Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улс, ЗХУ-ын хошой баатар сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ний өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.
Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг юм байна.
Сэтгэгдэл (7)