Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн иргэн, зургаан 6 настай хүү энэ сарын 13-ны өдрийн 16.55 цагийн орчим Ховд голд осолдсон билээ.
Хүүг эрэн хайхаар нийт 86 хүн, найман техник хэрэгсэл дайслан морь дайчилсан боловч өнөөг хүртэл олдоогүй юм. Тиймээс өчигдрөөс эхлэн 170 цооног гаргаж усны камер ашиглан гурван км талбайд хайгуул хийсэн боловч үр дүнд хүрээгүй учир ар гэрийнхэнтэй зөвшөөрлөөр эрлийг зогсоожээ.