Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 123 эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 22 эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авч, нийт хоёр нэрийн 370 ширхэг тун шил эм хурааж, устгуулахаар комисст шилжүүлжээ.
Мөн ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй "Содмед", "Гурван гэгээ мед", "Эрхэм үйлстэн", "АСЯ", "Амьдрал бэлэглэгч" эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)