Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхэлдэйн киноны баатрыг урлагч бялуучин ээж

2019-2-26
0
ЖИРГЭХ

Шинэ жил, төрсөн өдөр, хүүхдийн баяр гээд бид бүхний хүсэн хүлээдэг баяр бүхнийг амтат бялуугүй төсөөлөхийн аргагүй. Элдэв янзын чимэглэлтэй, идэх хүсэл төрж, арааны шүлс асгартал урладаг Ж.Тамирыг “Бүтээлч ээж” цувралдаа онцоллоо. Тэрээр зургаан сартай нярайгаас зургаан нас хүртэлх хоёр охин, хоёр хүүтэй залуухан бас завгүй ээж. Тэрбээр зургаан жилийн дотор дөрвөн сайхан үрийн зулай үнэрлэж, Алдарт эхийн хоёрдугаар одонгийн болзол хангасан нэгэн.

Сонирхолдоо хөтлөгдөн бялуу хийж сурснаар хүн бүхний арааны шүлсийг асгаруулдаг амттан хийх сэдлийг төрүүлсэн гэдгийг тэрээр онцолж байв. Анх youtube-ээс бялуу хэрхэн хийх бичлэгийг үзэж, орц найрлагыг нь судалж, зааврын дагуу материалаа худалдан авч гэрийнхнээ дайлсан нь амттай гэх үнэлгээг авчирсан үргэлжлүүлэх сэдлийг өгчээ. Урмын сайхан үгэнд хөтлөгдөж, уйгагүй хийсээр ур дүй, амт чанар нь өдрөөс өдөрт сайжирсан байна. Олон хүүхэдтэй ээжийн хувьд орлого олж, амьдрал ахуйдаа нэмэрлэх үүрэгтэй. Тиймдээ ч ур чадвар нэмэгдэх болсон тэр үеэс бялууны захиалга авч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрсөөр, Тамирын үйлчлүүлэгчид олширсоор байв.

Image may contain: food

Хүний амьдралын баяр хөөртэй нандин мөчид ширээний гол чимэг болдог  бялууг, бялуу урлаачид өнгө үзэмж, загвар хийцийн өргөн сонголттойгоор өнөө үед хийдэг болсон. Бяцхан багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатруудын дүрсийг л гэхэд нэг бүрчлэн хийдэг гэнэ. Хоол хүнс гэхээсээ илүү урлаг болтлоо хөгжсөн бялууг хийхэд гарын ур дүй, зурах авьяас мэдрэмж шаардагдах нь мэдээж. Хүмүүс бялуу хийх амархан, хэвэнд цутгаад л хийчихнэ  гэж боддог байсан үе ард хоцорчээ. Бялууг хэвэнд оруулна гэсэн ойлголт байхгүй. Захиалагч ямар бялуу хийлгэхийг хүснэ, яг л хүссэн загварынх нь дагуу хугацаа алдахгүй хийж өгөх шаардлагатай. Жишээлбэл, охидын дуртай барбиг л гэхэд их бие, гар хөл, үс, нүд, хамар, ам, чих, даашинз гээд бүгдийг нь нэг бүрчлэн гараар  хийдэг байна. Тухайлбал, сахилгагүй банди поророгийн дүрсийг хийхэд хоёр цаг болдог гэнэ. Эндээс үзвэл поророгийн бүх найзууд болон бялуугаа хийж дуусгахад нэлээд хугацаа шаардлагатай нь дамжиггүй. Мэдээж ямар бялуу захиалснаас шалтгаалж үнэ нь харилцан адилгүй.

Image may contain: food

Өнөөдрийн байдлаар залуухан завгүй ээж маань 500 гаруй бялуу урлажээ. “Би бялуу урлаад гурван жил болж байна. Хийж сурахын тулд тусгай сургалтад суугаагүй. Интернэтээс л харж байгаад сурчихсан. Маш олон удаа бүтэлгүйтэж байж л дөртэй болсон. “Оролдлого сайт оройд нь” гэгчээр олон туршилт хийсний эцэст амт чанар, үзэмж сайтай бялуу хийж сурсан даа” гээд тэрбээр инээмсэглэсэн. Тамирыг гэрээр бялууны захиалга авдаг гэхээр ариун цэврийн шаардлагад нийцсэн газар хийдэг болов уу, ямар орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гэх зэрэг асуулт урган гарч ирэх нь лавтай. Энэ талаар түүнээс тодруулахад, “Ариун цэврийг маш сайн сахидаг. Учир нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хувь хүн МХЕГ-аас шинжилгээний болон ариун цэврийн бичиг авах ёстой. Миний хувьд дүүргийнхээ МХЕГ-т бялууныхаа дээжийг шинжилгээ хийлгэж, бичиг авдаг” гэлээ.

No photo description available.

Бялуу урлаач бүсгүй эмч мэргэжилтэй

Залуу хосууд хамтын амьдралаа хадмынхаа гэрээс эхлүүлжээ. Том охиноо төрөөд дөнгөж, хоёр сартай байхад нь Сонгинохайрхан дүүргийн Тахилт дахь буйдхан хэрнээ зэлүүд газарт гэр барьж, өрх тусгаарласан байна. “Тухайн үед Тахилтад цөөхөн айл байдаг байсан. Нялх хүүхэдтэй ч гэсэн хашаагүй газар гэрээ бариад хамтын амьдралаа эхлүүлсэн болохоор аз жаргалаар дүүрэн байлаа. Удалгүй өөрсдөө хашаагаа барьж, байшинтай ч болсон” гэж инээж ирээд хуучлах сэтгэлд их санагдсан. Амьдралаа тэгээс эхлүүлж, бүхнийг өөрсдийн гараар босгох тусмаа амттай үнэ цэнтэй байдаг гэдэг үг үнэн ажээ.

Image may contain: 1 person, smiling, text and food

Түүний хань том машины инженер буюу засварчин мэргэжилтэй. Ажлаа хийхийн хажуугаар машин худалдан авч халтуур хийж эхэлсэн нь тэдний  амьдралд эергээр нөлөөлж, өөдлөн дэвших үүдийг нээжээ. Хүн бүхэн хотын төвд өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүсдэг. Тэд ч мөн адил хашаа байшингаа зарж, таньдаг хүнээсээ лизингээр орон сууц худалдан авч, бусдын адил сайн сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд бялуу урлаач бүсгүй маань үе мөчний эмч мэргэжилтэй. Хүн ардынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, ажиллаж яваад урт хугацааны амралт аваад багагүй хугацаа өнгөрүүлж буй. “Хүүхдүүдээ том болохоор мэргэжлээрээ ажиллана даа” гэж инээмсэглэн хэлэх түүнээс эх хүний хайр халамж, эмч хүний үүргээ биелүүлэх чин сэтгэл тодоос тод харагдсан юм.

Image may contain: 1 person, food

Завгүй залуухан ээжийн гэр бүлийн журмыг бяцхан үрс нь ч мөрддөг

Зургаан сартайгаас зургаан нас хүртэлх дөрвөн хүүхэдтэй ээжийн нэг өдөр тун ч завгүй өнгөрнө. Өглөөний 06.00 цагаас тэдний нэг өдрийн амьдрал эхэлдэг гэнэ. Хүүхдүүдийнхээ ариун цэврийг сахиулж, хооллож, хувцаслаад аав нь том охиноо 07.30 цагт сургуульд нь хүргэж өгчихөөд буцаж ирнэ. Ингээд цэцэрлэгийн хоёроо аваад эргээд гарна. Энэ зуур Ж.Тамир бүсгүй бага хүүгээ хооллож, хуурайлан, гэрээ цэвэрлэж, өглөөний цайгаа уудаг аж. Гэрийн эзэгтэйн ажил ар араасаа ундарч, эмхэлж цэгцэлсээр, хийж бүтээсээр байтал нэг л мэдэхэд цагийн зүү 11.00 цагийг заах аж. Том охины хичээл тарахаас өмнө бага хүүгээ хооллож, унтуулах ёстой. Тэгж байж д байрны зэргэлдээ байрлах сургууль рүү  гүйж очиод охиноо авчихаад ирэхэд унтаахай жаал сэрж таардаг аж.  Том охиныхоо хичээлийн даалгаврыг нь хийлгэж, хүүгээ харахын зэрэгцээ гэрийнхээ ажла амжуулж байтал цэцэрлэгийн  хоёр нь тарах цаг болчихно. Ингээд том охиндоо дүүгээ харах үүрэг өгөөд цэцэрлэг рүү “жороолно”.

Image may contain: food

Тайван алхаж явах үе түүнд бараг л байдаггүй гэж хөгжилтэйгөөр инээх юм билээ. Арга ч үгүй биз. Олон нялх хүүхдийг харж, халамжилж, хайрлаж, хүмүүжүүлнэ гэдэг хариуцлагатай ажил. Хүүхдүүд аланаас ирсэн тэр үеэс ажил ид ундарна. Оройн хоолоо хийх, маргааш өмсөх хувцас хунарыг бэлтгэх гээд ажил мундахгүй их. Оройн хоол бэлэн болох тэр үед хань хаалга сэв хийтэл нээгээд орж ирнэ. Хүүхдүүд ч том багагүй шуугилдсаар аавдаа тэврүүлж, үнсүүлснээр ширээ тойрон суух нь тэр. Хоолоо идэж, подойтол цадсан хүүхдүүд 21.30 цаг хүртэл телевизор үзчихээд ор орондоо шургална. Ингэж л тэдний нэг өдөр өндөрлөдөг байна. Аз жаргал, инээд хөөрөөр гэр бүлээ дүүргэж амьдарч яваа завгүй залуухан ээж Ж.Тамир гэрт гар утас хэрэглэхгүй байх хатуу дүрэмтэй. Түүний энэ дүрмийг бяцхан гишүүд бүгд мөрддөг. Тэр ч бүү хэл, хүүхэлдэйн кино үзэх цагийн хуваарийг нарийвчлан гаргадаг байна. Тэрбээр “Хүүхэддээ гар утсаа өгч тоглуулах нь түүний ирээдүй, эрүүл мэндийг сүйтгэж байгаа хэрэг. Гар утас олон өвчний үндсийг тавьдаг. Хүүхдийн эд эсийг гэмтээнэ. Тиймээс эцэг, эхчүүд гар утасны хэрэглээндээ цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Гэртээ байхдаа утас хэрэглэхээ болих хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцаж, хамт тоглох нь оюун ухаан болоод биеийн хөгжилд нь хэрэгтэй. Дээр нь хүүхэдтэйгээ ойр дотно байж, харилцан ойлголцох замын эхлэл юм шүү дээ” гэсэн юм.

No photo description available.

Тийм ээ, Ж.Тамир бол Монголын мянга мянган ээжүүдийн нэг. Түүн шиг олон ээж олон байгаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн. Учир нь тэрбээр хүүхдийнхээ эрүүл мэндийн хамгаалахын тулд гар утас хэрэглэхгүй хатуу дүрмийг хэрэгжүүлэхийн тулд өөрөө ч гэсэн дүрмээ хатуу баримталдаг. Дээр нь бялуу урлах, хоол хийх, гэрээ цэвэрлэх гээд бүх л зүйлээ хүүхдийнхээ хамт хийдэг. Ингэхдээ инээж, хөгжилдөж байгааг нь хараад өөрийн эрхгүй цагаан атаархал төрсөн юм.

С.Ичинхорлоо

Image may contain: 1 person

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    3 цаг 43 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    3 цаг 46 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    4 цаг 10 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    5 цаг 24 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    5 цаг 24 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    5 цаг 33 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    5 цаг 45 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    5 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    6 цаг 1 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    6 цаг 45 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    7 цаг 2 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    7 цаг 41 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    8 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    8 цаг 32 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    8 цаг 33 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    9 цаг 3 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    9 цаг 3 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 9 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    9 цаг 11 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК