Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний амийг байраар үнэлдэг жишиг тогтоох нь зөв гэж үү

2019-3-14
0
ЖИРГЭХ

Төв аймгийн Заамар сум дахь "Баян" Базараагийн эзэмшлийн “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд осол гарсны улмаас дөрвөн хүн нас барсан. Тэгвэл тус компанийн захирал амь алдсан ажилчдынхаа ар гэрийнхэнд Улаанбаатар хотод байрлал үл хамаарч хоёр өрөө байр авах эрх, дээр нь 36 сарын цалин төгрөг санал болгосон гэдэг мэдээлэл бий. Энэ талаар амиа алдсан иргэний ар гэрийнхэнээс тодруулахад “Бид “Эко Алтан Заамар” компанитай тохиролцоо хийхгүй. Тэдний буруугаас болж дөрвөн иргэн амиа алдсан байхад бид яагаад тохиролцох ёстой гэж. Дахиад ийм осол болж аавын хүү, ээжийн охин алтан амиа алдаж, эцэг, эх нь шар махтайгаа хатаж хоцорвол яах вэ. Тиймээс бид тохиролцохгүй. Үүнийх нь хариуцлагыг хүлээлгэх ёстой” гэсэн юм. Эндээс дүгнэвэл хоёр өрөө байр санал болгосон нь үнэн бололтой.­­­

Өнөөдрийн ханшаар тооцвол хоёр өрөө байр гэдэг чамгүйлахааргүй их хөрөнгө. Гэхдээ хүнээс илүүтэй өв хөрөнгө бий юү. Энэ бол мэдээж элэг бүтэн амьдрал, аз жаргалтай инээлдэх бяцхан үрсийн баяр хөөр. Үүнийг хэдэн ч төгрөг, тэр байтугай хоёрхон өрөө байраар хэмжиж боломгүй мэт. Толгой хоргодох хоёр өрөө байртай байлаа гээд яах юм бэ. Өрөөг дүүргэх аав гэдэг хүн нь энэ хорвоог нэгэнт орхисон шүү дээ. Энэ хоосон орон зайг 36 сарын цалин орлоно гэж үү.

Хүний амийг байр, мөнгө төдийхнөөр үнэлж, хариуцлагаас мултрах гэсэн башир аргатнууд “Баян” Базараагаар тогтохгүй ээ.

Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 25-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан залуу галт тэргэнд шүргүүлж амиа алдсан харамсалтай хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гарсан. Талийгаачийн ах Ш.Лувсансүрэн “Тухайн өдөр найман эгнээ төмөр замын гарамаас элсэнд дарагдсан цахилгааны утсыг холдуулах үүрэг өгсөн юм билээ. Осол болсноос хойш энэ хэрэг шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Сүүлдээ дүүг маань согтуу байсан гэж гүтгэсэн. Осол болсон газарт хоёр камер байхаар нь шалгуулах гэтэл “Ажилладаггүй” гэсэн. Осол тухайн өдрийн 10.05 цагт болсон. Дүү маань олон улсын галт тэргэнд шүргүүлж амь насаа алдсан. Гэтэл галт тэрэг ирж байхад яагаад тэр хүүхдийг юм хийлгэж суулгасан юм бэ. УБТЗ-аас 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгосон” хэмээн ярьсан юм.

Энэ бол ердөө зургаахан сарын дотор таван залуу амиа алдсан осол. Үүний цаана олон нийтэд мэдэгдээгүй өнгөрсөн, бүр нууцалсан осол олон бий. Ар гэрээ тэжээхээр ажиллаж буй залуучууд энэ мэт алтан амиа алдах хооронд ээж, аав, эхнэр, хүүхэд амьдын тамд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ тамыг хэдхэн сарын цалин, хоёр өрөө байр цайруулна гэж үү. Хамгийн гол нь амиа алдсан залуусын араас харуусал гэмшил тээхийн оронд “Бид их харамсаж байна. Гэхдээ энэ осолд манай компани буруугүй. Ажилчны хариуцлагагүй байдлаас болсон” гэж өөрсдийгөө хайцаалах нь хэр шударга явдал бэ. Нийгэмд шударга бусын хонгил гэж үнэхээр байдаг л юм бол амиа алдсан залууст л харин энэ зарчим үйлчилж байна.

Тэд энэ мэтчилэн хохирч үлдсэн ар гэрийнхнийг нь цөөн хэдэн халтар төгрөгөөр хуурч, хариуцлагаас мултрах гэсэн эздүүд олширлоо. Тэгвэл Монгол хүний ам нас, эрүүл мэнд хэдэн төгрөгийн үнэтэй бэ. Эцэг, эхээ алдсан бяцхан үрсийн сэтгэлийн шарх анихад хэдэн төгрөг зарцуулах бол.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тархалтын сургууль зохион байгууллаа
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.190.18)
    Мөнхнаран ээж залбирал убпаласт байнга болдог
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.24.168)
    налайхын уурхай зэрэг уурхай , бусад уул уурхайд тээвэрт осол гарахад байр өгөөд байдаг билүү
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.31.175)
    Ger buld n haldaahiig horiglono gesen zaalt tatvariin
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.89.18)
    Байр өх нь зөв. Бас мөнгө ич өх хэрэгтэй. Нас барсан залуусын 60 нас хүртлэх цалинг буруутай компани нөхөж өх хэрэгтэй
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Ьор (222.129.240.28)
    Bair avah geed nasaaraa zytgeed diilehgyi yhej bna avsan ni deer yasan ch baisan bosood irehgy oor yum nehej shantaajilj baigaa hymyysiin ygeer yvj baij yuch ygyi boloh viidee
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Ьор (222.129.240.28)
    Bair avah geed nasaaraa zytgeed diilehgyi yhej bna avsan ni deer yasan ch baisan bosood irehgy oor yum nehej shantaajilj baigaa hymyysiin ygeer yvj baij yuch ygyi boloh viidee
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.160.124)
    Зөвлөе. Байраа л бушуухан ам ангайсан дээр нь ав. Хатуу ч гэсэн үнэн үг хэлье, үхсэн нь үлийгээ сахидаг, амьд нь аргаа хайдаг гэж үг бий. Хэд хонох юм бол байр байтугай та нар өөрсдөө нөхөн төлбөр төлөх юм болно шүү. Танай хүнийг хайж өч төчнөөн зардал гаргасан, төлбөрийг нь төл гэсэн шийдвэр гаргаж мэднэ шүү манай хуулийнхан.
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Ганбат (37.120.155.147)
    Хэзээ байхдаа нэг их байр өгөөд гийгүүлдэг болчоо вэ компаниуд, харин ч өгч байвал болж байна гэмээр байна шүү, нэгэнт тохиолдсон осол аваарийн хор уршиг, хүний амь насыг юу ч нөхөхгүй, тиймээс шүүх, хуулиар явбал үндсэндээ 36 сарын тэтгэмж нэг удаа л олдоно, тиймээс тэр 2 өрөө байр өгнө гэсэн дээр нь хэл амгүй авсан нь зөв шүү, тэр гэр бүлийнхэнд нь ямар хүн зөвлөж байгаа бол до, гомдолтой гэж мянга орилоод өөр юу ч авч чадахгүй, компани 2 өрөө байр олгоно гэсэн дээр нь бушуухан үг хэлгүй авсан нь зөв
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Хараа (202.70.37.2)
    Нэгэнт нас барсан хүн босоод ирэх биш дээ. Өчнөөн төчнөөн элэг бүтэн айл түрээсийн байранд байдагаа өгөөд ядуу зүдүү амьдарч л байна. Нийгэмийн сэтгэл зүйг харахад байр мөнгийг нь авалгүй шүүхээр явсан дээр гэсэн байна лээ. Компани ч бас нэгийг бодож байгаа байлгүй .Хөдөлмөрийн гэрээнд юу гэж тусгасан тэрүүгээрээ шийдэх байх. Харин эрүү болон иргэний хуульд ажлын байранд амиа алдвал байр өгнө гэсэн заалт яаж ч шүүгээд алга байна лээ. Шүүх хуулийн заалтаа баримтлана Төрийн байгууллага гэхэд 36 сартай тэнцэх цалинг нь өгнө гэсэн заалт байна Нэмэгдэл цалин биш шүү зөвхөн үндсэн цалин . Хамгийн сүүлд амиа алдсан цагдаад Засгийн газрын хөрөнгөөр 2 өрөө байр авч өгсөнийг эс тооцвол Байр орон өгсөн өөр юм алга
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    21 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    23 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    48 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    2 цаг 1 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    2 цаг 2 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    2 цаг 11 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    2 цаг 22 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    2 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    2 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 5 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    3 цаг 23 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    3 цаг 39 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    4 цаг 19 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    5 цаг 9 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    5 цаг 11 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    5 цаг 40 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    5 цаг 41 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 47 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    5 цаг 48 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК