Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон улсын аудитын дээд байгууллагууд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн

2019-2-26
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын Наньжин хотын Аудитын дээд сургуульд магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж буй хоёр залуутай ярилцлаа. Үндэсний аудитын газарт хоёул ажиллаж байсан туршлагатай залуус олон улсын аудитын байгууллагууд болон Монгол улсын Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсан юм. 


Б.Билгүүн

Б.Билгүүн – Үндэсний аудитын газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, БНХАУ-ын Наньжин хотын Аудитын дээд сургуулийн магистр.

 


П.Амарсанаа

П.Амарсанаа – Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын аудитор, БНХАУ-ын Наньжин хотын аудитын дээд сургуулийн магистр.

 


 

- Та хоёрын хувьд ҮАГ-т ажиллаж байгаад аудитын чиглэлээр суралцаж байгаа учраас давуу талтай байгаа байх. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

П.Амарсанаа: Би хөдөө аж ахуйн эдийн засгийн эдийн засагч, шинжээч мэргэжилтэй. Миний өвөө Монгол улсын хууль цаазын бүртгэлийн магадлагч мөн анхны мэргэшсэн нягтлан бодогчдын нэг. Өвөөгийнхөө хийж байсныг үргэлжлүүлэх зорилготой мэргэжлээ сонгосон. 


Б.Билгүүн

Хүмүүс аудит гэхээр санхүүтэй илүү ихээр холбож ойлгодог. Гэхдээ Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа нь бүхий салбарт хүрч ажилладаг давуу талтай гэдгийг олж харсан. Залуу хүний хувьд мэдлэг хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэхэд хамгийн их нөлөөтэй гэж үзсэн учраас энэ салбарыг сонгон ажиллаж, үргэлжлүүлэн суралцаж байна. 

 

-Наньжин хотын Аудитын дээд сургуульд олон орны Төрийн аудитын байгууллагын ирээдүйн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа гэж ойлгож байна. Манай орны хувьд аудитын байгууллагын хөгжил олон улсынхтай харьцуулахад ямар байгаа санагдаж байна вэ? Олон улсын стандартад хэр нийцдэг вэ?

П.Амарсанаа

Надтай хамт 33 орны 52 аудитор суралцаж байна. Бид өөр, өөрсдийн орны аудитын төрөл, онцлогийг харилцан ярилцаж туршлага солилцдог болохоор их давуу талтай. Нийт 4 аудитын засаглал байдаг. Манай улс хараат бус тогтолцоотой орнуудын тоонд ордог. БНХАУ  удирдлагын , Англи улс Шүүхийн, Франц Хуулийн тогтолцоотой гэх мэтээр хуваагддаг. Хараат бус аудитын тогтолцоотой орны тоонд Азиас мөн Тайланд ордог. Манай орны хувьд Төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа аудиторуудын боловсрол, мэргэшсэн байдал нь бусад орны аудиторуудтай хөл нийлүүлж, ижил түвшинд хөгжиж яваа гэж боддог.


Б.Билгүүн

Олон улсын аудитын дээд байгууллага ИНТОСАИ гэж бий. Энэхүү байгууллага нь дэлхийн 180 гаруй төрийн аудитын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн маш том бүтэц бөгөөд олон улсын нийгэм эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудтай уялдуулж шинэ стандартыг гаргадаг. Улс орон бүр өөрсдийн онцлогт тааруулан ИНТОСАИ-аас гаргасан стандартаас авч хэрэглэдэг. Бид суралцах явцдаа бусад орны аудиторуудтай санал солилцдог л доо. Тэр үед манай Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа, аудитын чанар хаана ч гологдохгүй гэдэг нь мэдрэгддэг. Ер нь бол аудитын салбар хувьсан өөрчлөгдөж, чиг хандлага нь нийгмээ дагаад ахисан түвшинд гарч байна. Хүн ам ихтэй, хөгжсөн орнууд мэдээллийн технологи дээр илүү ихээр суурилж аудит хийж байгаа. Энэ нь богино хугацаанд үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлж байдаг. Манай Үндэсний аудитын газрын хувьд хөгжлийнхөө бодлогыг тодорхойлж олон улсын туршлагыг нэвтрүүлж буйгаас гадна гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь байгууллагын цаашдын хөгжилд маш том түлхэц болно гэж би хувьдаа боддог.

 

-Олон нийт санхүүгийн тайлангийн аудитыг л ихэвчлэн мэддэг байсан. Сүүлийн жилүүдэд гүйцэтгэлийн, нийцлийн аудит нэлээд чанартай, үр дүнтэй хийгдэж байна уу гэж хараад байгаа.Одоогийн байгаа хууль эрхзүйн түвшиндээ гүйцэтгэл, нийцлийн аудитаа хөгжүүлэх боломж байгаа юм шиг харагдаж байна?

 

Б.Билгүүн

Нийцэл болон гүйцэтгэлийн аудит тус тусдаа стандарттай. Дээр дурьдсан ИНТОСАИ байгууллагаас шинээр 300-3000 Нийцлийн аудитын шинэ стандарт гаргасан байгаа. Энэхүү стандартад зааснаар төрийн албан хаагчийн үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх мөн нийтлэг стандартыг дагаж мөрдөж байгаа талаар тодорхой зааж өгсөнөөрөө онцлогтой. Таны хэлж байгаа үнэн. Сүүлийн жилүүдэд аудитын сэдвүүд хүмүүсийн хүлээлттэй, хариу авахыг хүссэн асуудлуудыг илүү түлхүү оруулдаг болсон. Ер нь хариуцлагын тогтолцоог аливаа оронд бэхжүүлэхэд тухайн орны Төрийн аудитын байгууллагын хувь нэмэр маш их гэж би хувьдаа боддог. Тиймдээ ч Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал нь хуулиараа баталгаажсан байх хэрэгтэй. Олон улсын туршлагаас харахад Ази болон Европын орнууд Үндсэн хуулиндаа Төрийн аудитын байгууллага болон Ерөнхий аудиторынхаа эрх үүргийг тодорхой тусгаад өгчихсөн байдаг. Энэ нь олон эерэг талтайг олон улсын туршлага харуулж байна.

 

-Төрийн аудит байгууллага шалгаад зөрчлийг илрүүлээд эргээд хариуцлага тооцох эрх байдаггүй. Бусад улс орнуудад хариуцлага тооцдог зүйл байдаг юм болов уу? Манай улсад хариуцлагын тогтолцоо ямар түвшинд явж байна вэ?

П.Амарсанаа

Манай орны хувьд Төрийн аудитын байгууллагад хариуцлага тооцох эрх байхгүй. Хуульдаа захирагдаж л үйл ажиллагаа явуулна шүү дээ. Үндсэн хуулийн байгууллага болоогүй болохоор хариуцлага тооцох хэмжээнд шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм л даа. Аудитын байгууллага олон улсад зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Барьж хорьж, цагдаж, шалгахаас илүү зөрчлийг засаж зөвлөх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа юм.


 

Б.Билгүүн

Манай Үндэсний аудитын газар нь түүхэндээ хэд хэдэн удаа нэрээ сольсон байдаг. Ардын хянан шалгах хороо нэртэйгээр мөн үйл ажиллагаа явуулж байсан. Ерөнхийдөө Зөвлөлт Холбоот Улсын Төрийн хяналтын дээд байгууллагын загвар дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг. Тэр үед хариуцлага хүлээлгэх хандлага давамгайлдаг байсан бол өнөөдөр дэлхийн чиг хандлага илүү зөвлөн туслах чиглэлийг баримталж байна. Олон жилийн судалгаагаар хариуцлага хүлээлгэхээс илүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гаргасан зөрчилийг дахин давтахгүй байхыг зөвлөх нь үр өгөөж өндөртэй  байгаа нь нотлогдсон байдаг.

 

-Аудитын байгууллагын үнэ цэнэ юунд оршдог юм бол? Ер нь улс орны хөгжил, эдийн засагт хэр нөлөө үзүүлдэг юм бэ?

 

П.Амарсанаа

Аудитын байгууллага  Улс төрийн нөхцөл байдлаас хамаарч хүчтэй байх уу хүчгүй байх уу гэдэг нь шууд нөлөөлдөг. Сүүлийн бараг 20 жил тэгж явж байна. Бид нарт хамгийн их тулгамдаад байгаа асуудал бол Үндсэн хуулийн байгууллага болох байна.  Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах, бодлогын баримт бичгээ батлуулах нь нийгэмд байр сууриа олох мөн үндсэн үйл ажиллагаагаа сайжруулахад хамгийн их тус үзүүлнэ гэж боддог.


Б.Билгүүн

Хүмүүс манай байгууллагын талаар өөр өөр ойлголттой байдаг. Гэхдээ илүү эерэг талаас нь харах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн аудит хийснээр хэн нэгний алдаа дутагдалыг олох биш харин гарч болох эрсдэлийг бууруулах,  алдаа дутагдлыг залруулах, давтахаас сэргийлэхэд аудитын зорилго оршдог гэж ойлгож болно. Миний хувьд Эдийн засгийн хариуцлагын аудит гэсэн сэдвээр дипломоо бичиж байгаа, энэ жилийн зургаан сард хамгаална. Дипломын хүрээнд судалгаа хийж байхад манай орны хувьд бүх салбарт бүх шатандаа хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлага хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь харагдсан.

 

-Аудитор хүн яг ямар байх ёстой вэ? Их хариуцлагатай ажил юм шиг санагддаг. 

Б.Билгүүн

Маш хариуцлагатай ажил учраас ажилдаа  мэргэшсэн , ёс зүйтэй, төлөвшсөн, хараат бусаар ажлаа хийдэг байх л хамгийн чухал гэж бодож байна. 

 


П.Амарсанаа

Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг гэж бий. Хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, аудиторын ёс суртахууны хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ гэсэн утгатай. Ер нь хуулийн дагуу ажилладаг шударга байх ёстой л гэж боддог.

 

 

 

С.Нацагтовуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    5 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    6 цаг 38 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    6 цаг 41 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    6 цаг 45 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    6 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    7 цаг 23 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    7 цаг 26 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    8 цаг 21 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    9 цаг 25 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    9 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    12 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    12 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    12 цаг 56 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    13 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    13 цаг 8 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 12 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    14 цаг 2 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    14 цаг 58 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    15 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК