Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тосоо өөрсдөө олборлохгүй юм бол өр тавин байж боловсруулах үйлдвэр барих хэрэг байна уу

2019-5-23
0
ЖИРГЭХ

Ардчиллын салхи сэвэлзэж, ард иргэдийн ахуй амьдрал даржин байх тэр цаг үед Ерөнхийлөгч асан П.Очирбат саарал дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааснаар дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болж, үнийн хөөрөгдлөөс сална гэсэн итгэл тээсээр 20 жилийн нүүр үзжээ. Энэ үеэс хойш газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар таван удаагийн оролдлого хийсэн боловч амжилт ололгүй бүдэрсэн.

Азаар гэх үү, цаг хугацааны тохиолоор гэх үү. Ямартай ч БНЭУ-тай хамтарч газрын тосны үйлдвэр байгуулах шавийг У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард тавьснаар дотооддоо шатахуун үйлдвэрлэх гарц нээгдэж хонгилын үзүүрт гэрэл ассан юм. Учир нь Монгол Улс жил бүр 1.2 тэрбум ам.долларыг шатахуун импортлоход зарцуулдаг бөгөөд ингэснээр жижиглэнгийн худалдааны үнэ өсөх, инфляц хөөрөгдөх суурь болдог гэдгийг эдийн засагчид дор бүрнээ хэлж, анхааруулдаг. Хамгийн наанадаж сүүлийн таван жилийн хугацаанд дизель шатахууны үнэ 33.7 хувиар өссөн нь инфляц хөөрөгдөх гол хөшүүрэг болсон юм. Тиймдээ ч дотооддоо шатахуун үйлдвэрлэх нь импортын шатахууны хараат байдлаас гарч, дагаад нийгэм, эдийн засаг тогтворжиж, иргэдийн амьдрал сайжрах суурийг цутгах боломжийг монголчууд бид атгасан нь энэ юм.

 

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2022 оны эцсээр ашиглалтад орсноор жил бүр 1.5 сая тонн газрын тос боловсруулна. 

Үйлдвэрлэлийн хувьд шатахуун, дизель) онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх боломжтой. Түүнчлэн евро-4 стандарт хангасан 92-95 октантай шатахуун, онгоцны түлш, замын битүм гаргаж авах аж.

Өөрөөр хэлбэл, шатахууны жижиглэнгийн үнэ 30 орчим хувиар буурах боломжийг бүрдүүлнэ. Дагаад ДНБ-ий үйлдвэрлэл даруй 20 орчим хувиар нэмэгдэх, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэх тооцоог УУХҮЯ-наас танилцуулсан. Мөн импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр дунджаар 360 сая ам.доллар төвлөрөх тооцоог гаргажээ. Харин Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны өндөр дүнтэй алдагдал буурч, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамт салснаар инфляц 6.1 хувиас буурах боломжтойг мэдээлсэн юм.

Дотооддоо шатахуун үйлдвэрлэснээр бидний амьдралд ийм ийм эерэг өөрчлөлт гарна. Гэвч үйлдвэр байгуулах суурь тавьснаар нэг тэрбум ам.долларын өрийн тоолуур гүйж эхлээд зогсохгүй шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон газрын тосоо хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдэг асуулт эрхгүй урган гараад байна. Монголчууд бид өөрсдөө, дахин хэлье. Монголчууд бид өөрсдөө газрын тос олборлодоггүй.

Дээр хэлсэнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч саарал дээлээ мялаан байж, “Монголчууд газрын тос олборлодог боллоо” гэж хэлсэн нь үнэндээ хий хоосон зүйл байсан юм. Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст мэдээлснээр манай улсад газрын тосны 33 талбайд, 13 бүтээгдэхүүн хуваах гэрээ хийжээ. 

Эдгээрээс бидний мэдэх Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд “Петрочайна дачин тамсаг” харин “Доншен газрын тос Монгол” компани Бүтээгдэхүүн хуваах-97 талбайд тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

“Петрочайна дачин тамсаг” компанийн хувьд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа бөгөөд төрийн өмчит“Дачин ойл фийлд лимитед” компаниас 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах эрх үүргийг АНУ-ын “Соко интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авчээ. Ингэснээр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрх компани Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайд өнөөг хүртэл газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Тэгвэл “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн хувьд БНХАУ-ын “Доншен жингүн петролеум девелопмент групп сток” компани нь Засгийн газрын 1997 оны хоёрдугаар сарын 19-ний 47 дугаар тогтоолоор 2003 оны хоёрдугаар сарын 15-нд баталсан бүтээгдэхүүн хуваах эрх, үүргийг Австралийн “Рок ойл (Говь) компаниас шилжүүлэн авчээ.

Ингээд мөн л хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани Дорноговь аймагт газрын тосны үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниуд нь 1993 оноос хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Петрочайна дачин тамсаг” компанийн эзэмшиж буй Тосон-Уул-XIX талбайн нийт газрын тосны баталгаат нөөц нь 20.17 сая тонн гэж бүртгэгджээ.

Тэгвэл Тамсаг-XXI талбайн газрын тосны баталгаат нөөц нь 127.509 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглах ашиглалтын баталгаат нөөц нь 21.018 сая тонн.

Харин “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах-97 талбайн нөөц нь 26.5 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 2.07 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг юм байна.

Эндээс үзвэл, Монголчууд бид газрын тос өөрсдөө олборлодоггүй. Харин БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс газрын тосны олборлолт хийдэг болж таарч байгаа юм. Тэгвэл жилд 1.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 2022 онд ашиглалтад орох үе дээрх хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудаас газрын тос худалдаж авах замаар шатахуун үйлдвэрлэхээс өөр сонголт бидэнд үлдэхгүй. Хэрвээ Засгийн газар ийм тохиролцоо хийвэл 2022 оноос шатахууны үнэ 30 орчим хувиар буурна гэж тооцоолсон нь бүтэх нь юу л бол.

Нөгөөтэйгүүр монголчууд бидэнд газрын тос олборлоход зарцуулах хөрөнгө мөнгө, хүчин чадал хязгаарлагдмал.

Харин азаар эрсдэлээ дааж, газрын тосны хайгуул хийхээр дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Макс ойл” компани 2017 оны зургаадугаар сараас хайгуул хийж эхэлсэн. Гэвч тэдний эл үйлдэл монголчуудад огтхон ч таалагдсангүй бололтой. Учир нь бид нэгдэж чаддаггүй атаач зантай хүмүүс.

Жинхэнэ үнэн гэвэл энэ л байх. Тиймдээ ч“Макс ойл” компанийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцсэн. Бүр нийгмээрээ давалгаалсан. Чухамдаа яагаад. Үүнд атаач, өөнтөгч зан нөлөөлөв үү, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашигт сөргөөр нөлөөлөх учир нийгмийг турхирч байна уу. Үүний хариултыг бид олох ёстой. Учир нь тэгж байж л импортын шатахууны хараат байдлаас гарах эхлэл зөв замаар тавигдах юм.

ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ. ЭРХ МЭДЭЛ ХҮЧТЭЙ ЮУ

Нийтлэлийнхээ эхэнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэж үе үеийн Засгийн газар таван удаагийн оролдлого хийсэн ч амжилт олоогүйг дурдсан. Үүний шалтгаан нь эрх баригч нам хоорондын эрх мэдлийн тэмцлээс улбаатайг улс төр судлаачид хэлдэг. Энэ ч үнэний ортойг ард түмэн мэднэ. Шатахуун импортлогч компаниудын эздийн цөөнгүй нь УИХ-ын гишүүнээр заларсан.

Эс бөгөөд улс төрийн нам, эвсэл эсвэл нэр бүхий улстөрчдийг санхүүжүүлдэг нь нууц биш. Тиймдээ ч шатахууны үнэ зохиомлоор хөөрөгддөг, эл давуу байдлаараа далайлгаж, Засгийн газрыг шантаажлах замаар татаас авч ирснийг төрийн тэргүүнээс эхлээд цөөнгүй улстөрч шүүмжилсэн удаатай.

Эндээс үзвэл, зарим улстөрчийн эрх ашигт, газрын тос олборлогч Хятадын компаниудад сөргөөр нөлөөлөх учраас дотоодын боловсруулах үйлдвэр барих, үндэсний компани газрын тос олборлогч болохыг эсэргүүцэх магадлалтай юм.

Тиймээс л хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалах бус харин нийтийн эрх ашгийг төлөө нэгдүгээрт, дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болох, хоёрдугаарт, түүхий эдийг нь дотоодын компаниас нийлүүлдэг тогтолцоо бий болгох нь зүйтэй юм.

Импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээний валют гадагшлах бус Монголбанкны гадаад валютын нөөцийг зузаатгах боломжийг бүрдүүлэх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад 1.5 сая тонн газрын тос шаардлагатай. Үүнээс сая орчим тонныг нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрх компаниудаас худалдаж авлаа гэхэд цаана нь 500 мянган тонн газрын тос сох дутах юм.

Энэ хэмжээний газрын тосыг гаднын улсаас импортоор авч шатахуун нэрвэл импортын шатахуунаас хараат болох бус харин ч дахиад өрийн дарамт нэмэгдэх сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт импортын 25-30 хувийг зөвхөн шатахууны импорт эзэлдэг. Дотооддоо шатахуун үйлдвэрлээд эхэлбэл үүнд зарцуулдаг байсан тэрбум гаруй ам.доллар гадаад өрийн дарамтыг нимгэлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж эдийн засагчид үздэг.

Гэтэл 1.5 сая шатахуун үйлдвэрлэхийн тулд 500 мянган тонн газрын тос гаднаас импорт худалдаж авбал мөн л дээрхээс ялгаагүй гадаад өрийн дарамт үүснэ гэдгийг мөн л онцолж буй юм.

Тиймээс л бид дотооддоо газрын тос олборлох хэрэгтэй. Үүний тулд дотоодын хөрөнгө оруулалттай компанийг түлхүү дэмжих нь зүйн хэрэг юм.

Газрын тосны хайгуул хийхээр Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн “Макс ойл” компанийн хувьд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлог. УУХҮЯ болон АМГТГ-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар газрын тосны дийлэнх хувийг нь хувааж авах энэхүү төсөл найман жилийн хугацаанд хайгуул хийнэ.

Хэрвээ төсөл амжилттай хэрэгжиж, газрын тос гарвал шатахуун үйлдвэрлэхэд дутсан 500 мянган тонн газрын тосыг нийлүүлэх боломж бүрдэнэ. Гэрээлэгч компани эрсдэлээ өөрөө дааж олон сая ам.доллар зарцуулах бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хайгуул хийж байна. Хайгуул хийсэн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээлийг мялаах хэмжээний аз тэдэнд болоод монголчуудад одоогоор тохиогүй л байна.

Гэхдээ Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу дахиад зургаан жил хайгуул хийх эрх бий. Хэрвээ энэ хугацаанд багтаж газрын тосны судлыг олж чадвал монголчууд өөрсдөө газрын тос олборлоод зогсохгүй, үйлдвэрлэдэг боллоо гэдэг үгийг нүүр бардам хэлж чаддаг болно.

Эцэст нь хэлэхэд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг сайхан үг монголчууд бидэнд бий. Бид саваа бэлдээ эхэлчихлээ. Харин ямар төрлийн сүү хэрэглэх вэ. Өндөр өртөгтэй хуурай сүү юу. Эсвэл дотоодын шингэн сүүг хэрэглэх үү. Сонгох эрх нь ард түмэн бий. Тэр сонголт нь дотоодынх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.9.42.240)
    Өгөөжгүй л байгаад байнаш дээ.петровис хамгиин хямд шатхуунаар хангахгүй л байгаа биз дээ.тэндээ монгол .инженэр эдиин засагёидаа ажлуулахгүй гадны ашиг хсрсан юмсын аманд л яваад байдаг.Өөр дөө эрх мэдлээ эдэлж чадахгүй бөхөлзөөд байгааг нь долигнуур мөнгөнии боолууд гэж харахаас өёр сонголт алгаа
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Газрын тосоо өөрсдөө олборлож чадахгүй бол гадаадын мэргэшсэн компанид концессийн гэрээгээр олборлуулж болно шүү дээ!!! Бүх юмаа тас харамлаад байвал яаж ажил явах вэ дээ?!! Гадныхан ч гэсэн хүн л юм чинь ашиг хүртэх л ёстой биз дээ? Огт үнэгүй Монголд юм хий өгдөг дурак хаа ч байхгүй!!!
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.111.20)
    Максаас гадна Петро Матад бна ш дээ. 3 талбайтай, хамгийн их хувийг нь Петровис эзэмшдэг. Дотоодын компани л бгаа биз дээ. Гэхдээ газрын тосны хайгуул, олборлолтын ажил маш их зардалтай шүү. Наад ПетроЧайна чинь дангаараа 1000 гаруй цооног өрөмдсөн гэхээр 2 их наядаас илүү долларын ажил хийсэн буюу хөрөнгө оруулсан бгаа. Рио хажууд нь юу ч биш
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    3 цаг 0 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    3 цаг 52 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    3 цаг 55 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    3 цаг 58 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    4 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    4 цаг 37 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    4 цаг 40 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    5 цаг 35 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    6 цаг 39 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    6 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    9 цаг 43 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    9 цаг 54 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    10 цаг 10 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    10 цаг 19 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    10 цаг 22 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 26 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    10 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    11 цаг 16 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    12 цаг 12 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    12 цаг 17 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК