Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын компани анх удаа Лондоны металл биржид бүртгэгдлээ

2019-2-27
0
ЖИРГЭХ

Монгол компани анх удаа Лондоны металл биржид гишүүнээр бүртгэгдсэн тухай сайхан мэдээ саяхан дэлхийн төдийгүй Монголын бизнесийн хүрээнд дуулиан тарилаа. Энэ бол үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” ХХК юм. Тус компанийн Захиргаа, хүний нөөцийн захирал Ц.Ариунжаргалтай ярилцлаа. 

 

-“Ачит-Ихт” компанийн тухай асуултаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо. Танай компанийнажил үйлс хэр байна вэ?

-Баярлалаа. Юуны өмнө нийт уншигчиддаа гарч буй гахай жилдээ эрүүл энх байж амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.  Манай компанийн үндсэн үйл ажиллагаа бол Монгол Улсынхаа газрын баялгийг сорчлолгүйгээр бүрэн дүүрэн ашиглах, ингэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө багатай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж орон нутагт ажлын байр бий болгох замаар эх орныхоо эдийн засаг,  үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршдог.    

Компани маань 2007-2010 онд хийсэн судалгааны үр дүнд түшиглэн, 2010-2014 онд өрнөсөн бүтээн байгуулалтын хүрээнд Орхон аймгийн Бор-Өндөр суманд Евростандартад нийцсэн гидро-металлургийн үйлдвэр байгуулсан юм. 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш орон нутагт 200 гаруй шууд ажлын байр бий болгон ажиллаж байна.   

-Гидро-металлурги гэж яг ямар технологи вэ? Энгийн үгээр уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Та бүхэн Эрдэнэт болон Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэрүүдийг сайн мэднэ. Эдгээр үйлдвэрүүд 20-22 хувийн агуулга бүхий зэсийн баяжмалыг үйлдвэрлэдэг. Ингэхдээ газрын хөрснөөс олборлосон сульфидын хүдрийг фолтаци буюу хөвүүлэн баяжуулах технологи ашиглан гүйцэтгэдэг. Гэтэл зэс гэдэг маань дотроо маш олон янз бүхий эрдэс юм. Ерөнхийд нь, ихэд хялбаршуулбал, сульфидын буюу анхдагч, мөн исэлдсэн буюу оксидын хүдэр гэж хоёр бүлэглэж болно. Эрдэнэтийн ашигладаг флотацийн технологи нь сульфидын хүдэрт зориулагдсан байдаг.  Харин исэлдсэн буюу оксидын хүдэрт энэ технологи тохирдоггүй. Иймд Эрдэнэт үйлдвэр исэлдсэн хүдрээ балансаасаа хасаад тусад нь овоолго хэлбэрээр хуримтлуулж ирсэн.Энэхүү бага агуулгатай овоолгыг ашиглах судалгааг хийж үзсэн оролдлого олон хийгдсэн байдаг. Бүгд л энэ гидрометаллургийн технологийг эрсдэл өндөр, үр ашиг багатай гэж үзээд татгалзсан байдаг.     

Гидрометаллурги гэдэг нь ийм ядуу агуулга бүхий исэлдсэн хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулж катодын зэс үйлдвэрлэх технологи юм. Энэ технологиор бид 99.999 хувийн цэвэршилтэй катодын зэс үйлдвэрлэж экспортолдог. Харьцуулахад, Эрдэнэт, Оюутолгойн үйлдвэрүүд 23 орчим хувийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэдэг. Тухайн технологид тохироогүй хүдрийг гадаад овоолгодоо хуримтлуулж байдаг. Өөрөөр хэлбэл бид ийм гадаад овоолгын балансаас хасагдсан овоолгыг боловсруулж,нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэдэг гэсэн үг. 

-Саяхан танай компани Лондоны Металлын Биржид элссэн тухай мэдээг олж харлаа. Тус биржийн талаар товч танилцуулна уу?

-Тиймээ. Манай компани дэлхийн хамгийн том металлын биржид гишүүнчлэлээ албан ёсоор баталгаажууллаа. 1877 онд анх үүсгэн байгуулагдсан Лондоны Металлын Бирж нь дэлхийн аж үйлдвэрийн салбарын хамгийн чухал түүхий эд болсон металлуудын арилжаа худалдаа хийгддэг чухал цэг юм. Зөвхөн 2018 онд гэхэд л нийт 15.7 их наяд ам.долларын металлын арилжаа, гүйлгээ хийгдсэн байдаг. 

-Танай компани Монголоос анх удаа гишүүн болсон юм уу?

-Тиймээ, одоогоор Монголоос зөвхөн манай компани гишүүнээр элссэн байгаа. Энэ биржид элсэх шаардлага маш өндөр юм билээ. Засаглал болон удирдлагын сайн стандартад маш их анхаардаг нь ажиглагдсан. Өнөөдөр энэ биржийн гишүүн болсноор бид Glencore, Rio Tinto, BHP, Vale, Anglo American, CODELCO зэрэг дэлхийн шилдгүүдээс харилцан суралцах боломж илүү нээлттэй болж байна.  Мөн дэлхийн зэсийн зах зээлд Монголынхоо бүтээгдэхүүнийг таниулах, олон улсад танигдсан брэнд болох эхлэл тавигдлаа. 

 

-Монголын уул уурхай тэр дотроо боловсруулах салбар дэлхийд үнэлэгдэж буй энэ чухал ажлыг түүчээлж, дэлхийн хамгийн гол биржид гишүүнээр элссэнд баяр хүргэе. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

М.Уянга

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    5 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    6 цаг 38 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    6 цаг 41 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    6 цаг 44 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    6 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    7 цаг 23 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    7 цаг 26 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    8 цаг 21 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    9 цаг 25 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    9 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    12 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    12 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    12 цаг 56 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    13 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    13 цаг 8 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 12 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    14 цаг 2 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    14 цаг 58 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    15 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК