Солонгос гаралтай, 1975 онд төрсөн, ОХУ-ын иргэн Татьяна Бакальчук нь 2004 онд компаниа байгуулсан компани нь 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй бизнес болж, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад нэрээ бичүүлэх эрхтэй боллоо. Тэрбээр бизнесээ анх 700 ам.доллараар эхэлсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй юм. Оросын хамгийн том онлайн худалдааны сайтын эзэн тэрбээр ОХУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй таван компанийн нэгд тооцогдож байна.
Англи хэлний багш мэргэжилтэй, дөрвөн хүүхдийн ээж тэрбээр Германаас оруулж ирсэн бэлэн хувцсыг онлайнаар борлуулж, өөрийн биеэр түгээсээр бизнесээ босгож байжээ. Татьяна Бакальчукын бизнес өдгөө 15 мянган ажилтан болж, өдөрт олон зуун мянган ам.долларын ашигтай ажиллаж байна.
Г.Нацаг