Жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган болдог. Уг чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтад 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй ээж оролцож байна. Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байдаг аж. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ.