зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Луйвраар олгосон 400 орд бий

2019-3-08
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч ямар хуулийн болон тогтоолын төсөл өргөн барих вэ?

-АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг нэр дэвшүүлсэн. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын хугацаа дуусаад хоёр сар өнгөрлөө. Түүний оронд бас нэг прокурорын нэрийг дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлнэ. Эдгээр гурван асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хүсэлт УИХ-ын даргад хүргүүлсэн. Улмаар хэлэлцэнэ гэдэг хариу авсан.

-УИХ дахь АН-ын бүлгээс ЖДҮХС-гаас зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдсан гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн ?

-Ерөнхийлөгч ЖДҮ-гийн асуудал анх гарахад нь буруу гэсэн. Одоо ч буруу гэж байгаа. Ерөнхий прокурорын зүгээс асуудлуудаа оруулах байх гэж хүлээж байна. Хэдэн гишүүний асуудлыг оруулж ирэхийг мэдэхгүй. Энэ нь мөрдөн байцаалтын явцаас хамаарах байх.

-ЗХЖШ-ын харъяа цэргийн ангиудад хариуцлагагүй үйлдэл гарах боллоо. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?

-Жанжин штабын ажил хэвийн үргэлжлэж байна. Жанжин штабаас мэдэгдэл гаргасан тул нэмж хэлэх зүйл байхгүй. Ер нь байгууллага даргагүй удаан байж болохгүй. Уг нь Жанжин штабын даргын томилгоог чуулганы сүүлчийн өдөр өргөн барьсан. Хариуцлага мэдээж яригдана. Шат шатандаа хариуцлагаа хүлээгээд явна. Жанжин штаб даргагүй байх үед ийм явдлууд боллоо.

-1992 оны Үндсэн хуулиар хүчингүй болсон хуулийн заалтаар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэлгэм тогтоосон гэх яриа гараад байна ?

-Энэ хуульд буруу байхгүй. 1997 онд Засгийн газар энэ хуулийн заалтыг хэрэглэх үед би очиж хэрэгжүүлж байсан юм. Сануулахад 49 хувийн Орост хийсэн хувьчлал нь маргаантай болсон. Өнөөгийнх шиг нөхцөл тухайн үед үүссэн.

Улмаар Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон. Одоогийн нөхцөлд онцгой дэглэм тогтоох нь зүйтэй. Хууль хүчинтэй хэвээрээ мөрдөгдөж байгаа. Цаашид ч гэсэн энэ хууль хэрэглэгдэх обьектууд гарах байх. Эрдэнэтийн 49, 51 гэлтгүй 100 хувь удирдлагын асуудалтай болсон учраас онцгой дэглэм авах нь зөв гэж Ерөнхийлөгч үзсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Энд ярьсан зүйлс нууц учир би энд одоо ярих боломжгүй. Гэхдээ байгалийн баялаг ард түмний өмч мөн гэж Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг (нүүрс, алт, зэс байхаас үл хамааран) улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмж гаргасан.

Үүнийг биелүүлэх зорилгоор Засгийн газар ажлаа хийж, Эрдэнэт үйлдвэрт ажиллагаа явууллаа. Эдийн засгийн хувьд нэг улсаас хэтэрхий хараат болсонд анхаарах цаг болсон. Стандарт банканд ийм хэмжээний ам.долларын өртэй гэж маргахаа болих хэрэгтэй. Шаардлага гарвал өөр газруудад онцгой дэглэм тогтооно. Сайншандын төмөр замыг энэ онд барьж дуусгах талаар зөвлөмж гаргасан. Ирэх онд Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахыг үүрэгдсэн. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн Засгийн газарт ногдох ашгаар Тавантолгойгоос зүүн тийшээ чиглэсэн төмөр зам барихыг үүрэг болгосон. "Эрдэнэс Тавантолгой" ХХК нэг тэрбум долларын борлуулалт хийж, 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ 800 тэрбумын 85 хувиар төмөр зам барих шийдвэрт ҮАБЗ хүрсэн. Эрдэнэс Таван толгойн IPO-г хүчингүй болгоод энэ хавар төмөр замын ажил эхлэнэ.

-Эрдэнэс Тавантолгой хувьцаагаа нээлттэй арилжих уу?

-Арилжина. Гэхдээ урьдчилж зарлага гаргахгүй байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад анхааруулсан. Энэ компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Компаниуд маш бага хувь эзэмшдэг. Энэ компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд ч өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой. Тооцоо хийхэд 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авна.

-Төмөр замын ажил өмнө нь явагдаагүй. Үүнд Ерөнхийлөгчийн хүмүүс шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон шүү дээ?

-Төмөр замын ажил гэдэг зохиомол хэргийн талаар одоог хүртэл ярьж байна.Төмөр замыг барих үед Ерөнхийлөгч ХААХҮ-ийн сайд байсан. Төмөр зам бариагүйн бурууг Хөдөө аж ахуйн сайдад тохох гэж оролдсон нь хонгилоор явдаг сонгомол үзэгдэл. Энэ бол худлаа хэрэг. Гашуунсухайтын төмөр замын 50 хувь дууссан. Үлдсэн хэсгийг барих хөрөнгийн шийдэж байгаа.

-Нэр бүхий албан тушаалтнуудыг сольсноор хонгилыг нурааж чадах уу?

-УИХ-ын гишүүдээс хамаарна. Хувийн компаниудын халаасанд орчихсон зүйл олон байна. Тухайлбал, 49-ийг хамгаалж байгаа шүүгч, прокурорыг хэлж болно. Хаа очиж Засгийн газрын мэдлийн цагдаа, тагнуул хоёр ажиллаж эхэлж байна. Прокурор, шүүх хоёр ингэж чадахгүй байна. Ээлжит бус чуулган, хаврын чуулганаар хуулийн байгууллагуудын буруутай улсуудыг ажлаа хийж чаддаг хүмүүсээр солихоос өөр аргагүй. УИХ-ын гишүүд үүнтэй санал нийлэх байх.

 

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хятадуудад алдагдлаа гэх боллоо?

-Энэ талаар Ц.Нямдорж сайд тодорхой зүйл хэлсэн. Нэгдүгээрт, 51 хувийг Стандарт банканд барьцаалаагүй. Стандарт банк Жастын Ш.Батхүү зээлээ төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэр төлнө гэсэн баталгаан дээр маргаан үүсгэсэн. Өмчлөлтэй холбоогүй гэдэгтэй Ерөнхийлөгч санал нэгдэж байгаа.

-Таныг УИХ-ын даргын албыг хашиж байхад Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан гэж байна. Та энэ хэрэгт оролцсон юм биш үү?

-49 хувийг хувийн хэвшил эзэмшиж болно. Гэтэл цаг хугацаагүй гэсэн шалтгаанаар Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлж хувьчилсан. Тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын даргад огт мэдэгдэхгүйгээр нуусан. Сонгуулиас нэг хоногийн өмнө би үүнийг мэдээд Ч.Сайханбилэгээ чи наадахаа тайлбарла гэж хэлсэн.

Эрдэнэтийн асуудалд миний оролцоо байхгүй. Би Н.Золжаргалыг санал болгож, томилуулсан нь үнэн. Энэ хүн 49 хувьтай холбоотойг хуулийн байгууллага тогтоогоогүй байна. Н.Золжаргал ч гэсэн хууль бусаар зээл олгосон эсэхээ тайлбарлах ёстой.

-Ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ Салхитын мөнгөний орд дээр хууль, шүүхийн байгууллага хоёр хуваагдчихсан байна гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Үүнийг би мэдэхгүй. Улсын өмчөөр хайгуул хийсэн байтал юу ч алга гэж хэлээд тусгай зөвшөөрлийг нь нэг уяач залуу авсан байдаг. Улс өөрөө өмч хөрөнгөө бүртгэдэггүй. Олж илрүүлсэн ордоо байхгүй гэж хэлснээс бүх юм эхэлсэн. Тэр хүн дараа нь хятадын хөрөнгө оруулагчид тусгай зөвшөөрлөө зарсан. Нөгөөх нь дахиад нэгэндээ зарсан. Хоорондоо маргалдсан. Үүнээс болж манай хуулийн байгууллагынхан хоорондоо авлига өгч, авсан. Улмаар шүүгч хүн нас барлаа. Тэгэхээр энэ их алттай орд яагаад огт төлбөргүйгээр уяачийн гарт ордог юм бэ. Хэрвээ тэгээгүй бол энэ бүх хэрэг гарахгүй байсан. Энэ ордын хувьд үнэгүй шилжүүлсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

400 сая ам.долларын алттай ордыг хувьд өгсний бурууг нэлээн эртнээс хайх хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна. Үүнд луйврын замаар авсан 400 ордын асуудал яригдаж байгаа юм. Асгат, Салхит, Цагаан суварга, Эрдэнэс Тавантолгой гээд бий. Энэ болгон улсад очно. Эдгээр ордыг 1997 оны хуулийг ашиглаж авсан гээд байгаа. 1997 оны хуулиар хоосон газар дээр хайгуул хийх зөвшөөрөл өгдөг болохоос биш, юмтай газар дээр хайгуул өгөх зөвшөөрөл өгдөггүй. Одоо ч энэ хэвээрээ. Тэгэхээр хуулийг гажуудуулж, авилгалаар доороо алттай ордыг хувьд өгсөн буруутай хүмүүст хариуцлага тооцно.

 

-Цагаан суваргын ордод 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.Номтойбаяр гишүүн ярьсан. Энэ мөнгийг өгөөд ордоо эргүүлж ав гэсэн утгагүй мэдэгдэл хийсэн. Үүнийг улсаас төлж чадах уу?

-Тэр мөнгийг төлөхгүй. ҮАБЗ-ийн хурал дээр энэ хууль буцааж хэрэглэгдэхгүй гэдгийг маш сайн ойлголцсон. Энэ ордоос олборлолт хийх гэрээг улс хийнэ. Гарч ирсэн баялаг улсынх. Уурхай баригдсан бол ийм маягаар явна. Энэ 400 ордын ихэнхэд нь уурхай баригдаагүй. Үүнд Оюу толгой хамаарахгүй. Яагаад гэвэл Оюу толгойн орд доорх хүдрийн биетийг улс илрүүлээгүй. Үндсэн хуульд байгалийн баялаг улсын өмч гэж заасан.

Нэгэнт баригдсан уурхайд улс халдахгүй. Харин газар доорх баялагийг нь авна. Улс болон хувийн өмчийн зааг газрын доорх, дээрхээрээ ялгарна. Чөлөөт зах зээл гэж олон юм ярьдаг хүмүүс бий. Улсын өмч, хувийн өмч гэж хар, цагаан гэдэг шиг ялгарахгүй. Хоорондоо хамтран ажилладаг. Байгалийн доорх баялагаа ашиглах талаар дэлхийн улс орнууд өргөн туршлага хуримтлуулсан. Жишээ нь, контрактаар уул уурхай ажиллуулах гэж бий.

Эрдэнэс Тавантолгой дээр үүнийг ашигласан. Уул уурхайн лиценз надад бий Гэхдээ би олборлохгүй. Миний нүүрсийг хэн гаргаж өгөх вэ гээд тендер зарладаг. Тийм учраас Эрдэнэс Тавантолгой 800 тэрбумын ашигтай ажиллаж байгаа юм. Хямдхан зардаг, авлига авдаг гээд зөндөө зүйл бий. Гэхдээ Эрдэнэс Тавантолгойгоос гарсан нүүрс улсын өмч. Гаргасан эксковатор хувийн өмч. Хувийн компаниуд ч ашигтай ажиллана.

-Төрийн өндөр албан тушаалтанг томилохдоо ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Прокурор гэхэд заавал дээд шатны шатны прокурор байх ёстой. Тиймээс олон прокуророос шүүж байгаад нэг хүн олж байгаа юм. Жанжин штабын даргаар генерал цолтой хүн байх ёстой. Цэргийн сургууль төгссөн олон жил цэрэгт ажилласан гээд шалгуураа хангаж байгаа. АТГ-ын дарга, дэд дарга дээр хуульд заасан шаардлагыг бүгд мэднэ. Яг тэр шаардлагад нийцсэн хүмүүсийг гаргаж ирсэн.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Бат (203.91.118.180)
    Одоо Зика гийн 1996 оны хувьчлалыг бас шалгах хэрэгтэй. Энэ бирд ч их нүгэл хийсэн атигар даа.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.131)
    Ч. Хүрэлбаатарын төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн луйвардаж авсан Хотгор шанагын уурхайг ч бас төр мэдэлдээ буцааж авах ёстой.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    huuliin baiguullaga, shyygch prokuror nar shudarga bus baigaa bolohoor l Mongol ulsad huuli bus umnuud yavagdaad baigaa bizdee………….ehleed huuliinhantai temzej shudarga jinhen tangaragtaa ynench , eh ornoo gesen hymyys baij naad uls chin hogjino, oor yamarch zam baihgui, ATG ug ni tiim zorilgoor l baiguulagdsan gazar bizdee…!!! hurdan, shudarga ajillaach !!!
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.181.59)
    нэн яаралтай Дарханы томорлогийн уйлдвэр Хотолийн цемент шохойн уйлдвэр 2 - ыг менежментийн хувьчлал нэрийдлээр хулгайчуудад авч огсон данкар Д.ЭРДЭНЭБАТ болон бусад хулгайч нарыг шалга
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.181.59)
    бараг л 1 ширхэг ч орд зугээр оргодол бичээд олгогдсон зуйл байхгуй. Монгол угаасаа л авилгын э/з тай уже болчихсон
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • иргэн (66.181.184.133)
    Ихэнхэд нь бүтээн байгуулалт байхгүй ордуудын лицензийн нэг нэг хуудас цаасыг хурааж авлаа. Одоо тэгээд яахуу. Бүүр ойлгохгүй байна. Хүрз шуудай бариад орох уу. Маш их зээл авч хөрөнгө оруулалт хийчихээд оруулсан хөрөнгөө ч нөхөж чадахгүй төрд өгөөд явах хувийн компаниуд байх л юм байхдаа. Тэгвэл гоёо,
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • кккк (66.181.184.133)
    Төрийн өмчөөр барьсан бүх үйлдвэрүүдээ эхлээд буцааж авах нь амархан байхаа. Тэр 400 орд 95% нь үйлдвэр баригдаагүй байгаа гэсэн. Лиценз гээд нэг цаасыг нь төр буцааж аваад болоо. Цагаан суваргын хагас дутуу барьсан бүтээн байгуулалтыг хурааж авах байх. Т
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.27.44)
    1992-97 онуудад өмч хувьчлалаар цэнхэр ягаан хувьцааны бичиг тарааж иргэд түүнийг худалдан авч биржүүдээр , мөн тэр үед байсан үйлдвэр албан газруудад өгөөд одоог хүртэл нэг ч ногдол ашиг авч чадаагүй болон биржүүд дээр одоог хүртэл авах боломжгүй гээд эрхийн бичиг нь байж байгаа олон зуун иргэдийн асуудлаар учир мэдэх хүмүүсийн үг яриа шийдлийг хаанаас мэдэж болох бол , энэ талаар судалгаа шинжилгээ өмч хувьчлалын үр дүнг мэддэг шийддэг газар байдаг болов уу, эсвэл ингээд найдваргүй өнгөрөх болов уу Энхболд дарга хариулаасай , олон иргэд хүсч байгаа гэдэгт найдаж байна.
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
    • Ягаан цэнхэр тасалбарынхаа учрыг ч олоогүй ард түмэн их байнаа. Одоо л нэг учрыг нь олох гэж байна. Энэ үеийн хувьчлалыг хүчингүй болгоод одоо эхэлье
      2019 оны 03 сарын 09
  • хужаа (202.126.89.74)
    Да.Ганболд П.Цагаан нарыг дпоуй. бартвчлах хэрэгтэй нууц ноёнтонууд
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.207)
    З.Энхболд төрийн өмчийн хорооны дарга байхдаа Монгол Улсын бүх үйлдвэр аж ахуйн газрыг хувчилал нэрээр дотныхоо хүмүүст маш хямдхан үнээр тарааж өгсөн эрүүгийн онц хүнд гэмт хэрэгтэн шүү Одоо худлаа шудрага юм ярих хэрэггүй чамайг үхсэн хойно бүх булхай луйвар чинь ил болж хойч үед чинь гай болнооОдоо чиний ойрын гар хөл болсон нөхдүүд чамайг илчлэхгүй л дээ Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд чиний хүчээр баяжсан хүмүүс юм чинь ард түмэн чамайг мэднээ
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.179.53)
    Дэмжиж байна. Сахал Эрдэнэбилэг, Хүзүүгүй тарвага, Бадамжунай мэтэд худалдагдсан Дээд шүүх, ШЕЗ, Улсын прокурорын бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байж л монголд шударга ёс тогтоно.
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • САЙН ИРГЭН (64.119.16.77)
    Аливаа асуудлыг зөвхөн өөрийнхөөрөө тайлбарладаг ДАНЗАН. Ордыг компаниуд өмчилсөн юм байхгүй. Мэргэжлийн тархи угаагч
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Сахал Эрдэнэбилэг, Хүзүүгүй тарвага, Бадамжунай мэтэд худалдагдсан Дээд шүүх, ШЕЗ, Улсын прокурорын бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байж л монголд шударга ёс тогтоно.
      2019 оны 03 сарын 09
  • иргэн (66.181.184.133)
    Кккк. Жинхэнэ венисуэлийн араас гараад шидэх юм бна л даа. Тэгээд хувийн компаниуд тэр их техник хүн хүчээ бараад үхтэлээ үйлдвэр уурхай бариад төр гарсан баялагийг нь ачаад ,..жаахан ашиг олбол ол гээд явна гэсэн үг үү.
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Сахал Эрдэнэбилэг, Хүзүүгүй тарвага, Бадамжунай мэтэд худалдагдсан Дээд шүүх, ШЕЗ, Улсын прокурорын бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байж л монголд шударга ёс тогтоно.
      2019 оны 03 сарын 08
  • Ard tumen demjij baina (75.86.79.22)
    Ayursaikhanig ATG-n dargaar tavivl bukh zuil ilrekh bolno.
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.87.151.23)
    Нэг юм үнэхээр ойлгохгүй байна ерөнхийлөгч тамгын газрын дарга засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэдэг хүмүүс чинь яаг ямар үүрэг жиг барьж ажиллах ёстой хүмүүс юм бэ? Монгол Улсад тагнуул цагдаа прокурорын байгууллага гэж байхгүй юм уу? Энэ хоёр хүн дандаа тэдний ажлыг хийж харагдах юм эсвэл энэ хүмүүсийн ажил үүрэг ийм юм уу? Би шүүмжлэх гэсэн гүй ээ зүгээр л үндсэн ажлаа хийхгүй болохоор тэдний ажлыг хэн хийх юм бол гээд л гайхаж байна
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Энэ хүмүүс бол ерөнхийлөгч, ерөнхий сайдын ажлыг хэрэгжүүлдэг улс гээд ойлгочих
      2019 оны 03 сарын 08
  • Зочин (66.181.161.19)
    Болж бна шүү
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.190.54)
    Tsarigiin margaanaas davhar vagonii margaan
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.219.142)
    ЛУЙВРААР ОЛГОСОН Л ЮМ БНА. АВААГҮЙ , ОЛГОХООР НЬ АВСАН ЮМ БНА ! ОЛГОСОН ДАРГА НАРТАЙ НЬ ЯРИНА БИЗ . ДАРГА ГЭХЭЭР ХАРИУЦЛАГААС ҮЛДЭНЭ ГЭСЭН ЁС БХГҮЙ БИЗ ДЭЭ . АВСАН ЭТГЭЭД НЬ ТАТВАРАА ТӨЛӨӨД БАЯЛАГ БҮТЭЭЖ , АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ ҮҮРГЭЭ ХЭР БИЕЛҮҮЛЖ БГААГ НЬ ШАЛГАХ ЁСТОЙ БХ ДАА .
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.198)
    БИД одоо л төртэй болж байна
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.160.19)
    Хэзээний УИХ, сонгууль, өрсөлдөх юм яриад байна аа, арай галзуурчихаагүй биз
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
    • Ойн инженер Болд
      Луйварчид айхдаа галзуурч байна.АН-нхан аргаа барж байна 461-д хийвэл нэг нэг хөхний даруулга аваад орцгоох байхдаа
      2019 оны 03 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    14 цаг 4 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    14 цаг 8 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    16 цаг 0 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    16 цаг 39 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    19 цаг 12 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    19 цаг 17 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    19 цаг 19 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    20 цаг 0 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    20 цаг 9 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    20 цаг 23 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    20 цаг 31 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    20 цаг 56 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    21 цаг 6 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    21 цаг 13 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    22 цаг 1 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    22 цаг 4 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    22 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    22 цаг 19 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    22 цаг 39 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    22 цаг 52 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК