Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна.
Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.
Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр одоогоор гараагүй бөгөөд харин томилгоо хийх Ажлын хэсэг байгуулсан байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (2)