Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: “Эрдэнэс тавантолгой” ХК албан ёсоор хаалттай хувьцаат компани болсон

2019-3-22
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэснээ Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн. Энэ талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

 

-“Эрдэнэс тавантолгой”-г хаалттай хувьцаат компани болгохоор зөвшөөрснөө Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдсэн. Хаалттай хувьцаат компаниар бүртгэхийг зөвшөөрсөн нь ямар учиртай юм бэ?

-Компанийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал, хувьцаат хувьцаат компани гэсэн хоёр төрөл байдаг. Хувьцаат компани нь дотроо хаалттай, нээлттэй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Нээлттэй гэдэг нь 50-иас хувьцаа эзэмшигч буюу олон нийтэд нээлттэй байдлаар хувьцаагаа санал болгож, арилжихыг хэлдэг. Харин хаалттай гэдэг нь тухайн компанийг стратегийн хөрөнгө оруулагчид сонирхоод тодорхой тооны буюу 50-иас доош тооны хүмүүс хэлэлцэж ярилцсны үндсэн дээр эзэмшсэн хувьцаагаа Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бүртгүүлэхийг хэлдэг юм.  “Эрдэнэс тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэсэн нь ямар учиртай юм бэ гэхээр өнгөрсөн хугацаанд нь “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Тэгсэн атлаа өөрсдийгөө “хувьцаат компани” гэж нэрлэж ирсэн. Өөрөөр хэлбэл, холбогдох хууль, журмын дагуу хувьцаат компанийн эрх аваагүй байсан гэсэн. 

-Энэ хугацаанд хувьцаат компани болох хүсэлт тавиагүй юм уу?

-Хоёр удаа хүсэлт гаргасан. Эхнийх нь нээлттэй хувьцаат компани болохоор материал ирүүлсэн. Гэтэл Үнэт цаасны хуулиар баримт бичгийн бүрдэлт хангаагүй учраас буцаасан. Дараа нь хаалттай болох хүсэлтээ Төвлөрсөн хадгаламжийн төвд гаргасан. Хаалттай хувьцаат компаниар бүртгүүлэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэх ёстой. Тэндээс бичиг баримт шаардлага хангаж байна гэсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бичиг ирүүлдэг. Энэ бичгийн хариуг тав хоногийн дотор өгөхгүй бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс автоматаар хаалттай хувьцаат компаниар бүртгэж авах эрх зүйн зохицуулалттай. Энэ дагуу “Эрдэнэс тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэх санал манайд ирсэн.

-Ийм бичиг хэзээ ирсэн юм бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ирсэн. Шийдвэр яагаад ирсэн гэхээр бичиг баримт хянаж байх явцад “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр байсан эсэх, хувь хүн, төрийн байгууллагаас гаргасан гомдлыг хянаж үзэх шаардлагатай болсон. ийм нөхцөл байдалтай давхцсан учраас Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү “Энэ компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж авахаас түр хүлээнэ үү” бичиг өгсөн юм. Ингээд хороон дээр ажлын хэсэг байгуулагдаж, ирсэн гомдол саналыг нягталж үзсний үндсэн дээр “Хаалттай хувьцаат компаниар бүртгэе” гэдэг шийдвэр гаргасан.

-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 12 тэрбум ширхэг хувьцааг Монгол Улсын иргэд эзэмшдэг. Ийм байхад хаалттай хувьцаат компаниар бүртгэх нь зөв гэж үү?

-Засгийн газрын анхны тогтоолоор Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр хувьцаа эзэмшүүлсэн. Улсын бүртгэлд хэдий бүртгүүлсэн ч гэлээ “хувьцаат компани” болохын тулд холбогдох хууль журмын дагуу бүртгүүлэх ёстой. Тиймээс л эхний ээлжид хаалттай хувьцаат компаниар бүртгэсэн. Өнгөрсөн хугацаанд “Засгийн газрын тогтоолоор иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг “Эрдэнэс тавантолгой” компанийнхаа санхүүгийн тайланд тусга” гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүний дагуу 2018 оны тайланд 12 тэрбум хувьцааны нэг ширхэг хувьцааг нэрлэсэн үнэ болох 134 төгрөгөө үнэлж, санхүүгийн тайланд тусгасан.

-Холбогдох хууль, журмаараа хувьцаа эзэмшигчдийн тоо нь 50-иас доош тохиолдолд хаалттай хувьцаат компаниар бүртгэдэг гэлээ. Гэтэл “Эрдэнэс тавантолгойн” ХК-аас Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг шүү дээ. Хаалттайгаар бүртгэсэн нь зөв гэж үү?

-Нээлттэй хувьцаат компани болохын тулд Үнэт цаасны тухай хуулиар үнэлгээ, аудит гэсэн хараат бус гурван дүгнэлт гаргуулах ёстой. Дээр нь нээлттэй болсноор ямар үйл ажиллагаа явуулах талаар үнэт цаасны танилцуулгыг бүрдүүлэх гээд олон ажил бий.

-Хаалттайгаас нээлттэй хувьцаат компани болж болох уу?

-Болно. Ямар ч асуудал байхгүй. Эхний ээлжинд бид яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр 2012 оны Засгийн газрын 181 дүгээр тогтоолд “Хэрвээ Эрдэнэс тавантолгой” ХК нь Засгийн газарт хувьцаагаа нэрлэсэн үнээс худалдахаас бусад тохиолдолд хувьцааг бусдад бэлэглэх, өвлүүлэх, худалдахыг хориглоно” гэсэн заалтыг мөн үндэслэсэн.

-Нээлттэй болоход хэдий хэр хугацаа шаардагдах бол?

-Энэ бол тухайн компаниас хамаарах асуудал. Уул уурхайн компанид хугацаа нэлээд ордог. Яагаад гэхээр газрын доорх баялагийг үнэлэхдээ тусгай код ашигладаг олон улсын зэрэглэл шаардах гээд ажиллагаа ихтэй.

-Ногдол ашиг тараахыг Засгийн газраас үүрэг болгосон. Хаалттай хувьцаат компани болсноор энэ процесст саад болохгүй биз дээ.

-Ногдол ашиг тараах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээгүй байж ногдол ашиг тараах талаар ярих нь өрөөсгөл. Хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлд ард түмний төлөөлөл, Засгийн газар хооронд зөвшилцөл болох ёстой.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    5 цаг 45 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    6 цаг 37 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    6 цаг 40 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    6 цаг 43 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    6 цаг 48 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    7 цаг 22 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    7 цаг 25 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    8 цаг 20 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    9 цаг 24 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    9 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    12 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    12 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    12 цаг 55 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    13 цаг 4 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    13 цаг 7 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 11 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    14 цаг 1 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    14 цаг 57 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    15 цаг 2 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК