Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ хэмээн хуурамч зар тарааж залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Цагдаагийн ерөнхий газраас илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилжээ.
Цахимаар болон зар мэдээллээр жолооны эрх сэргээх, ангилал ахиулах ямар ч боломжгүй бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй сургуулиудад шалгалт өгч байж, ангилал ахиулан эрхээ сэргээнэ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох болон зөрчлийн оноо хасуулсан иргэд гурван цагийн сургалтад хамрагдснаар тэнцсэн тохиолдолд манай төвөөс үнэмлэхээ авах боломжтой бөгөөд энэ төрлийн залилангийн гэмт хэргээс сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)