Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Алтанзаяа: Татварын гурван хуулийн төслийг батлахаас өөр аргагүй

2019-3-18
0
ЖИРГЭХ

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дэд захирал, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяатай Татварын багц хуулийн талаар ярилцлаа.

 

-Татварын тухай хуулийг шинэчлэхээр олон жил ярьлаа. Хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан олон удаагийн хэлэлцүүлэг зохиогдсон. Хуулийн төсөлд онцлох ямар зүйл заалт тусгагдсан юм бэ. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?

-Татварын хуулийн шинэчлэл олон жил яригдсан. 2018 оны хавар хэлэлцүүлэг хийгдэж, УИХ-д өргөн баригдсан. Гэвч тус чуулганаар хуулийн төслийг баталж, чадалгүй өдийг хүрч байна. Дэлхий глобалчлагдаж байгаагийн хувьд татварын харилцаа ч гэсэн үүнийг дагаад зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай болсон. Монгол Улсын хувьд олон улсын өмнө тодорхой хүлээсэн үүрэг ч бий.

Түүнчлэн уг хуулийн шинэчлэлд олон улсын татварын шинэчлэлтэй холбоотой онцлог зүйл заалтууд орсон. Тухайлбал, Татварын ерөнхий хуульд татвараас зайлсхийхтэй тэмцэх, мэдээлэл солилцох, үнийн шилжилт зэрэг шинэ ойлголтууд орж ирсэн. Үүнийг дагаад олон заавар, журам ч хэрэгжинэ.

-Хуулийн шинэчилсэн найруулгад “Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно” гэсэн заалт орсон байна лээ. Энэ хэр оновчтой шийдэл юм бэ?

-Тайлагналын утга учрыг бүрэн ойлгох хэрэгтэй. Орлогын албан татварын гол зорилго нь бүртгэлээр хяналт тавих юм. Хяналт гэдэг нь тухайн улсад үйл ажиллагаа явуулж, амьдардаг иргэн, аж ахуй нэгж ямар хэмжээний орлого олсон гэдгийг төрд тайлагнаж, түүнээс татвараа төлөх тогтолцоо. Татварын шинэчилсэн найруулгад нэгдүгээрт, тайлагнах тоог цөөлөх, хоёрдугаарт, тайлагналыг хялбаршуулах зэрэг зохицуулалтыг оруулсан. Хялбаршуулсан зохицуулалтын хувьд жижиг бизнес эрхлэгч болон иргэдийн тайланг илүү хялбар болгоход чиглэгдэж байгаа. Гэхдээ тайлагнахын зорилго нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж ямар хэмжээний үр дүн гарч буйг хэмжихэд оршино. Тиймээс удирдахын тулд хэмж гэдэг биз дээ. Хэмжихгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Мөн өөрийн безнесийг хэмжихээс гадна төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг эдлэх эрхээ эдлэх, бусадтай бизнесийн харилцаанд орох толь юм. Харин хялбаршуулсан тайлан гаргаж байгаа татвар төлөгчийн хувьд татварын дэмжлэгийг эдлэх боломжгүй. Татвар төлөгчдийн хувьд тайлангаа гаргаж, үр дүнгээ хэмжээд, төрөөс дэмжлэг  хүртэх нь зах зээлийн нэг үндсэн харилцаа юм.

-Эдийн засгийн уналтнаас эргэж өндийж байгаа өнөөгийн нөхцөлд ийм зохицуулалт хийх нь хэр зөв алхам юм бэ. Эдийн засгийн өсөлтөд энэ алхам  яаж нөлөөлөх бол?

-Хялбарчилсан тайлагналын үндсэн агуулга нь жижиг бизнесийн орчныг илүү хялбар болоход чиглэгдсэн. Нэг талаас харахад та бизнесээ хэмжих эсэх асуудал чинь хэнд ч хамаагүй, Таны үр дүн бидэнд ямар ч хамаагүй гэх мэт агуулгыг илтгэж байгаа, нөгөө талаас бизнесээ хөгжүүлэхэд чинь баримт, тайлан шаардах хүндрэл үгүй гэсэн үг. Эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөх нь үгүй л бол уу. Бизнес бол ямагт ашиг орлогын төлөө тэмцэл шүү дээ. Ашиг олж л байгаа бол татвар төлөх ёстой. Тиймээс ашгаа тооцож, бүртгэх нь бизнес эрхлэгчийн өөрийнх нь асуудал болж таарах юм. Ер нь бизнесийнхээ ашиг орлогыг хэмжиж, тооцон татвар төлөх нь Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж байгаагийн нэг хэлбэр. Иймээс тайлан гаргах нь дарамт шахалт болно үг биш. Хэрэв та өөрөө чадахгүй бол татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээгээр хийлгэж болно. Энэ нь нягтлан бодогч ажиллуулах зардлаас хамаагүй бага зардлаар татварын хуулийн хэрэгжилтээс ирж болох эрсдлээс мэргэжлийн эрх бүхий зөвлөхөөр хамгаалуулна гэсэн ойлголт.  

-Манай улсын татварын систем бусад улс оронтой харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Судлаачийн нүдээр харахад Монгол Улсын татварын систем бусад улс орны системийн жишгийн дагуу л яваа гэж хардаг. Гэхдээ бусад улс орон гэдэг нь шилжилтийн эдийн засагтай улс оронг хэлж байгаа. Түүнээс биш өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад зарим талаараа манайх яагаа ч үгүй. Үүнийг Хувь хүний орлогын албан татварын тогтолцооны хувьд ярья. Хувь хүний орлогын албан татварын хууль бол татвар авах гэхээс илүү иргэний үндсэн үүргийг төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэгтэй нь холбосон тогтолцоо гэж ойлгодог. Ингэснээр нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хэмжих зохицуулалт болдог. Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгад ийм зүйл тусаагүй, хуучин байсан орон сууц, сургалтын төлбөр л байгаа. Хувь хүний орлогын албан татварын хуулийн үндсэн концевци нь Үндсэн хуульд заасан иргэний үүргийн хэрэгжилтийг хэмжих замаар тухайн иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээний шударга харилцааг бий болгох хэрэгсэл юм.  

-Татварын хууль бол бүх иргэн, аж ахуй эрхлэгчдэд үйлчилнэ. Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжэе гэчихээд татварын хуулиараа боомиллоо гэх шүүмжлэл их гардаг?

-Монгол Улс дэлхийд бие даасан, тусгаар тогносон улсын хувьд татварын тогтолцоон дээр олон улсын татварын систем буюу эх үүсвэрийн болон оршин суугчийн зарчим гэдгийг энэ хуульд оруулж, тусгаж өгсөн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Монгол Улсад оршин суудаг оршин суугч орлогоосоо татвараа төлнө. Ингэхдээ Монгол Улсад болон гадааднын улсын зах зээлээс олсон орлогоосоо татвараа ногдуулж төлөх ёстой. Харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр оршин суугч нь зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо татвараа төлөх ёстой гэсэн зохицуулалт үйлчилдэг. Энэ харилцаагаар авч үзвэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаад, дотоодын иргэдийн алин ч бай хамгаагүй бүгд адилхан татвар төлнө гэсэн үг.

Гэхдээ дарамт гэж яриад байгаа зүйл нь хамааран “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлого болон хувьцааны ногдол ашгийн орлогод таван хувиар” гэснийг хэлсэн болов уу. Энд аль аль нь хамарч байна.

Энэ хуулиуд батлагдснаар дагаж мөрдөх нь зайлшгүй асуудал болно. Иймээс яг ямар заалтаар боомлоод байгааг нь гаргаад батлагдахаас өмнө шийдүүлэх нь бүгдэд нээлттэй шүү дээ. Харин янз бүрээр хуулиа батлахгүй хугацаа алдаад байгаа нь тийм ч сайн зүйл биш. Яагаад гэвэл, Монгол Улсын 2019 оны төсвийг энэ хуульд суурилж хийсэн. Одоо төсвийн үйл ажиллагаа хэрэгжээд гурван сар боллоо. Нөгөө талдаа олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалт бий. Тиймээс энэ хуулийг батлуулж мөрдүүлэх нь зайлшгүй. Мэдээж шууд төгс төгөлдөр болго гэж байхгүй. Хуучин системээс маш олон давуу тал, шинэчлэлүүдийг оруулж ирсэн. Гэхдээ татварын систем цогцоороо биш, зөвхөн гурван хуулийн хүрээнд шийнэчлэл явагдаж байгаа. Үүний цаана хөрөнгийн албан татвар, хэрэглээний албан татвар гээд шинэчлэл шаардсан зүйл бий. Ээлж дараагаар нь сайжруулж байж татварын тогтолцоо сайжирна.

-Төсвөө энэ хуульд тулгуурлаж баталсан учраас цаашид ямар нэгэн гажуудал үүсэх магадалал өндөр юм байна. Ямар гажуудал үүсэх бол?

-Шинэчлэн найруулсан хуулиудын төслийн дагуу ийм орлого олно гээд төсвөө баталсан. Гэтэл одоо хуучин хуулиар мөрдөгдөж байна. Ингэхээр төсвийн орлого яаж бүрдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Орлогоос гадна эрх зүйн зохицуулалт шаардсан асуудлууд ч байсаар байгаа. Тиймээс энэ гурван сарын хугацаанд хуучин хуульд тулгуурлаж төсөв бүрдсэн. Эрхзүйн хувьд мэдээж зөрчилтэй. Тиймээс хуулиа батлахгүйд хүрвэл төсвөө тодотгох уу эсвэл гэдэг асуудал үүснэ. Аливаа хууль, эрх зүй хоорондоо нийцэж зохицох ёстой шүү дээ.

-Иргэдийн амьдрал ийм ахиц гаргана гээд хэлчих ямар дэвшил байгаа вэ?

-Энэ хуулийн шинэчлэлээр иргэдэд татварын харилцаанд орохдоо хялбаршуулсан горимоор үүргээ хэрэгжүүлэх боломж олгож байгаа. Ийм тохиолдолд нэг хувийн татвар ногдуулах зохицуулалт орсон байсан. Энэ байдлаар өнөөгийн тогтолцооноос өөрчлөлт гарах зүйл байгаа. Татварын энэ гурван хуулийн шинэчлэлийн хүрээнд гарах ахиц дэвшил нэлээд бий. Гэхдээ татварын харилцааг тэгш болгох, гурван талд харилцааг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Татварын хууль тогтоомжыг хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө тодорхойлон төлөх системээр явагддаг. Татвар төлөгчийн хувьд өөрөө тодорхойлон төлнө гэдэг бол татварын хууль тогтоомжийг уншиж, судлаж байж түүний дагуу тайлан тооцоог гаргах ажлыг хийнэ гэсэн үг. Энэ нь хуулийн шинэчлэлийн хувьд аваад үзэхээр мэргэжлийн мэдлэг шаардагдах болно. Тиймээс хууль батлагдлаа гэхэд хуулийг таниулах, хэрэгжүүлэх алхам зайлшгүй чухал. Олон улсад ийм алхамыг шийдвэрлэхийн татварын мэргэшсэн зөвлөхүүдэд тодорхой төрийн чиг үүргийг шилжүүлэх замаар шийдвэрлэсэн байдаг. Манай улсад татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үүсч хөгжөөд 15 дахь жилдээ явж байна. 2012 онд хууль нь батлагдсан. Энэ үйлчилгээний татварын харилцаанд гүйцэтгэх үүргийг татварын шинэчлэлийн хүрээнд авч үзэж, энэ системийг давхар хөгжүүлснээр Монгол Улсад татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах татварын харилцаанд тэгш шударгаг байх орчин бүрдэх ёстой.

-Хуулийн шинэчлэлийн хүрээнд татвараас зайлсхийдэг аж ахуй, иргэдэд чиглэсэн ямар зохицуулалт орсон юм бэ?

-Хуулийн хамгийн том шинэчлэлийн гол концевц татвараас зайлсхийх дээр төвлөрч байгаа юм. Татвараас зайлсхийгчтэй тэмцэх нь олон улсын хүрээний асуудал болсон. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас “BEPS” \Татварын суурийг бууруулах ашгийг зувчуулах\ төслийг санаачлан 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөлд улс орнууд нэгдэж байгаа. Энэ төслийн гол зорилго нь ил тод байдлыг хангахад оршдог. Энэ нь Глобал форум-мэдээлэл харилцан солилцох орчныг бүрдүүлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “BEPS” арга хэмжээний дөрвөн минимум стандартыг нэгдсэн улс орнууд дагаж мөрдөх үүрэг хүлээж байгаа. Энэ хүрээнд “Татвараас зайлсхийхийн эсрэг авах арга хэмжээ” гэсэн бүлэг Татварын ерөнхий хуульд орсон байгаа.

-Манай улс нэгдээд яг нэг жил болж байна. Ямар үр дүн гарсан бэ?

-Нэгдсэнээр BEPS арга хэмжээг хэрэгжүүлэх дэд бүтэц, системийг бий болгоно гэдэг нь хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна гэсэн үг. Тиймээс өнгөрсөн хавар хууль, эрхзүйн зохицуулалтуудын хүрүүнд нэлээд эрчимтэй явуулсны учир нь тэнд оршиж байгаа. Гэвч харамсалтай нь хуулиа батлалгүй бүтэн нэг жил боллоо. Магадгүй цаг хугацаандаа энэ ажлыг хийгүй бол ахин хар жагсаалтад орохгүй гэсэн баталгаа байхгүй.  

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.123.86)
    Судлаач хүн гэхэд онолын талаас сонирхохоор зүйл ярьсангүй ээ, энэ хүүхэн!
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.131.247.170)
    Орон сууц худалдахад татвар авна гээд юу яриад байгаа юм бэ
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Адъяа (202.21.106.121)
    би жижиг 8 нэр ажиллуулдаг Нөат төлөгч Аан нэгж болох борлуулалтын хэмжээ жилдээ 50 сая гэхээр бүгд л ямарч жижиг байсан ч 50 сая хүрэх учир нөт төлөх чадвар хүрч ашиг олохгүй л гэж боддог хүнсний бараа одоо нэмэх хувь нь улам багасч 5- аас 10 болсон тэхээр доод хэмжээг нэмхээр санагдаад байдаг
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    5 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    6 цаг 38 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    6 цаг 41 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    6 цаг 44 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    6 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    7 цаг 23 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    7 цаг 26 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    8 цаг 21 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    9 цаг 25 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    9 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    12 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    12 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    12 цаг 56 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    13 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    13 цаг 8 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 12 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    14 цаг 2 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    14 цаг 58 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    15 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК