Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баярдаваа: Инфляци энэ оны эхний хоёр улиралд 7.5-7.7 орчим хувьтай байх урьдчилсан тооцоо гарсан

2019-2-20
0
ЖИРГЭХ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.       

 

-Инфляци өнгөрсөн сард 7.3 хувьтай гарсан байна. Энэ нь төв банкны төсөөлөлтэй хэр нийцэж байна вэ?

-7.3 хувийн өсөлт нь төв банкны зорилтот түвшин болох найман хувиас доогуур байна. Сүүлийн үед мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэгдэж байгаа. Мөн 2020 оноос инфляцийн зорилтыг зургаан хувь болгож, бууруулахаар ажиллаж байна. Хамгийн өндөр зарласан инфляцийн түвшин Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувь гэдгийг Үндэсний статистикийн хороо зарлалаа. Энэ дотроо бүтцийг нь аваад үзвэл мах, хатуу түлш, шатахуун гэсэн гурван төрлийн бараа, бүтээгдэхүүн сүүлийн хэдэн сарын инфляцын өсөлтөд том нөлөө үзүүлж ирсэн. Нэгдүгээр сарын инфляцийг харахад, Улаанбаатар хотын хэмжээнд эдгээр гурван бараа, бүтээгдэхүүн тайлбарлаж байгаа. Өнгөрсөн сараас ялгаатай нь юу байна вэ гэхээр шатахууны үнэ харьцангуй буурснаар үнийн өсөлтөд үзүүлэх нөлөө нь 0.7 нэгж болж буурсан. Харин эсрэгээрээ махны үнэ инфляцын 2.1 нэгж хувь болж өссөн. Хатуу түлшний үнэ 1.7 пункт болж буурсан. Энэ гурван бараа, бүтээгдэхүүн нийт инфляцын дөрвөн хувийг бүрдүүлж байгаа юм. Төв банк инфляцыг тогтворжуулах шийдвэрийг гаргахдаа суурь дарамтыг байнга харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн буюу нэг удаагийн шинжтэй дарамтыг ялгаж хардаг байгаа. Ингээд харахаар сүүлийн дөрвөн улирлын байдлаар суурь инфляцийн хэмжээ 3.7-4.5 орчим хувьд хэлбэлзэж байна. Энэ бол инфляци тогтвортой байгааг илтгэсэн үзүүлэлт. 

-Засгийн газрын зүгээс цалин тэтгэврийг нэмгдүүлж байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очиж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэхийн хэрээр инфляцийн дарамт нэмэгдэх хүлээлттэй байна. Засгийн газрын эдгээр бодлогууд төв банкнаас тооцоолж буй инфляцийн зорилтот түвшинтэй хэрхэн уялдах бол?

-2019 оны батлагдсан төсвөөр цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж байгаа. Оны эхэнд тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн. Дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр хүлээгдэж байна. Цалингийн өсөлт иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ. Гэхдээ сүүлийн үед иргэдийн хэрэглээний зээл нэмэгдэж, өрийн дарамт өссөн. Тийм учраас цалингийн өсөлт нь өрийн дарамтыг бууруулах чиглэлд илүү нөлөө үзүүлнэ гэж бид харж байгаа. Гэхдээ цалингийн өсөлт бий болж байгаа учраас худалдан авалттай уялдуулаад, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ ханган нийлүүлэлт, нөөц дээр тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байх нь зөв болов уу. Ингээд бодохоор худалдан авалтаар дамжаад инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх боловч тэр нь тийм ч хүчтэй байж чадахгүй. 

-Хэрэглээний зээлийг хязгаарлах макро зохистой бодлогын шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Түрүүчээсээ үр дүн нь харагдаж байгаа байх?

-Хамгийн түрүүнд макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээл дээр арга хэмжээ авсан шалтгааныг том зургаар нь харвал зээлийн эх үүсвэрийг хэрэглээ бус бизнесийн төслүүд рүү гаргах зорилготой. Арилжааны банкны зээл олгох эх үүсвэр хязгаартай. Энэ нь тухайн банкны бизнес төлөвлөгөө, Монголбанкнаас тавьж байгаа зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд зэргээр хязгаарлагдаж байгаа. Тэгэхээр нэгэнт хязгаарлагдмал байгаа эх үүсвэрийг юунд хуваарилах вэ гэдэг нь бодлого боловсруулагчдын анхаарах ёстой зүйл юм. Хэрэглээний зээлээс илүүтэйгээр бизнесийн зээл рүү чиглүүлж өгвөл энэ маань ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөллийг үзүүлнэ. Монголбанкны зүгээс хийж чадах зүйл нь банкны системээс гарч байгаа зээлийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, мөн зөв чиглэл рүү шахах бодлогыг 2018 оноос хойш авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд авсан нэг арга хэмжээ нь макро зохистой бодлогын арга хэрэгслүүд юм. Үүний анхны мэдээллийг төв банкны Ерөнхийлөгч арилжааны банкуудын удирдлага руу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Та бүхэн бизнесийн зээл рүү түлхүү анхаарал хандуулж ажиллаарай.  Хэрэглээний зээл нэлээд хурдтай өсч байна. Энэ нь цааш удаан үргэлжилбэл, иргэдийн өрийн дарамтаар дамжаад хүндрэл учруулж болзошгүй байна” гэдгийг хүргэсэн. Энэ нь зах зээл дээр маш тодорхой мессежийг өгсөн. Арилжааны банкууд цаашид зах зээл дээр бизнесийн зээл олголтон дээр анхаарахгүй бол болохгүй юм байна. 2015 оноос  хойш 2018 оны нэгдүгээр улирал хүртэл бизнесийн зээл огт өсөлтгүй байсан.  Энэ хандлага 2018 оны хоёрдугаар улирлаас нааштайгаар өөрчлөгдөж эхэлсэн. Одоо бизнесийн зээл 14-15 хувийн өсөлттэй байна. Энэ бол нааштай том үр дүн. Хоёрдугаарт, арилжааны банкуудын бизнесийн зээлийн зах зээл дээр өрсөлдөж байгаа өрсөлдөөн нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүгээр өрсөлдөж байгаа. Энэ утгаараа зээлийн жигнэсэн дундаж хүү 20 хувиас 17 хувь руу буурсан. Бизнесийн зээлийг дотор нь задлаад харвал 15-16 орчим хувийн хүүтэйгээр бизнесийн зээлийн нэлээд томоохон хэсэг зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа. Эдгээр нь санхүүгийн систем дээр гарч байгаа нааштай өөрчлөлтүүд юм.

-Мөнгөний бодлогын зөвлөлийн авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд энэ онд хэрхэн гарах бол. Оны эхний улиралд мөнгөний бодлогын зөвлөл хуралдана. Бизнес эрхлэгчид энэ хурлаас ямар хүлээлттэй байж болох вэ? 

-Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь 2019, 2020 оны эдийн засгийн төлөв ямар байх, тэр дундаа инфляцийн өсөлт ямар байх вэ гэдэг дээр тулгуурлана. Өнгөрсөн баасан гарагт статистикийн хороо мэдээллээ зарласан. Эдийн засгийн төлөв, инфляцийн төсөөллийг шинэчлэх ажил өнгөрсөн долоо хоногийн сүүлээс хийгдэж эхэлсэн. Инфляцийн богино хугацааны төсөөллийг эхний байдлаар гаргахад, 2019 оны эхний хоёр улиралд 7.5-7.7 орчим хувьтай байхаар урдчилсан тоо харагдаж байгаа. Энэ төсөөлөл эцэслэгдсэний дараа 2019 оны эцэст инфляцийн төлөв байдал ямар байх, 2020 онд ямар байх вэ гэдэг төсөөллүүдийг дахин хийнэ. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл бидний өмнөх төсөөллөөр 6.7 орчим хувьтай байхаар гарсан нь хэрхэн өөрчлөгдөх вэ зэрэг асуудал бий. Энэ бүх тооцоололд үндэслэж, мөнгөний бодлогын шийдвэр гарна.

-Та сая эдийн засгийн өсөлтийг дурдлаа. Өнгөрсөн жилд эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан. Тэгвэл 2019 онд энэ өсөлтийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх бол? 

-2019 оны хувьд статистикийн хорооноос танилцуулсан шинэ тоон дээр үндэслээд, шинэ төсөөллийг удахгүй гаргана. Өмнөх мөнгөний бодлогын хорооны хурал дээр танилцуулснаар бол эдийн засгийн өсөлт 6.6-6.7 хувь гэсэн таамаглал бий. 2018 оны хувьд эдийн засгийн өсөлт бидний төсөөллөөс давж гарсан. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сарын үзүүлэлтүүдэд үндэслээд бид эдийн засгийн өсөлтийг 6.5-аас дээш, 6.7 орчим хувьтай гарах болов уу гэж төсөөлж байсан. Гэтэл 6.9 хувь гарлаа.  2019 оны хувьд эдийн засгийн төсөв байдал харьцангуй сайн байхаар байна. Учир нь 2017, 2018 онуудад эдийн засагт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Та бүхэн эдийн засгийн өсөлтийг дотор задалж харвал хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 28 хувиар өссөн. Экспортын өсөлт мөн 17-18 хувьд хүрсэн. Үүн дотроо хувийн хэрэглээний өсөлт харьцангуй бага буюу  3.3 хувь. Гэхдээ нийт 6.9 хувийн өсөлт дотроо 1.3 орчим хувийг нь бүрдүүлж байгаа. Ингээд харахаар 2017, 2018 онд хийсэн том хөрөнгө оруулалтын үр дүн 2019, 2020 оны эдийн засгийн төлөвт сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл,  аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд томоохон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зардал бага байна. Нэгэнт хийсэн хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн ашиглалтууд явна. Мөн тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгө болон бага хэмжээний санхүүжилтүүд банкны системээс тасралтгүй хийгдэнэ. Тэгэхээр 2018 онд банкны системээс нийлүүлэгдсэн нийт зээлийн хэмжээ 3.9 их наяд төгрөг байгаа. Энэ нь өсөлтийн хувиараа бол 20 орчим хувьтай байна. Зээлийн өсөлт энэ түвшингээ барина. Тэгэхээр дотоод талдаа санхүүжилтийн эх үүсвэр гайгүй, хөрөнгө оруулалтын үр ашиг гарч эхэлнэ. Мөн цалингийн өсөлт хэрэглээн дээр дэмжлэг үзүүлнэ. Экспортын салбарыг авч үзвэл экспортын үнэ харьцангуй гайгүй байна. Үүний давуу талууд гарах байх гэж бодож байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    6 цаг 57 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    7 цаг 49 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    7 цаг 52 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    7 цаг 55 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    8 цаг 0 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    8 цаг 34 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    8 цаг 37 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    9 цаг 32 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    10 цаг 36 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    10 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    13 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    13 цаг 51 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    14 цаг 7 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    14 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    14 цаг 19 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 23 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    15 цаг 13 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    16 цаг 9 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    16 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК