Цагаанхаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503-р галт тэрэг энэ сарын 8-нд Ерөө сумаас 10 гаруй км-ын зайд Тоёота "Axio" маркийн цагаан өнгийн суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Иргэн О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гарамгүй газар хориглосон хашааг дайрч улмаар галт тэргэнд мөргүүлсэн аж. Зүтгүрийн машинист яаралтай тормослон амжилттай зогсч чадсан байна.
Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл гэмтэл аваагүй гэнэ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)