Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Рагчаасүрэн: Түүхий эдийн үнэ сэргэлээ гээд ОУВС-гийн хөтөлбөрийн ач холбогдлыг мартаж болохгүй

2019-4-25
0
ЖИРГЭХ

Эдийн засагч Г.Рагчаасүрэнтэй ярилцлаа.


-Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал ямар болсон байна вэ? гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье.

-Эдийн засгийн нөхцөл байдал 2013 оны сүүлээс эхлэн муудсаар 2016 он гэхэд хүндрэлийг зогсоох бүхий л нөөц бололцоо шавхагдаж дууссан гэж болно. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнийн уналт удаан үргэлжилсэн. Тэр үед 2010-2012 онд тохиосон эдийн засгийн өндөр өсөлтийн ачаар маш бага хүүтэй азаар босгосон Чингис бондын мөнгө л эдийн засгийг уналтаас сэргийлсэн гэж боддог. Улстөрчдийн шахалтаас үүдэлтэй төсвийн шинжтэй хийгдсэн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эцэстээ гадаад валютын нөөцийг богино хугацаанд асар их хэмжээгээр хоргодуулах шалтгаан болсон.

Валютын нөөц буурснаар санхүүгийн салбарт валютын ханш аажимдаа өснө гэсэн хүлээлтийг хүчтэй болгосон. Учир нь тэр үед нүүрсний зах зээл сэргэх хүлээлт байгаагүй. Энэ нь долларжих сонирхлыг нэмэгдүүлж, санхүүгийн зах зээлээр дамжин эдийн засгийг ямар хэмжээний хямралд хүргэх байсныг төсөөлж чадахгүй байна. 

Эдийн засаг муу байсны нэг жишээ гэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын зах зээл дээрээс 10.8%-ийн хүүтэй бонд босгож байсан. Өөрөөр хэлбэл, зээлжих зэрэглэл маш муу болсон байсан. Үндсэндээ гадаад валютын хямрал болох дөхөөд байсан хүнд үед ОУВС-ийн хөтөлбөр орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд олон сайн зүйл хийгдэж байна. Төв банк төсвийн шинжтэй зардал санхүүжүүлэхээ больсон, төсвийн сахилга бат хэсэг хугацаанд ч гэсэн сайжирсан. Хамгийн азтай нь нүүрсний зах зээл сэргэж, нүүрс, зэсийн үнэ өссөн нь улмаар нүүрсний экспорт өссөн нь 2016 оноос хойш эдийн засгийг өсөлтөд хүргэх үндсэн хүчин зүйл болоод байна.      

-Тэр үеийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан нь юу байсан юм бэ?

-Түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралтын нөлөөг бууруулах арга хэмжээ нь гаднаас бонд босгож зээл авах байсан. Учир нь Засгийн газарт хуримтлал байгаагүй. Чингис бонд болон бусад бондуудыг босгосон нь хүндрэлийг багасгахад тус болсон. Гэхдээ богино зайн тоглолт хийдэг улстөрчдийн нөлөөгөөр бий болсон төсвийн шинжтэй мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь валютын ханшийн хямралд хүргэх үндсэн шалтгаан болсон гэж үздэг. Мэдээж аливаа бодлогын хүрээнд зарим тал хожино, зарим тал алдана. Харин төсвийн шинжтэй тэр бодлогын нөлөөнд валютын нөөц шавхагдаж, улс бүхэлдээ хямралд орох бүрэн нөхцөл үүсчихсэн байсан.       

-Ер нь манай бодлого баригчид богино хугацааны үр дүнг урьтал болгодгийн сөрөг үр дагаварын тод жишээ мөн үү?

-Богино хугацааны, сонгуулиас сонгуулийн хооронд авч хэрэгжүүлдэг бодлогын жишээ мөн. Ямар ч аргаар хамаагүй төрийн өндөр албан тушаал хашиж, гишүүн, сайд болж хувийн болон аливаа бүлэгт давуу тал үүсгэх хандлага гүнзгий суусан нь сүүлийн үеийн үйл явдлуудаас тод харагдаж байна. 

-Манай Улс тэр хүндрэлээс хойш өнөөдрийн үр дүнд хүрэхийн тулд хэр хүнд, амаргүй давааг туулсан гэж үзэж байна вэ?

-Эдийн засгийн хүндрэл янз бүрээр мэдрэгдсэн байх. Хувийн бизнесийн орлого муудах, ажилгүйдэл нэмэгдэх, түүнээс улбаатай нийгмийн сөрөг нөлөө, жишээ нь, архидалт, зуурдаад нас баралт, гэр бүл салалт ямар хэмжээнд хүрснийг хэлж мэдэхгүй. Дор хаяж төсвийн ажилчдын цалин нэг жил царцсан.

Багш эмч нарын төлөөлөл гудамжинд суулт зохион байгуулж байсныг мартаж болохгүй. Улсын урт хугацааны хөгжилд боловсрол эрүүл мэндийн салбарын хөгжил асар чухал үүрэгтэй. Гэтэл энэ салбарын ажилчдын цалин улсын дунджаас доогуур бөгөөд харьцангуй бага хувиар өсөж байгаа нь маш муу үзүүлэлт.  

-Ялангуяа, Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлээс авч ашигласан 1.6 тэрбум ам.долларыг эргүүлэн өгөх хугацааг сунгасан явдлыг та юу гэж дүгнэх вэ?

-Олон бизнес хэлцэл гадаад валютаар хийгдэж байгаа. Энэ утгаараа валютын ханш харьцангуй тогтвортой байх нь ханшийн зөрүүнээс үүсэх алдагдалыг бууруулах ач холбогдолтой. Манайх түүхий эдийн үнийн, нүүрсний экспортын болоод улирлын хэлбэлзэл өндөр улс. Энэ бүхнийг дагаад валютын ханш саваад байх нь төвөгтэй. Ханшийн савалтыг багасгах нэг арга нь төв банкны оролцоо. Энэ утгаараа болзошгүй савлагаанаас сэргийлэх боломжтой байх нь чухал юм. Үүний нэг жишээ нь Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлийг сунгасан явдал гэж харж байна.     

-Санхүүгийн тогтвортой байдлыг мөн төсвийн сахилга батыг хангах гэсэн гол чиг үүргийн дагуу Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байгаагийн хувьд, хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээнүүд бол зайлшгүй хийгдэх ёстой. Төсвийн сахилга бат сайжирсан болон түүхий эдийн зах зээл сэргэсэнээс болж төсвийн алдагдал, дагаад улсын өр ДНБ-ий харьцаа буурч, зээлжих зэрэглэл нэмэгдлээ. Төв банкны бодлогын хороо байгуулснаараа бие даасан байдалд бага ч гэсэн ахиц гарсан болов уу гэж харж байна. Би Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг валютын хямралаас сэргийлэх утгаараа зайлшгүй хийх хөтөлбөр гэж боддог. Харин зэрэгцээд түүхий эдийн зах зээл сэргэсэн болохоор хүмүүс ач холбогдолыг нь мартаж эхэлж байж болох юм. Түүхий эдийн зах зээл дандаа хэлбэлзэж байдгийг мартаж болохгүй. 

-Манай улсад эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх гол шалтгаан нөхцөлийг та юу гэж үзэж байна вэ?

-Манай улсын эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгааныг гадаад дотоод гэж ангилж болно. Гадаад шалтгаа нь түүхий эдийн зах зээлийн байнгын уналт сэргэлт. Энэ нь манайд шууд нөлөөгөө үзүүлнэ. Үүнтэй зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалтын орох гарах урсгал. Дотоод шалтгаан нь улс төр. Хэдийгээр одоо ӨСХ дуусаагүй байгаач, ирэх жил сонгуулийн жил.

Намууд ямар амлалт гаргаж, улсын төсвийн алдагдалыг, өрийг хэрхэн удирдахыг таашгүй. Үүнийг дагаад мөнгөний бодлого, валютын нөөц, ханш, зээлийн хүү, инфляц хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх арга байхгүй. Одоохондоо эдийн засаг сайн байна гээд, ОУВС-ийн хөтөлбөрөөс хугацаанаас нь өмнө гарч магадгүй.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    4 цаг 24 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    5 цаг 16 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    5 цаг 19 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    5 цаг 23 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    5 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    6 цаг 1 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    6 цаг 4 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    6 цаг 59 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    8 цаг 3 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    8 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    11 цаг 7 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    11 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    11 цаг 34 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    11 цаг 43 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    11 цаг 46 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 50 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    12 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    12 цаг 40 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    13 цаг 36 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    13 цаг 41 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК