Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг өнөөөдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар хэлэлцжээ.
Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатар смарт карт ХХК-ны захирлууд оролцсон зөвлөгөөнөөр нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцсон байна.
Зөвлөгөөний үр дүнд “Улааанбаатар Смарт карт ХХК”-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусын хяналтын камерыг ирэх зургадугаар сарын 1-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)