. Харахад л нэг таагүй. Хуурайлах гээд задлахад хүүгийн минь төмсөг ус гүйчихсэн юм шиг болчихсон байсан. Дараад үзсэн чинь хатуу. Айгаад шууд дүүргийнхээ эмнэлэг очиж үзүүлсэн. 22.00 цагийн орчимд. Жижүүр эмч нь хүлээж авсан. Тэгээд мэс заслийнхаа эмчид үзүүлэхэд “Эвэрхийтэй болсон байна. Цавьны эвэрхий гэж байдаг. Жин багатай, дутуу төрсөн хүүхдүүд эвэрхийтэй болчих гээд байдаг юм. Төмсгийг нь дарж үзэхээр цаашаа ороод дуугардаг. Чи өөрөө сайн ажиглаарай. Хүүгээ битгий уйлуул. Хэрвээ хатуурчихвал эргэж холбогдож, ирж үзүүлээрэй” гээд буцаасан.

Маргааш нь хүүгээ усанд оруулах гээд хувцсыг нь тайлахад эвэрхий нь бүр хатуурсан байдалтай байхаар нь ээжийгээ дуудаж 16.00 цагийн үед дахиад эмнэлэгт очсон. Гэтэл дүүргийн эмнэлэг хаачихсан байсан.  Хүлээн авахаар нь очиж жижүүр эмчид үзүүлэхэд “Та хэд эрт ирэхгүй дээ хүүхэд чинь уйлахгүй. Гайгүй байна” гэсэн. Өөр нэг эмч ирээд “Седуксин шулуун гэдсээр нь хийчих” гээд хийлгүүлсэн.

-Седуксин ямар үйлчилгээтэй вэ. Өөр эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн үү?

-Тайвшруулах үйлчилгээтэй. Дүүргийн эмнэлгийнхэн тийм д тусламж үзүүлсэн. Хөхөө сайн хөхүүлээд хүүгээ тайвшруулаад сайхан унтуул  гэж зөвлөсөн. Сайн ажиглаад хүүгийн эвэрхий буцаж орохгүй бол хэдүүлээ дараагийн арга хэмжээг авч ЭХЭМҮТ рүү явуулъя. Тэгэхгүй бол энд аргалж чадахгүй гэсэн. Тухайн өдөр эмнэлгийн шинэ жил болж байсан учраас хөл толгой нь мэдэгдэхгүй л байсан. Мэс заслын эмчийг 18.00 цагийн үед дуудаж үзүүлэхэд “Эвэрхий нь хавчуулагдчихсан байна. Та хэдийг хот руу явуулна. Ерөнхий эмчтэйгээ ярилцаад авч явах машин, дагаж явах эмчээ шийдэж өгье гэсэн. Та нар явах бэлтгэлээ ханга гэсэн. Энэ дагуу хөхүүл учраас нөгөө ихрээ ч хамт авч явахаар хувцас хунарыг нь бэлдээд Багануураас 20.00 цагийн орчимд Улаанбаатар руу гарсан.

-Замдаа ямар байдалтай байсан бэ?

-Налайх орж ирэх үед машины паар нь эвдэрсэн. Хүүхдүүд даарчих гээд их хэцүү байдалтай байсан. Уйлуулж, уурлуулж болохгүй. Арай гэж аргыг нь олж явсаар 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-д ирсэн.

-Тэр өдрөө ЭХЭМҮТ-д “13-ын А” маягттай ирж үзүүлсэн гэсэн. Биеийн байдал нь муу байгаа хүүхдийг хэвтүүлж эмчлэхгүй яагаад буцаачихсан юм бэ?

-Эмчтэйгээ хамт ЭХЭМҮТ-ийн эрэмбэлэн ангилахад нь хүүгийнхээ амин үзүүлэлтийг үзүүлсэн.  Халууныг нь үзэхэд 38.4 гарсан. Мөн “Цавьны эвэрхий нь хатуурчихаад Багануураас 13-ы А маягттай  ирсэн” гэдгээ учирласан. Тэгэхэд хүндэвтэр гэж оношилсон шар хуудас өгөөд сувилагчийг дагаж яваад лаа хийлгэ, дараа нь эмчид үзүүлээрэй гэсэн. Лаа хийлгэчихээд мэс заслын тасаг руу очиж үзүүлэхэд “Цавьных нь эвэрхий хавьчуулагдаагүй байна. Хэрвээ хавьчуулагдчихсан бол хүүхэд тэр хэсэгтээ хүргэдэггүй юм. Мэс заслын тасаг хүлээж авахгүй. Яаралтай хагалгаа хийх тохиолдолд ой зургаан сар хүрсэн байх ёстой. Ийм жаахан хүүхдэд яаж хагалгаа хийх вэ” гэсэн. Багануураас дагаж ирсэн эмч маань “Машин эвдэрчихсэн. Бид одоо яах вэ гэхэд “Би мэдэхгүй. Хүлээн авахад оч. Халуунтай ирсэн хүүхэд байна. Эмч нь хэвтүүлэх эсэхээ шийдэх байх” гэсэн. Буцаад л хүлээн авах руу очсон.

-Мэс заслын эмч нь хагалгаа хийхгүй гэсэн юм байна. Харин хүлээн авахын эмч нь юу гэж хэлсэн байдаг юм бэ?

-Хүүгийн минь цээжийг чагнаад “Шуугиан байхгүй, ханиадгүй гэсэн. Мэс заслын эмч ч зүгээр гэсэн. Тухайн үед эмч нь сувилагчаа дуудаад “Энэ хүүхдийг хаана авах уу” гэж асуухад “Амьсгалаас өөр авах газар байхгүй” гэсэн байдаг юм. Хүүхдүүдээ авч гараад хуурайлаад орж ирсэн. Дагаж явсан эмч ихэр хүүхэд гэж хэлэхэд “Ихэр хүүхэд хэвтүүлэхгүй. Амьсгалын замын халдвар их байгаа. Хүүхэд чинь ханиадгүй. Тиймээс дотроосоо халдвар авах магадалтай. Бичиг хийж өгөөд буцаая” гэсэн.

-Буцаж Багануур явахдаа яаж явсан юм бол. Дагаж ирсэн эмч нь хамт явсан уу?

-Түргэнээр цуг ирсэн эмч “Та хэдэд унаа олдох уу. Машин эвдэрчихсэн болохоор цуг буцаж чадахгүй. Би энд хоноод маргааш явна” гэсэн. Нялх хүүхэдтэй болохоор Багануурын группт зар тавиад унаа олоод буцсан. Үүрээр буюу 04.00 цагийн үед гэртээ ирсэн. Машинд явж байхад хүү минь гулгисан. Харанхуй байсан болохоор харж чадаагүй. Гэртээ орж ирэхэд дахиад гулгилаа. Харсан чинь хар ногоон, үнэртэй шингэн байсан. Хүүгийнхээ гадуур хувцсыг тайлахад эгч “Царай нь цонхийгоод уруул нь цагаарцан байна. Түргэн дуудъя” гэснээр яаралтай түргэн тусламж дуудсан.

-Эмч ирээд анхан шатны ямар тусламж үзүүлсэн бэ?

-Ирсэн мөртлөө үзээгүй. Надаас хэдэн асуулт асууж, дэвтэр дээр нь бичилт хийсэн. Би ч үзүүлсэн бүх үйл явцыг ярьсан. “Хүүхдээ хувцаслаад эмнэлэг явъя” гэхээр нь хамт явсан. Эмч жолоочийн хажууд урд талд суучихсан. Сэтгэл санаа их уймарчихсан уйлаад л хоёр хүүгээ тэврээд эмнэлэгт хэвтэх байх гэсэн бодолтой очсон. Эмнэлэгт очоод гадуур хувцсыг тайлахад хүү минь амьсгал хураачихсан байсан. “Ээжээ хүү амьсгалахгүй байна” гээд орилоход эмч өрөөнөөсөө гарч ирээд “Яагаад орилоод байгаа” гээд загнасан. Миний хүү амьсгалахгүй байна гэхэд сувилагч нь “Яасан, юу болсон” гээд  өрөө рүү авч ороод зүрхний массаж хийсэн. Араас нь ороход ам хамраас нь ногоон өнгөтэй шингэн булталзаж байсан. Тэр үед би хүүгээ амьсгалаад зүгээр болчихно гэж бодсон. Тэгээд эмч гарч ирээд хүүхэд чинь аль хэдийнээ хөшөөд амьсгал хураасан байна гэсэн. Надад үг хэлэх тэнхэл ч байгаагүй. Тийм мэдээг надад юу ч болоогүй юм шиг шууд хэлсэн. Нялх хүүхэдтэй, төрөөд хоёрхон сар болж байсан эх хүн шүү дээ. ЭХЭМҮТ хүлээж аваад хэвтүүлж, түргэнээр ирсэн эмч анхан шатны тусламж үзүүлсэн бол хүү минь өнөөдөр амьд байх байсан. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж би хүүгээ алдсан. ЭХЭМҮТ хүүд минь халуун буруулах лаа, дүүргийн эмнэлэг седуксиныг шулуун гэдсээр нь хийсэн. Анхны тусламжийг ийм байдлаар авсан.

-Таны яринаас дүүргийн эмнэлгийнхэн цавьны эвэрхий  нь хавчуулагдсан гээд ЭХЭМҮТ рүү явуулсан. Гэтэл ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч хавьчуулагдаагүй гээд буцаасан гэсэн үг үү?

-Тэгсэн. Эх нялхсын мэс заслын эмч тэгж хэлэхээр уг нь тайвширсан. Багануурт буцаж ирээд, хүү маань 28-29-ыг шилжих шөнө өөд болсон юм. Гэтэл өглөө нь дүүргийн ерөнхий эмч над руу залгаж ирж уулз “Талийгаачийг шинжилгээнд оруулмаар байна” гэсэн. Надад очиж уулзах тэнхэл ч байгаагүй. Ах, эгч хоёр очиж уулзахад “Тухайн өдөр юу болсон юм. Түргэн очихоос өмнө хүүхэд орчинтой харьцаж, нүд ам нь хөдөлж байсан уу. Эмнэлэгт ирэхээсээ өмнө амьсгал хураачихсан байсан юм биш үү” гэж асуусан гэсэн.  Ах, эгч хоёр байцаалт өгөөд ирсэн юм шиг байна лээ.

-Шүүх шинжилгээний хариу юу гэж гарсан байдаг юм?

-21 хоноод гарна гэсэн ч сар гаруйн дараа гарсан. Цавьных нь эвэрхий хавьчуулагдаад түгжрэл болж нас барсан байна гэж хэлсэн. Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж үрээ алдсандаа одоо гомдолтой байна. Хэрвээ миний хүүг хэвтүүлээд эмчилсэн бол ийм харамсалтай зүйл болохгүй байсан. ЭХЭМҮТ, дүүргийн эмнэлгийн эмч нар хүний нялх үрд анхан шатны тусламжийг иймэрхүү байдалтай үзүүлсэн.

Хүний амь насыг авран хамгаална гэж тангараг өргөсөн эмч нарын хариуцлагагүй үйлдэл гаргаснаас болж алгын чинээхэн үрээ алдаад шаналж сууна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч нартаа хариуцлага тооцох ёстой. Ээж бүхэн үртэйгээ хамт элэг бүтэн миний зовлонг туулахгүй амьдараасай гэж хүссэн дээ ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (139.5.219.188)
    Багануур ЭМН хэцүү мэддэг нь тайвшруулах нойрны эм л өгдөг заавал үхлүүт очих ёстой юм шиг байгаа юм
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.187)
    ikh medegdchees bolj dee. Hairan huu.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.26)
    Зарим нэг хайнга, хариуцлагагүй эмч нараас болж эндэгдэл гарсаар л байх юм уу? ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АА? ! Ажилдаа хариуцлагатай ханддаг байлгах талаас нь анхаараач
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • swd (202.55.188.45)
    tsalin avch idehees oor chadvargui emch nariig hooj zailuul.ter eh nyalhasiin emch nart hariutslag tootsoj yaliin deediig og. busad emch nart surgamj bolno.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Зөв
      2019 оны 02 сарын 19
  • зочин (202.131.245.69)
    ажлын ачаалал хэт ихдээд ингэж эмнэлгүүд цалгар наазгай болоод байна уу. арай л биш ээ. манай ээж эмч хүн байсан. хүнд өвчтөнтэй үед гэртээ ч ирдэггүй байсан даа. гэрээр өвчтэй хүн ирэхэд ч гэсэн дор нь үзэж эмчилнэ. эмнэлгээс нь жижүүрийн эмч ганцаардаад байна гэж дуудахад шөнө ч байсан ааваар хүгүүлээд л явдаг байсан. ганц манай ээж биш тэр үеийн 70-80 оны эмч нар бүгд тийм байсан гэж бодоод байгаа ш дээ. цалин бол тухайн үедээ л өндөр байсан шүү бас.
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Ялангуяа Багануур
      2019 оны 02 сарын 19
    • Тийм байсан одоо бол бөөн хүнд суртал чадваргүй мэдлэггүй эмч нар зөндөө байна яланг
      2019 оны 02 сарын 19
  • БАТ & БАТ (66.181.160.68)
    САРАНГЭРЭЛД ХАНДААД ЯАХ ЮМ САЙНДАА ЦАЛИНГЫН ТЭДЭН ХУВИЙГ НЬ ХАС Л ГЭНЭ БИЗ , НААДАХ ЧИНЬ ХҮНИЙ АМЬ , ЦААШИЛВАЛ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ !!!!!!!!!!! ЦАГДААД ѲРѲГДѲЛ ГОМДОЛОО ГАРГАЖ ХАРИУЦЛАГА АЛДСАН МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ЭМЧ НАРТ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ЗОХИХ ЯЛ ШИЙТГЭЛИЙГ НЬ ЭДЛҮҮЛЭХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ ШҮҮ !!!!!!!!!!! ДЭНДҮҮ ХАРАМСМААР ХЭРЭГ БОЛСОН БАЙНА !!!
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    ix nyalxas gej duurchixsen gazar bnaa datga tsergiig ni solioch durakuudaa
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    4 цаг 36 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    4 цаг 39 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    5 цаг 3 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    6 цаг 17 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    6 цаг 17 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    6 цаг 26 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    6 цаг 38 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    6 цаг 52 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    6 цаг 54 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    7 цаг 38 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    7 цаг 55 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    8 цаг 34 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    9 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    9 цаг 25 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    9 цаг 26 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    9 цаг 56 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    9 цаг 56 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 2 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    10 цаг 4 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК