Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баяртсайхан: Зээлжих зэрэглэл Саа1 буюу хамгийн доод түвшинд хүрсэн нь В1 болж сайжирсан

2019-4-18
0
ЖИРГЭХ

Сүүлийн өдрүүдэд Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацагдах болсон тул эдийн засагт гарсан өөрчлөлт, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө, цаашид учирч болзошгүй эрсдэл, сорилтын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна.

Монгол Улсын эдийн засаг 2016 оны 2 дугаар хагаст туйлын хүнд нөхцөлд байв. Тухайлбал, эдийн засгийн өсөлт сөрөг утгатай болж (3 дугаар улиралд -1.6 хувь),  2016 оны 8 дугаар сараас эхлэн 3 сарын турш дефляци үргэлжилж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал нэмэгдэж оны эцэс гэхэд 1.7 их орчим наяд төгрөгт хүрээд байсан юм. Үүнээс гадна эдийн засгийн уналтыг дагаж, банк санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээл болон алдагдал нэмэгдэж, өөрийн хөрөнгө буураад байсан нь эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын цар хүрээг хумьж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, хямралыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй байв. Түүнчлэн 2016 оны 2 дугаар хагаст Монголбанкин дахь гадаад валютын улсын нөөц (ГВУН) нийт дүнгээрээ 1 тэрбум орчим ам.доллар байсан боловч богино хугацаанд хийх гадаад валютын төлбөрүүд болох Хөгжлийн банкны бондын төлбөр, Засгийн газрын зээлийн үндсэн өрийн төлбөр, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөр, хувийн хэвшлээс эргэн төлөгдөх эх үүсвэр зэрэг нийлбэр дүнгээрээ гадаад валютын улсын нөөцөөс 4-5 дахин давсан өр төлбөр хүлээгдэж байсан тул Монгол Улс 2016 оны эцэст үндсэндээ гадаад өрийн дефолтын ирмэгт хүрээд байв. Үүсээд байсан нөхцөл байдал туйлын хүнд байсан тул энэхүү хүндрэлийг даван туулахад Монголбанк Засгийн газартай хамтран эдийн засгийг тогтворжуулан сэргээх бодлогыг тууштай хэрэгжүүллээ.

 

Үүнд:

  1. Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Монголбанк уг хөтөлбөрийн хүрээнд инфляцийг тогтворжуулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Энэ хүрээнд мөнгө, зээлийн өсөлтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, гэхдээ инфляцийн дарамт бий болгохгүй зохистой түвшинд мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан арга, хэрэгслүүдийг ашиглан удирдаж ирлээ.
  2. УИХ-аас баталсан энэхүү бодлогын баримт бичгийг Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Жайка зэрэг олон улсын байгууллагад танилцуулан хэлэлцээр хийж, 2017 оны эхээр хөтөлбөр тохирсны үндсэн дээр 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг Монгол Улсад оруулж ирэх бололцоог бүрдүүлэв. Үүний үр дүнд дотоодын зах зээлд оролцогчид, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засгийн төлөвийн талаарх итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдал, түүний сэргэлтэд чухал нөлөө үзүүлэв.
  3. Банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэтгэлийг эхлүүлж, Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь тулгуур болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Эдгээр хууль эрх зүйн акт батлагдсанаар Төв банкны засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэн санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах боломжууд бүрдэв. Үүнээс гадна банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандарт болон шилдэг туршлагад нийцүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор төсөв болон төрд ирж болзошгүй санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг хууль эрх зүйн актад тусгалаа.
  4. Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, арилжааны банкуудын төлбөрийн чадварыг бодитойгоор тодорхойлох зорилгоор олон улсад нэр бүхий аудитын компаниар активын чанарын үнэлгээг бүх банкинд амжилттай хийлээ. Энэхүү үнэлгээг Монголд төдийгүй Ази тивд анх удаа Европын төв банкны аргачлалын дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн нь Монголын банкны салбарт болон Төв банкны хяналт шалгалтын тогтолцоонд томоохон дэвшил болов. Үнэлгээний үр дүнд Монголын банкны салбар, систем тогтвортой байна гэсэн дүгнэлт хийсэн болно. Харин 1-2 банкин дээр асуудал, хүндрэл үүсээд байсныг бид нуугаагүй билээ. Бид банкны салбарыг эрүүлжүүлэх, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.
  5. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байна. 2016 оны 10 дугаар сарын байдлаар ГВУН 1.0 тэрбум ам.доллар байсан бол Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд шат дараатай бодлогын арга хэмжээ авснаар 2019 оны 3 дугаар сарын байдлаар ГВУН 3.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна. Монголбанк энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулах зорилгоор Урт хугацаат своп хэлцлийн зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  6. Хууль эрх зүйн орчны шинэтгэлээс гадна төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан ажилласаар байна. Тухайлбал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлуулж, эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран баталж,  холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Макро зохистой бодлогын стратегийг батлан системийн шинж чанартай эрсдэлийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
  7. 2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт 2017 оноос хойш чанаргүй зээл хэлбэрээр илэрч байгаа нь цаашид Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд Монголбанк чанаргүй зээлийг зохистой арга замаар шийдвэрлэх тогтолцоог бий болгох үүднээс “Чанаргүй зээлийг шийдвэрлэх стратеги”-ийг СТБЗ-өөр хэлэлцүүлэн батлуулав. Уг стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газартай хамтран ажиллаж байна. Мөн Монголбанкны зүгээс банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэх журмыг боловсруулах, чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зэрэг ажил хийгдэж байна. 

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засагт эерэг үр дүн гарч эхэлснийг сүүлийн үеийн статистикаас харж болно. Тухайлбал, ДНБ-ий жилийн өсөлт 2018 онд 6.9 хувьд, гадаад валютын улсын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэн, инфляци 2016-2018 онд зорилтот түвшинд хадгалагдаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016 онд Саа1 болж хамгийн доод түвшиндээ хүрээд байсан бол В1 болж сайжраад байна.

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Ойрын 4-5 жилийн хугацаанд төлөгдөх төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо байна. Иймд эрсдэлийг даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал, ГВУН-ийг цаашид нэмэгдүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, банкны салбарын эрүүл мэндийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, импортыг орлох чадвартай дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох, макро эдийн засгийн болон үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс төсвийн сахилга батыг чандлан сахих шаардлага өндөр хэвээр байна. Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтуудаа хэрэгжүүлэх явдал туйлын чухал болохыг энд онцлох нь зүйтэй.

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох зорилгоор Монголбанкнаас авч буй арга хэмжээ, хүрсэн нааштай үр дүнг зориудаар мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад тотгор үүсгэж байгаад бид туйлаас харамсаж байна. Үүссэн нөхцөл байдал нь Монголбанкны үйл ажиллагаанд саад болж байгаа хэдий ч бидний зүгээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг тухайд нь авч байгаагаа мэдэгдэж байна.

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (122.201.22.98)
    Хуцваа
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Ичээсэй (66.181.183.154)
    Тэгвэл яагаад 2016 онд албан тушаал авснаасаа хойш 2019 он хүртэл 3 жилийн туршид Капитал банкны дампуурлыг нуусан бэ? Авлига авсан уу? Ямар учраас бидний тэтгэврийн мөнгө, эрүүл мэндийн даатгалыг завших боломжийг луйварчдад олгов? 350 тэрбум төгрөгийг хэн авч идсэн бэ. Үүнийхээ төлөө албан тушаалаасаа огцрооч
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
    • зочин
      Юмыг шүүмжлэхдээ жаахан ул суурьтай хандаж байгаач.350 тэрбум бол Эрдэнэтэй холбоотойг хугцаагаар нь хөөж бодооч их мэдэгч минь.
      2019 оны 04 сарын 19
  • Oyu (123.213.156.6)
    Bayartsaihan guai ediin zasgiin hund ued argagui l teriin hunii zangaragtai ajillaj bgaa Ardchilsan namiin Zoljargaliin tarisan balgiig tseverlelee geed uls ter hiigeed bna uu daa
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Иргэн (202.72.245.206)
    за даа
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зайлаа (203.91.115.42)
    Би тэгээд яагаад капиталаас мөнгөө олж авч чадахгүй бгаан
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    4 цаг 26 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    5 цаг 18 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    5 цаг 21 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    5 цаг 24 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    5 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    6 цаг 3 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    6 цаг 6 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    7 цаг 1 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    8 цаг 5 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    8 цаг 15 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    11 цаг 9 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    11 цаг 20 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    11 цаг 36 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    11 цаг 45 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    11 цаг 48 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 51 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    12 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    12 цаг 42 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    13 цаг 38 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    13 цаг 43 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК