Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганхуяг: "Буян"-гийн Жагаа, "Урбаник"-ийн Б.Лхагважав, "UFC"-гийн О.Амартүвшинг мэтгэлцээнд урьж байна

2019-2-23
0
ЖИРГЭХ

Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийг сонгох сунгаа ид өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Урбаник” Лхагважав “Увс хүнс” компани захирал О.Амартүвшин, “Хас”-ын Ч.Ганхуяг нар нэрээ дэвшүүлсэн.

Энэ сарын 28-ны өдөр эцэслэгдэх энэ жилийн танхимын даргыг сонгох сонгууль өмнөх жилүүдийнхээс сүр дуулиантай болж байгаа нь нэр дэвшигчдийн мэдэгдэл, олон нийтийн дунд өрнөж буй талцлаас харж болно. Танхимын Ерөнхийлөгчид өрсөлдөж буй өрсөлдөгчдөөс хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй “Хас”-ын Ч.Ганхуяг өчигдөр мэдээлэл хийсэн юм. Залуу улстөрчид дундаас час хийсэнд тооцогдож, тэр хэрээрээ багагүй нэр хүнд хүртэж, сайдын албанд хүртэл заларч байсан тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байсан юм.

Гэвч ЖДҮ-тэй холбоотой асуудал сөхөгдөх тэр үеэс уналтад орсон бизнесийн салбарт амь тариа хийхээр зэхэж буйгаа зарласнаар танхимын даргад нэрээ дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр энэ суудлын төлөө ирэх сонгуулийн карьераа золиосолж буй. Угтаа бол одоогийн эрх баригчдын нэр хүнд унасан цаг үед түүнд боломж 100 хувь байсан. Тэрбээр “Намайг нэр дэвшингүүт танхимын гишүүд хуралдаж, дүрмэндээ түр өөрчлөлт оруулах замаар сонгуулийг хайрцаглаж явуулах дүрмийн өөрчлөлт хийсэн. Тиймээс бид шүүхэд хандсан. Сонгууль зарлачихаад хэн нэр дэвшихээс нь хамаарч дүрмэндээ өөрчлөлт оруулж болохгүй. Хэнээс айгаад байгаа юм бэ. Яагаад улстөрчдийн хамгийн муу бүхнийг бизнесийн ариун талбарт авчирч нялзааж байгаа юм бэ.

Худалдаа аж үйлдвэрийн танхим бол олон нийтийн байгууллага. Хуулиар гишүүддээ, олон нийтэд нээлттэй тайлангаа тавьдаг байх ёстой . Энэ дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа тайлангаа тавьж байгаагүй. 2018 оны санхүүгийн тайлан ил бус байна. Тэнд Л.Дэмбэрэл даргын олон жилийн хөдөлмөрөөр бий болсон хөрөнгийг үрэн, шамшигдуулж байхад бид дуугүй сууж болохгүй. Хамаатан садангийн холбоогоор дамжуулж байгаад өнөөдөр Хас банканд хийсэн хадгаламжууд хэр хүүтэй, хэр хугацаагаар хэнд ямар ашиг сонирхол өгч байж хадгалагдсан. Төгрөг болгосон ханшаар хэдийг алдсан гэдгийг мэдэх ёстой. Хурлын ажлыг нээлттэй шударгаар явуулахын тулд бид өнөөдөр үндэсний аудитын компанид хандах ёстой. Энэ хурал хуульдаа, дүрмэндээ нийцэж байна уу гэдэгт аудит оруулах хэрэгтэй.

О.Амартүвшин, Б.Лхагвасүрэн нар нэг нь байгууллагыг удирдаж нөгөөдөх нь удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. Хийх зүйл, асуудлаа мэдэж байгаа байх. Гэхдээ та нарт хийх хугацаа байсан. Одоо үүнийгээ олон түмэнд тайлагна. Бүгдээрээ цагаа тохирч байгаад мөрийн хөтөлбөрөө уралдуулъя. Энд бие биенийгээ тэгсэн, ингэсэн гэж чичлэлгүй урагшаагаа хараад дараагийн дөрвөн жил юу хийх гэж байгаагаа олон нийтэд ойлгомжтойгоор хэлээд ярья. Би та нарын өмнө нь хийж чадаагүй зүйлүүдийг ярихгүй. Зөв соёлыг бизнес өөрөө манлайлж гаргаж ирье. Хэлэлцүүлэгт урьж байна" гэлээ. Ингээд Ч.Ганхуяг сэтгүүлчдийн асуусан хариултыг товчхон хүргэе.

 

-Та танхимын удирдлагад очвол юуг өөрчилж, юунаас ажлаа эхлэх вэ?

-Танхимын ажил нь байгууллагын дотоод удирдах засаглалтай буюу үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой доголдсон нэг хэсэг асуудал байгаа юм билээ. Дүрмээсээ эхлээд болж бүтэхгүй зүйлс байна. Эндээс ажлаа эхэлнэ гэж бодож байгаа. Засаж залруулъя, өөрчилье. Танхимын түрүүчийн сонгуулиар гэхэд дөрвөн хүнийг зэрэг сонгоод тавьчихсан, нөгөөдүүл нь дөрвөн буланд очоод цалин хөлсөө хоорондоо ярьсан, хэн нэгэндээ удирдуулах, удирдах ёсны зарчим нь алдагдсан байдалтай болсон юм билээ. Тиймээс сайн жишгийг нэвтрүүлэх ёстой.

Нөгөөтэйгүүр, жижигхэн амбицийн төлөөх эрх мэдлүүд хоорондоо тэмцэлдсэн учир хаалттай байхаас ч өөр аргагүй байдалд орчихсон юм билээ. Тиймээс доор нь байдаг олон арван мэргэжлийн холбоод нь яахаа мэдэхгүй байдалд орчихсон. Тэднийг нэгтгэж цул хүч болгохгүй бол бизнесийнхэн дэндүү тархай бутархай байдалтай байна. Энэ байдлыг улстөрчид ашиглаж, тэр хэвээр нь хадгалж үлдээх сонирхолтой болчихсон байна. Тиймээс мэргэжлийн холбоодыг элгэндээ нааж, хамгийн нээлттэйгээр ойр дотно ажиллаж, тэднээр дамжуулж тухайн салбарын зовлонг бодлого шийдвэрт тусгадаг болгох тийм л зарчмаар ажиллах учиртай. Өнөөдөр танхим үзэсгэлэн, худалдаагаа зохион байгуулж чадахаа байж, нөгөө “Ногоон хөгжлийн сан” нь буруу замаар орчихсон байх жишээтэй. Энэ бүх болж бүтэхгүй зүйл нь удирдлагад байгаа цөөн хэдэн хүний хувийн эрх ашиг, сонирхол хэтэрхий их орж, зөвхөн цалин, шагнал урамшуулалдаа хэт их шунасан байдалтай холбоотой.Тиймээс үүнийг таслан зогсоохгүй бол бизнесийн байгууллагаа нурж унана. Энэ үүднээс ч МҮХАҮТ-ын нийт гишүүдэд хандан мэдэгдэл гаргаж хүргүүлсэн байгаа.

-Та намын гишүүнээсээ түтгэлзсэн гэлээ. Энэ талаараа тодруулна уу ?

-Би нам дээрээ очиж намын гишүүнээсээ түтгэлзэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн МАН-ын Бага хурлын гишүүнээсээ татгалзаж байгаа. Энэ бол шударга бөгөөд зарчмын асуудал. Зарчмыг бусдад тулгах бус өөрсдөө хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс ийнхүү би намаасаа түтгэлзэж байгаа юм. Бизнесийн байгууллагыг удирдах хүн улстөрийн намаас ангид байх тэр зарчмыг би өөрөө манлайлж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

-Та МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдвол цалингүй ажиллана гэсэн үү?

-Намайг зарим хүмүүс цалин авахгүй ажиллана гэхээр “Яах гээв” гэсэн. Тэнд сүүлийн дөрвөн жил ажил яваагүйн нэг шалтгаан нь мөнгийг хэн удирдах вэ, хэн хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдэг жижигхэн “гал тогооны” хэрүүл явагдсанаас үүдэлтэй. Би үүнээс өөрийгөө хамгаалж байгаа юм. Ийм зүйлд би цагаа зармааргүй байна. “Ард кредит” IPO, Хөрөнгө оруулагч үндэстэн гээд хийх ажил маш их байна. Өөрөөсөө хулгайлаад аваачиж байгаа жаахан цагаа зорилгодоо л зарцуулна. Тэрнээс жижиг зүйл ярьсан хэрүүлд би оролцмооргүй байна. Надад тэр хэрүүл хэрэггүй. Үнэхээр өгөх зарчим байгаа бол би түүнийг нь аваад сэтгүүлчдийн боловсролын санд нь хийнэ. Тэгээд сэтгүүлчдийн хүрээлэн ажиллуулна. Тэр илүү хэрэгтэй байна.

-Таныг нэр дэвшүүлэхгүйн тулд дүрмээ өөрчилсөн тухай бичсэн байсан?

-Өмнө нь удирдах зөвлөлд гурван жил ажиллаж байсан хүнийг л нэр дэвшүүлж даргаар сонгоно гэж дүрмээ өөрчилсөн. Ийм өчүүхэн булхай оруулж дүрмийн өөрчлөлтийг нийт гишүүдийн хурлаасаа баталж хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчиж байна.

-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль өмнөхөөсөө их сүр дуулиантай болж байх шиг.

-Би нэр дэвшиж байгаа болохоор тэр. Түрүүчийн сонгуулиар Дэмбэрэл дарга ажлаа өгөхөөр болоход Лхагважав Амартүвшин хоёр өрсөлдсөн. Энэ сонгууль чи намайг тэгчих, тэгвэл би чамайг ингэнэ гэсэн Монголд тогтсон хэвшмэл байдлаар явагдсан. Энэ сонгууль өглөөний 05.00 цагт дууссан. Хүмүүс захиалгатайгаар очих хурлыг үймүүлэх, хашхирах үйлдлийг хийсэн гэсэн. Би тоодоггүй байсан. Энэ удаад тэр байгууллагад булхайтай зүйл оруулахгүйн тул би оролцож байгаа юм

                                               

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Хар Талх (202.21.124.129)
    Энэ чинь нөгөө талх малх яриад салаавч энэ тэр өгөөд бдаг ах мөнө үү
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.29)
    Наад муудсан даршилсан ногоо гаднаас оруулж ард иргэдийг шулдаг Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нэг намаас нөгөөд урваж явдаг шар шувуунаас салах цаг болсоон.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.21.220)
    "Цалингүй ажиллана" энэ тэр гэж энэ Ч.Ганхуяг үнэн баярхаж байна Бизнесээ хийгээд (хулгайгаа хийгээд) яв л даа Талхны үнэ ч мэдэхгүй энэ жулик Танхимыг яаж удирдах вэ дээ
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • энх60лд (112.72.11.117)
    ДАЛАЙ ДАЯН ДАРХАН ХУДАЛЧ ТАЛХ ГЭЖ ЭНЭ НӨХӨР ДӨӨ МЭДНЭЛ БИДДЭЭ.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • энх60лд (112.72.11.117)
    ДАЛАЙ ДАЯН ДАРХАН ХУДАЛЧ ТАЛХ ГЭЖ ЭНЭ НӨХӨР ДӨӨ МЭДНЭЛ БИДДЭЭ.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • энх60лд (112.72.11.117)
    ДАЛАЙ ДАЯН ДАРХАН ХУДАЛЧ ТАЛХ ГЭЖ ЭНЭ НӨХӨР ДӨӨ МЭДНЭЛ БИДДЭЭ.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Ганхуягыг дэмжигч (202.126.89.168)
    Аль улирсан баларсан талх энэ тэр ч гэх шиг жижигхэн хов ярьхымаа энэ хүмүүс. Ер нь тэгээд талхны үнийг заавал мэджаах албатай юмуу. Боловсрол өндөртэй, томоор сэтгэдэг, зорилго тэмүүлэлтэй CEO. Ганхуягыг дэмжиж байна оо.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (182.160.34.131)
    ЭНЭ ТАЛХЫГ Л БОЛОХГҮЙ ЮМ ШҮҮ, ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХУВЬЦАА НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЭД Л ЯВЖ БАЙНА
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • зочин (103.212.119.24)
    Дэмбэрэл сайн идэж ууж юучгүй л бсан хүн гэсэн зочид буудал хүртэл бариулсан гэсэн яаж мөнгө угаадаг нөхөр ах дүүгээрээ хамттай идэж уусан биздээманайхан нэг байгууллагын дарга болчихоод тэндээсээ албан тушаалаа урвуулан ашиглаж идэж уухаа болимоор юм дэмбэрэлийг шалгах естой хүний нэгбгаа хүмүүс хэрэггүй ээ шинэ хэл устай энэмэргэжлийн дагуу
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • Zochin (64.119.21.86)
    Ganhuyag hereggvidee shunaltai hudalch talhnii vne ch medehgvi ard tvmnii amidraliig bvvr ch medehgvi nuhur Huuchin dagraa uliraagaad songo. Jagaa vas hereggviee zandalchin
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • мллмз (64.119.26.209)
    Хөөрхөн юм ярьдаг бацаанууд хэрэггүй. Баярцогтын мянган хувьсагчын үлгэр
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.195.94)
    Ганхуягийг болгох хэрэгтэй. Толгой сийрэг боловсрол сайтай чадалтай залуу шүү.
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.43.96)
    Ганхуяг энэ танхимыг зөв болго.буянЖагаа многол улсын дараагиин ерөнхиилөгч болоо.Лхагважав дараагиин ерөхнии сайд болох хэрэгтэй.энэ 3 ийг зөвшөөрч бн.чадна чиг.гар ниилнэ чиг гэж бодож бн.Үлдсэн хүн олигтой ажиллаж олонд танигдах хэрэгтэй зөв улс орноо гэсэн яриаг чинь сонсоогүй юм бн.Компаниихаа уналтыг л бодож буй биз.Энэ 3бол цалингаа ч бус хөрнгөөнөөсөө ч татгалзаад улсынхаа төлөө ажиллаж чадах хүмүүс гэж боддог.Дүрмэнд өөрчлөлт оруулсанг хэн нэгнээс шалтгаалсан бус уг дүрэмииг засварлах шаардлага байсан соц үеэрээ .одоо үед энэ ажилгүйдэл ядууралд тохироогүй юм байсан гэж бодож бн.Намаас татгалзах зөв шүү.ганхуяг хаирн ман намд байдаг ньширээнд дуртай юм уу
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.42.237)
    ene zaluu ch yum yum ruu sugsegneed hereggui bolob oo ih dur ih moroodol baih yum yasan ih zabtai hun be
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • зүчин (66.181.188.208)
    буянгийн Жагааг дэмжиж байна
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • зочин (202.55.188.45)
    За чи л биш шүү, бас Амартүвшин.
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • миёо (64.119.20.202)
    Даяаар Дуурсагдах Далай Даян Дархан Худалч Талх чамтай мэтгэлцэж бсанаас унтаж бсан нь дээр....
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.17.133)
    Нөгөөдүүл нь талхны үнэ асуугаад л таг болгох байлгүй дээ
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    3 цаг 45 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    3 цаг 47 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    4 цаг 12 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    5 цаг 25 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    5 цаг 26 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    5 цаг 35 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    5 цаг 46 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    6 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    6 цаг 3 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    6 цаг 47 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    7 цаг 3 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    7 цаг 43 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    8 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    8 цаг 33 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    8 цаг 35 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    9 цаг 4 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    9 цаг 5 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 11 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    9 цаг 12 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК