Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэт”-ийг ээрсэн олон үнэний аль нь үнэн бэ?

2019-3-12
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед сошиолаар “Ховдын Ц.Пүрэвтүвшин гэж хэн бэ. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ахынх нь хүүхэдтэй суусан хүн юм байна. Эрдэнэтийн 49 хувийн 15 хувийг нь Ц.Элбэгдорж эзэмшдэг гэж хэргээ хүлээсэн байна. Үлдсэн хувийг нь сахал Б.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүн эзэмшдэг гэсэн гэнэ” гэсэн пост фэйсбүүк, твиттерээр хөврөх болов. Ийм постыг нөлөө бүхий улстөрчдөөс эхлээд судлаач, эрдэмтэд хүртэл шэйр хийсэн байх нь үнэн ч юм болов уу гэж эргэлзэхээр. Хэдийгээр цахим ертөнцөд тархсан мэдээлэлд итгэж, дүгнэлт хийх нь зохисгүй боловч “Худал үгийг 1000 давтвал үнэн болдог” гэдэг шиг дээрх пост газар авах тусам иргэд үнэмшиж эхэлж буй нь анзаарагдах болов.

Тэгвэл Ц.Пүрэвтүвшин гэдэг энэ хүн үнэхээр экс Ерөнхийлөгчтэй холбоотой юу гэсэн асуултад олны танил сэтгүүлч Б.Ганчимэг хариулт авсан байдаг. Б.Ганчимэг сэтгүүлч “Ховд гэхээр л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой болгодог жишиг бараг тогтчихлоо. Хаа хамаагүй байсан ч холбогддог. Бидний ярилцлагыг уншаад “Өө, энэ чинь Ц.Элбэгдоржийн л хүүхэд байна ш дээ” гэж хэлж ч мэднэ. Тийм болохоор “Та Ц.Элбэгдоржийг таних уу” гэж асуужээ. Уг асуултад

Ц.Пүрэвтүвшин: “Шууд утгаараа бол үгүй. Нөгөө утгаараа төрийн тэргүүн байсан хүнийг танихгүй хүн байхгүй биз. Бид бүгд мэднэ. Би энэ утгаар нь танина. Гэхдээ Ховдоос гарсан төрийн хүн гэвэл ганцхан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэлтгүй Д.Дэмбэрэл гишүүн хүртэл байна. Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн гэж байгаа юм, Д.Дэмбэрэл гуай байна. Өөр алдартай хүмүүс зөндөө л бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй бол би амьдралдаа ганц ч удаа уулзаж байгаагүй” гэж хариулжээ. Энэ бол 2018 оны наймдугаар сард өгсөн ярилцлага нь. Тэрбээр энэ ярилцлагаа өгөх үеэрээ албан ёсоор эхнэр аваагүй. Харин найз бүсгүйтэйгээ гурван жил хамт амьдарч байгаагаа ч хэлсэн байдаг. Тэгвэл хоёр үнэний аль нь үнэн бэ. Экс Ерөнхийлөгчийн хүргэн дүү юү, эсвэл түүнтэй амьдралдаа нэг ч удаа уулзаж байгаагүй, түүний хүргэн дүү биш гэдэг нь үнэн үү.

Аль нь ч үнэн бай, хамаагүй. Монголын толгой баян хэмээх нэрийг хүртэж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан корп Корпрейшн” компанийн гүйцэтгэх захирлын сэнтийд заларч, толгой дээгүүр сэвж явсан тэрбээр өчигдөр Засгийн өмнө толгой гудайв.

Учир нь хэдхэн хоногийн өмнө түүнийг АТГ-аас баривчилж, улмаар цагдан хорьсон боловч төд удалгүй сулласан. Түүний эсрэг ямар нотлох баримт бүрдүүлж, хавтаст хэрэгт хавсаргасныг тодорхой мэдэхгүй ч Төрийн ордоны үүдийг сахиж, “Тохиролцож, зөвшилцөлд хүрэе” гэж гуйж царай алдталаа сандаргасан бололтой. Хэрэг явдал хааш эргэхийг мэдэхгүй ч цаг төр эргэж, нэгэн хэсэг амаа хамхин, чихээ дарж суусан АН-ынхан эхнээсээ Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан явдал нь хамгийн зөв шийдвэр байсан хэмээн ам уралдан өмөөрч эхлэв. Энэ мэтчилэн “Эрдэнэт”-ийг ээрсэн олон үнэний аль нь үнэн бэ гэдэгт олны толгой эргэчихээд байна. Нээрээ л энэ олон үнэний аль нь үнэн юм бол.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зохицооп шийдэлдээ (69.243.86.146)
    За бид нэг л монголчууд гадны мэдлийн байсан хувийг олоод ирлээ болоо юм бишүү. Одоо төр засаг өчнөөн жил болход олоод ирэх нь яаасын шогын зангаа хаяад хоорондоо аятайхан зохицоод монголдоо шингээ зохих хувийг нь хувьцаа болгож иргэд аж ахуйн нэгждээ зар тэгээд болоо. Улс төрчид шуу юмнууд нь гадаадад алдар шэж байгаа 51% дээр анхаар өөр ямар асуудал байна тэнэгүүдээ
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • анд (202.126.89.82)
    Хайраг залуу нас Эби Да.Ганболд нарын монго угаалтын золиос болж луйварчдын золиос болж амьдрал нь суйрч байгаа нь тэр
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Sek (202.126.89.228)
    ХУДЛЫГ 1000 ДАВТАХААР ҮНЭН БОЛДОГЫГ ОДОО ХАРЖ Л БАЙНА 51% МАН НАМЫХАН ХЯТДАД ЗАРСАН БАЙНА ОДОО ХАРААРАЙ ХҮҮ НЬ ЯВСААР ЗОО САЯ ДОЛЛАР ХҮРХЭЭР 51% САА ӨГЧ ӨР ТӨЛЖ САЛНАДАА ХАРААРАЙ
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • багш (64.119.22.70)
    Ороод ирсэн 49 хувь нь үнэхээр чухал юм байхдаа. гараад явсан, өөр улсын барьцаанд орсон 51 хувийг яах юм бол оо. Сар бүр өчнөөн мянган ногоон төлдөг гээ биздээ.
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • ХУЛГАЙЛАГДСАН ӨМЧ ХУВИЙН ӨМЧ ХЭЗЭЭ Ч БОЛДОГГҮЙ НЪ ҮНЭН!! ХУЛГАЙЧ НАР ЯЛАА ЭДЛЭХ НЪ ҮНЭН!! (192.82.65.56)
    ХУЛГАЙЛАГДСАН ӨМЧ ХУВИЙН ӨМЧ ХЭЗЭЭ Ч БОЛДОГГҮЙ НЪ ҮНЭН!! ХУЛГАЙЧ НАР ЯЛАА ЭДЛЭХ НЪ ҮНЭН!!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.112.17)
    Одоо уунтэй холбогдсон хун бурийн эцсийн найдвар нь буруу, зевгуй "Бидний зев, бид зев зуйл хийсэн..." гэж угсээ нийлуулж зутгэж байж "арай" гайгуй ял авах... С. Баярцогт, Ч. Сайханбилэг нар яадаг билээ, яг тэр замаар л явж байна. ЕЕРЕЕР ЭД ЯАХ ЮМ БЭ, еер юу ч гэх юм билээ, ял авчих гээд байдаг... Улс, ард тумний эрх ашгийг уландаа гишгэнэ гэдэг... гишгээд зогсохгуй амтшан дахина гэдэг... яагаад ч, ямар ч арга мэхээр зугтааж чадахгуй. Енеедер биш юмаа гэхэд хожим!!!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • иргэн (203.217.139.225)
    тэнэгүүдийг яаралтай илрүүлэх хэрэгтэй
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.191.43)
    tor mongogui bsn gsen.ene zaluu 2.3 idort l 400 sayg toroos n bosgoson kkkkk
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.142.58)
    Залуугаараа ингэж луйварчдын золиос болох ч гэж дээ.
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • ХУЛГАЙЛАГДСАН ӨМЧ ХУВИЙН ӨМЧ ХЭЗЭЭ Ч БОЛДОГГҮЙ НЪ ҮНЭН!! ХУЛГАЙЧ НАР ЯЛАА ЭДЛЭХ НЪ ҮНЭН!!
      ХУЛГАЙЛАГДСАН ӨМЧ ХУВИЙН ӨМЧ ХЭЗЭЭ Ч БОЛДОГГҮЙ НЪ ҮНЭН!! ХУЛГАЙЧ НАР ЯЛАА ЭДЛЭХ НЪ ҮНЭН!!
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (125.227.46.127)
    Аль нь үнэн байдаг юм хулгайд алдагдсан нь л үнэн
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Сурмаа (103.26.194.105)
    Жинхэнэ хорлогч эба монголчууд үнэхээр үзэн ядаж бна даа
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Сономпил (103.26.194.105)
    Эба тэргүүтэн сандарч байгаа юу үнэн энэ үнэн
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    18 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    21 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    46 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    1 цаг 59 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    1 цаг 59 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    2 цаг 8 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    2 цаг 20 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    2 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    2 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 2 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    3 цаг 21 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    3 цаг 37 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    4 цаг 17 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 цаг 3 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    5 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    5 цаг 9 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    5 цаг 38 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    5 цаг 39 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 44 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    5 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК